Сүүлийн үед койн, токен зэрэг виртуал хөрөнгө нь луйвар мөн үү гэх асуултууд ард иргэдийн дунд хөвөрч буй. Энэ талаарх мэдээлэл дутмаг байгаагийн улмаас иргэд виртуал хөрөнгөнд итгэх эсэхээ мэдэхгүй, эргэлзсээр байгаа юм. Иймд цахим мөнгө болон виртуал хөрөнгийн талаар Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.
-Виртуал хөрөнгө бол цахим мөнгөний шинжийг агуулдаггүй тул иргэдийг болгоомжтой байх тухай Монголбанкнаас анхааруулсан. Тэгвэл виртуал хөрөнгө гэж чухам юу болох талаар тайлбайрлахгүй юу?
-Сүүлийн жилүүдэд криптовалют, дижитал хөрөнгө, токен, койн зэрэг олон нэршлээр бидэнд танигдаад буй виртуал хөрөнгө дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 1.7 их наяд ам.долларт хүрээд байна. Улс орон бүрийн Төв банк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулагч байгууллагаас тухайн улсад нийтээр хүлээн зөвшөөрч ашиглах албан ёсны мөнгөн тэмдэгтийг хуулийн хүрээнд батлан дааж, эргэлтэнд гаргадаг. Харин виртуал хөрөнгийг аливаа орны Төв банк, Засгийн газраас гаргаагүй, батлан даалтгүй бөгөөд тархмал бүртгэлийн системд суурилсан, блокчейн технологи ашиглаж байгаагаараа онцлог юм.
Харин цахим мөнгө гэдгийг ерөнхийд нь төгрөгийн цахим хэлбэр гэж ойлгоход л болно
Бидний мэдэх уламжлалт бүртгэлийн системийг аливаа нэг этгээд удирдан, зохицуулж байдаг бол тархмал бүртгэлийн систем нь нэгдсэн удирдлага байхгүй, өөр өөр газар байрлаж буй компьютер сүлжээгээр дамжуулан гүйлгээний хүсэлт гаргах, баталгаажуулах, бүртгэл шинэчлэх ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой байдаг.
-Иргэд ямар төрлийн виртуалд хөрөнгө оруулах нь нийтлэг байна вэ. Энэ ямар эрсдэлтэй вэ?
-Манай иргэдийн хамгийн сайн мэдэх виртуал хөрөнгөөр биткойн, этер зэргийг нэрлэж болох юм. Хамгийн гол эрсдэл гэвэл мэдээж ханшийн маш өндөр хэлбэлзэлтэй. Үүний гол шалтгаан нь дээр хэлсэнчлэн виртуал хөрөнгө нь аливаа улсын Төвбанк, Засгийн газраас баталгааждаггүй бөгөөд зөвхөн виртуал хөрөнгийн зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс хамаарч үнэ нь тогтдог, хоёрдугаарт дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бус, тухайн улс орнуудын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч үнэ цэнэ нь өөрчлөгдөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл зарим улсад бүхлээр нь хориглож байхад зарим улс төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт гэх мэт бүх талаар нь зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлж байгаатай холбоотой. Түүнчлэн, виртуал хөрөнгө нь цахим орчинд хадгалагдаж, арилжаалагдаж байгаа учир цахим халдлага, луйвар зэрэгт өртөх өндөр магадлалтай бөгөөд нэгэнт гүйлгээ хийгдсэн бол түүнийг буцаах, залруулах ямар ч боломжгүй байдаг.
Виртуал хөрөнгө нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах тогтолцоо байхгүй
-Виртуал хөрөнгөтэй холбоотой хуулийн төслийн ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөөч. Хуультай болчихвол ямар асуудлуудыг тусгаж, шийдвэрлэх боломжтой вэ?
-Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас виртуал хөрөнгө нь мөнгө угаах гэмт хэрэгт ашиглагдах өндөр эрсдэлтэй гэж үзэж, улс орнуудад зохицуулалт хийх шаардлагыг тавьж, холбогдох зөвлөмжийг шинэчлэн гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулан, ХЗДХЯ-д хүргүүлсэн. ХЗДХЯ-аас тус хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авч дууссан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.
Виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 1.7 их наяд ам.долларт хүрсэн
Виртуал хөрөнгө нь шинэ технологид суурилсан, хурдацтай өөрчлөн шинэчлэгдэж байгаа учир бид эхний ээлжинд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт зөвшөөрөл олгохоос илүүтэйгээр зохицуулагч байгууллага дээр бүртгэн авч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор холбогдох шаардлагуудыг тавьж, хяналт тавин ажиллахаар хуулийн төсөлд тусгасан.
-Төгрөгтэй адил үнэ цэнэтэй, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан цахим мөнгийг виртуал хөрөнгөөс хэрхэн ялгах вэ. Одоогоор албан ёсоор цахим мөнгө гаргасан ямар байгууллагууд байна вэ?
-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос мөрдөж эхэлснээс хойш Монпэй (Monpay), Супер апп хэтэвч, Ард кэш, Төгс цахим хэтэвч, Покет (Pocket), Хайпэймэнт солюшнс ХХК гэсэн зургаан цахим мөнгөний зөвшөөрлийг Монголбанкнаас олгоод байна. Цахим мөнгө гэдгийг ерөнхийд нь төгрөгийн цахим хэлбэр гэж ойлгоход л болно. Өөрөөр хэлбэл нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү. Цахим мөнгө нь төгрөгт, төгрөг нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг бөгөөд үйлчилгээ эрхлэгч нь өөрийн гаргасан цахим мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон 100 хувь “Баталгааны дансанд” байршуулдгаараа онцлог.
Ингэснээр тухайн цахим мөнгө гаргагч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн харилцагчийн цахим мөнгөний хохирлыг барагдуулах зорилгоор ашиглах юм. Харин виртуал хөрөнгийн хувьд үнэ цэнэ нь тогтмол өөрчлөгдөж байдаг, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах тогтолцоо байхгүй бөгөөд эрх бүхий байгууллагын зохицуулалтгүй үйл ажиллагаа гэдгийг энд дахин нэмж хэлмээр байна.
| Э.АНАР: Койн, токен зэрэг виртуал хөрөнгө цахим халдлага, луйварт өртөх өндөр магадлалтай |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |