“Рио Тинто” групп болон “Туркойз Хилл Ресурсэс” компаниас арванхоёрдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан захидал ирүүлсэн. Тус захидалд “Оюутолгой” ХХК-ийн талд үүссэн эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Оюутолгойн далд уурхай ашиглалтад оруулахаар тооцсон 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах саналыг тусгасан юм.
Үүнтэй холбоотойгоор “Оюутолгой”-н гэрээ болон “Рио Тинто” группээс ирүүлсэн саналын талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Нэгдүгээрт, миний хувьд Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд тодорхой хэмжээний амжилтад хүрлээ гэж харж байна. Учир нь, бид Оюутолгойн гэрээнд ийм их хүчин чармайлт гаргаж ажиллаагүй бол тэр том өр, бүтээн байгуулалтын асуудал, цаашид үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт хөндөгдөлгүй “Өмнөх гэрээ нь болж байна. Үүгээрээ явъя” гэх байсан болов уу. Миний хувьд Оюутолгойн өмнөх гэрээг засах ёстой гэж үздэг байсан. Тийм ч учраас засварын асуудалд Монголын тал өөрийнхөө баялгийг өгчихөөд, 34 хувийг өрөөр авсан. Харин одоо дээр дурдсан 34 хувийн өрийг тэглэж, далд уурхайн бүтээн байгуулалтад өр нэмэгдэхгүй болж байгаа нь зарчмын хувьд маш том дэвшил. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын маш том үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.
Хоёрдугаарт, “Рио Тинто” группын гүйцэтгэх захирлын зүгээс ирүүлсэн саналыг нөгөө талаас тавьсан нөхцөл гэж үзэж болно. Харин одоо бидний зүгээс энэ нөхцөлийг нь хүлээн авч, цааш нь дахин тодруулах шаардлага бий. Цаашид дахин өр үүсэх эсэх, манай ногдол ашигт ямар байдлаар эерэг үр дүн гарах зэрэг. Мөн “Оюутолгой” төсөлтэй холбоотой Монголын талын өр нэмэгдэхгүй болох нь санхүүгийн асуудалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харах нь зүйтэй.
Хэрэв Монгол Улсын Засгийн газрын зүгээс ингэж хатуу байр суурьтай зогсоогүй бол бид 34 хувьд ногдох өрөө төлөх, өртэй холбоотой зардлыг хариуцах асуудал хэвээрээ л байх байсан.
Мөн “Рио Тинто” группын гүйцэтгэх захирлаас ирсэн саналын V хэсэгт бусад чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх тухай өгүүлсэн. Үүнийг бүхэлд нь харж үзээд миний хувьд Засгийн газрын хүчин чармайлт томоохон үр дүн хүрлээ гэж харж байгаа. Энэ нь зөвхөн “Оюутолгой” төслөөр төгсөхгүй ирээдүйд Монголын талаас байгуулах томоохон хөрөнгө оруулалтын төсөлд эерэг нөлөөлөхүйц суурь үүслээ гэж харж байна.
Харин манай талаас 34 хувийн асуудлыг ингэж шийдэж байгаа бол Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа өртэй холбоотой заалтууд хэрхэн өөрчлөгдөх нь одоохондоо бүрхэг байгаа. Цаашид суурь гэрээнд өөрчлөлт орох эсэхийг ч дахин тодруулах шаардлагатай байна.
.jpg)
“Оюутолгой”-н гэрээнд томоохон санхүүгийн асуудал байгаа. Мэдээж үүнд юу төлөвлөж, дараа нь юу хийх вэ гэдгээ бодож, үе шаттайгаар зохион байгуулж, хийх нь зүйтэй. Нэг амьсгаагаар бүгдийг нь шийдэж болохгүй.
Үйл явц нь болоогүй байна. Саналынх нь хариуг эргээд өгнө. Дахин хоёр талын төлөөлөгчид тогтсон санал дээрээ сууж, ярилцана. Тэгж байж л эцсийн шийдвэр гарна. Хоёр тал саналынхаа аль дээр нь нийлж, аль дээр нь зөрөх үү гэх асуудал байна. Цөөн үгээр, хэлэлцэхүйц түвшинд санал нь гараагүй. Хоёр талаас Ажлын хэсэг сууж, хоёр талаас тохирсон саналаа ярьж байж л жинхэнэ санал болно. Ямарваа нэгэн бичиг баримтын драфттай байж л санал хэлж болно. Харин одоогийн “Ийм хүсэлттэй байна” гэж хэлснийг нь нэг их шийдчихсэн юм шиг ойлгож болохгүй. Дахиад ч олон сар ажиллана шүү дээ.
![]()
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр түрүү хороо байгуулж, Ажлын хэсэг гаргасан.
Тэгвэл түүнээс хойш жил гаруй хугацааны дараа буюу өнгөрсөн аравдугаар сарын 26-нд “Рио Тинто” группын Зэсийн группын захирал Б.Болд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгтэй уулзалт хийсэн. Тухайн үед тэрбээр “Рио Тинто" өмнөх гэрээг муу байсан гэж хүлээн зөвшөөрч байгаа” талаар мэдээлж байлаа. Харин түүний дараагаар “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Монголд ирж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Оюутолгой”-н зэсийн далд уурхайн төсөл удааширч, саатаж байгаа асуудлаар уулзсан билээ.
Захидалд:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группээс ирүүлсэн албан захидлын талаар “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийг нь 34 хувь ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцож байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Нэг талаараа 34 хувийг нь Монголын ард түмэн үнэгүй авч байгаа гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.
Одоогийн байдлаар “Рио Тинто” группээс ирүүлсэн саналыг Монгол Улсын Засгийн газраас хүлээн авсан бөгөөд энэ талаар УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа юм.

| ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: “Оюутолгой”-н 34 хувийн өр тэглэж, нэмэлт зардлыг “Рио Тинто” хариуцна |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |