“Ковид-19” халдварын улмаас манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор валютын ханшийн хэлбэлзэл хэрхэх тухай болон нөхцөл байдлын талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед валютын ханшид ямар нэг нөлөө үзүүлж байгаа юу?
-Цар тахлын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг дотоодод алдахаас өмнө, дараа гэсэн байдлаар ажиглан харж байна. 2020 оны эхээр хөл хорио, хилийн хорио тогтоосноос улбаалж гадаад худалдааны баланс алдагдаж, валютын ханшид тодорхой эрсдэл бий болж ирсэн. Үүнийг Монголбанкны зүгээс сулруулахын тулд валютын захад оролцох, бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах зэрэг арга хэмжээ авч нэлээд саармагжуулж чадсан. Оны II хагасаас гадаад худалдаа, ялангуяа нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл сайжирсан. Гадаад худалдааны тэнцэл сайжирч оны эхний 10 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Үүн дээр нэмээд Засгийн газрын зүгээс гадаад зах зээлд бонд амжилттай арилжаалсан, Монгол Улс саарал жагсаалтаас гарсан зэрэг нь валютын ханшийн өөрчлөлтөд эерэгээр нөлөөлсөн гэж харж байна.
Харин өнөөдөр цар тахал дотоодод тархсанаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласан нь эдийн засгийн хувьд томоохон сөрөг нөхцөл бий болголоо. Энэ нь валютын ханшийн өсөлтийг хязгаарлах нөлөөтэй боловч сайн зүйл биш юм. Тодруулбал, дээрх эерэг хүчин зүйлс, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, оны төгсгөлд валютын ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй болж байна.
-Валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байгаа ямар хүчин зүйлс байна вэ?
-Дээр дурдсан эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь валютын ханшийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна. Тодруулбал, эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлдэг нийслэл болон бусад бүс нутагт бүх нийтийн бэлэн байдал удаан үргэлжилж байгаа нь эдийн засагт хүндээр тусч байна. Энэ нь эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа боловч валютын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр хангагдах, валютын ханшид дарамт үүсгэхгүй байх гол хүчин зүйл болж байна. Дээр нь өмнө дурдсан валютын ханшид нөлөөлөх эерэг хүчин зүйлс, Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос огцом нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
-Ам.доллар болон юанийн ханшийн тухайд ямар таамаглалтай байна вэ?
-Өнгөрсөн аравдугаар сарын статистик мэдээллээс харахад ам.долларын ханш оны эхнээс 6.6 хувь, юанийн ханш 12.4 хувь өссөн байгаа. Энэ нь ханшийн өөрчлөлт голлох валютуудын хувьд өмнөх оноос харьцангуй нэмэгдсэн үзүүлэлт. Ялангуяа юанийн хувьд өсөлт өндөртэй байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын валютын эрэлт өндөр байгаатай холбоотой. Үүний шалтгаан нь бидний хувьд цар тахлын үед харьцах гол харилцагч маань өмнөд хөрш байгаатай холбоотой. Харин цар тахлыг дотооддоо алдсанаас шалтгаалж энэ нь хэрхэн үргэлжлэх нь тодорхой бус байдалтай байна.
-Монголбанкнаас ханшийн өсөлтийг тогтворжуулахаар интервенц хийсэн. Гэвч юанийн ханш өсөлттэй хэвээр байна. Үүний шалтгаан юу вэ?
-Бид хойд хөрш болон бусад оронтой агаарын болон газрын хилийн харилцааг хязгаарласан байдалтай байгаа нь юаны ханшийн дарамтыг нэмэгдүүлэх шалтгаан болох талтай. Энэ нь гадаад худалдаа, ялангуяа импортын нийт дүнд эзлэх БНХАУ-ын барааны эзлэх хувь, хэмжээнээс мөн харагдаж байгаа юм. Тодруулбал, энэ жил импортын нийт хэмжээ нэлээд буурсан боловч өмнөд хөрштэй хийх худалдаа бараг буураагүй байдалтай байна. Цаашид энэ байдлаар гадаад худалдааны бүтэц үргэлжлэх тохиолдолд юанийн ханш улам өсөх магадлалтай. Харин үүнд мөн л цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдал, үйл явц цаашид хэрхэн өрнөх нь нөлөөлөх болоод байна.
| Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь валютын ханшийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |