Уул уурхайгаас хараат манай улсын хувьд түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өсөлттэй байгаа нь том завшаан. Харин энэ завшааныг ашиглаж чадах эсэх нь тусдаа асуудал. Аж үйлдвэрийн голлох металл болох зэсийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүй өндөр үнэд буюу 9000 ам.доллар давсан. Энэ ханшаа одоог хүртэл барьсаар байгаа. Гэхдээ уналт, өсөлттэй замаар явж байна. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 8000-9000 ам.долларын хооронд хэлбэлзэж буй. Ерөнхийдөө түүхий эдийн үнэ гадаад зэх зээлд удаан хугацаанд тогтвортой байдаггүй бөгөөд томоохон улс орнуудын улс төрийн шийдвэр, бодлогоос хамаарч өөрчлөгдөж байдаг.
Тэгвэл Лондоны металлын биржид бүртгэлтэй агуулахуудад зэсийн нөөц 12 хувиар өсч, үнэ нь буураад байна. Мөн Чили Улс дахь зарим зэсийн уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлт тавьж, ажил хаялт зарлаад байгаа талаар Блүүмбэрг мэдээлсэн. Улмаар нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байгаа тул цаашид зэсийн үнэ эргээд өснө гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Зэсийн үнэ өнгөрсөн лхагва гарагийн байдлаар Лондоны металлын биржид 8960 ам.доллар болж буурсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 9026 ам.доллар болж эргэн өсөөд байна. Зарим эдийн засагчид мөн зэсийн үнийг уналт, өсөлттэй замаар явах бөгөөд хамгийн ихдээ 9500 ам.доллар хүрнэ хэмээн таамаглаж буй. Мөн зэсийн үнэ 9000 ам.доллар хүрсэнтэй холбоотойгоор "Citigroup” ирэх нэг жилийн хугацаанд зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй гэж мэдээлсэн.

Түүнчлэн дэлхийн томоохон улс орнууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчинд шилжих зорилт тавьсантай холбоотойгоор шаардлагатай гол түүхий эд болох зэс, никелийн үнэ өсөлттэй байх хандлагатай байгаа. Тухайлбал, БНХАУ 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт голчлон анхаарахаа мэдэгдсэн. Мөн тус улсын эдийн засаг хурдацтай өсөж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Энэ мэт металлын зах зээлд өөдрөг таамаглалууд хөвөрсөөр байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн түүхий эдийн үнэ ханш тогтвортой байдаггүй бөгөөд улс орны бодлого, зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгддөг. Мөн Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллага эсрэгээрээ зэсийн үнэ энэ онд 7000-8000 орчим ам.долларт хадгалагдахаар байна гэж таамагласан. Иймд зэсийн үнэ зарим үед өсөлттэй, зарим үед уналттай байх хандлагатай байна.
Хэрэв зэсийн үнэ 8000-9000 ам.долларын хооронд тогтвортой байна гэж үзвэл манай улсад эдийн засгийн томоохон сэргэлт, боломж бий болно. Эдийн засагч, судлаачид зэсийн үнийг ойролцоогоор 9000 ам.доллараас дээш гаргаж ханшаа түгжиж чадвал 2.0 их наяд давсан орлого олох боломжтой гэж үзэж буй. Хэрэв энэ боломжийг ашиглаж чадвал эдийн засгаа хөл дээр нь босгож, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдэд бодит дэмжлэг болж чадах юм.
| Зэсийн үнэ энэ жил 7000-8000 ам.долларт ханшаа барихаар байна |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |