Монголын улс төр эдийн засаг түүний мөн чанар, эрх чөлөөнд ямагт гацаа, саад болно. Бодлого нь тогтворгүй, оновчгүй. Боловсруулсан бодлого, зөвлөмжийн шинжтэй тэр олон баримт бичгийг хянадаг механизм байхгүй. Эдийн засгийн эрх чөлөө хашигдахын хэрээр өсөлт нь буурч, иргэдийн ажил үйлтэй болох явц, баян чинээлэг байж жаргах үйл хаагддаг. Ерөөсөө манай улсын эдийн засаг төрөлжилт байхгүй, татаасны шинжтэй. Мөнгө орж ирвэл ерөөсөө л ийш тийш нь үрэн таран хийж, дуусгах. Энэ байдлыг ерөнхийд нь зангидвал цар тахал, гадаад зах зээл зэрэг хүчин зүйлсээс илүүтэй Засгийн газрын буруу бодлого, шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нэг үгээр эрх баригчид эдийн засгаа "багалзуурдах" бодлого явуулж байна.
Тахлын улмаас эдийн засаг улам л хямарч, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга гээд бүхий л салбарууд дагаад зогсонги байдалд орсон. Энэ хүнд үед гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ таатайгаар өрнөсөн нь манай улсад “аз” гэлтэй үе тохиосон юм. Тодруулбал, зэсийн үнэ нэг тонн нь 10 ам.долларт хүрч, буугаад 9200 дээр тогтоод байна. Экспортын гол түүхий эдийн үнэ цойлсон нь улсын төсөвт эерэгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Үүнийг экспортын үзүүлэлтүүдээс харж болох юм. Оны эхний таван сард гаргасан статистик мэдээллээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болсон. Энэ өсөлтөд зэс, нүүрс, төмрийн хүдэр гол нөлөө үзүүлсэн байгаа юм. Ялангуяа, Засгийн газар энэ өсөлтөөс хамгийн их үр ашиг хүртэж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-гоос авч байгаа татварын орлого өндөр байгаа болов уу. Түүнчлэн хөл хорио тогтоосон хугацаанд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер зэрэг халамж олгосон хэрнээ “Төсөвт тодотгол хийхгүй” гэх шийдвэр гаргаснаас харвал зэсийн үнийн өсөлт улсын төсөвт хувь нэмрээ хангалттай өгч байна гэж болно. Гэвч уул уурхай, эрдэс баялгаас орж ирж буй үр ашгийг эрх баригчид өнөөх л зангаараа “сул олз” хэмээн улайран үрэн таран хийчихсэн. Үүний тод жишээ нь дээрх халамжийн гэх шийдвэрүүд. Мөнгө орж ирвэл гол үүрэг нь тарааж, цацах. Угтаа бол тэр ашиг, орлогыг хадгалж, зөв цагтаа үр дүнтэйгээр зарцуулах ёстой юм. Ингэж, тэгсээр ийш тийш нь цацсаар байх хооронд зэсийн үнэ буурсаар байна. Үнэ нь өсөх үеэр Засгийн газрын хэмжээ томор, зардал нь нэмэгдчихдэг.
Энэ тухайд эдийн засагч Л.Оюун “Зэсийн баяжмалаас орж ирж буй ашгийг нийгмийн халамж маягаар тараагаад байх юм бол үр ашгаа өгөх нь бүү хэл иргэдийг залхуу байдал, бэлэнчлэх сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэхгүй байх зэрэг асуудалд хүргэнэ. Тэгэхээр баялагын энэ өсөлтийг зөвөөр ашиглах буюу ажлын байрыг яаж бий болгох вэ гэсэн чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр вакцин хийлгэлээ гэж 50 мянга, дэмжлэг 300 мянган төгрөг зэрэг халамж тараагаад байгаа нь хүмүүсийн ажил эрхлэх сонирхлыг бууруулчихаж байгаа юм. Ийм байдлаар улс орноо удирдаж болохгүй. Зэсийг хэн бий болгоод байна вэ гэвэл Эрдэнэт, Оюутолгой зэрэг компани шүү дээ. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмалыг төрийн өмчит компаниуд олборлож байгаа. Тийм учраас энэ орлого төрийнх гэсэн үг. Хувийн компаниудын талаар энд ярьсангүй. Өмч нь төрийнх учир баялгын үр ашгийг зөв ашиглахын тулд сайн засаглалтай байх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл, удирдах болон гүйцэтгэх засаглал ил тод, эрх үүргийн уялдаа холбоо ямар вэ, үнэхээр шударга ажиллаж чадаж байна уу, үгүй юу, төрийн өмч гэдэг нэрийн дор орлогоо нууж байгаа эсэх зэрэг нь засаглалтай шууд холбоотой асуудал” гэсэн юм.
Элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээх чухал цаг хугацаа бол 5-8 дугаар сар. Энэ улиралд барилга, уул уурхай, зам засвар гээд эдийн засгийг хөдөлгөөнд оруулж болох бүхий л ажлууд ид явагддаг. Аялал жуулчлалыг энд дурдахаа бүр болъё. Цар тахал анх илэрсэн үеэс хойш аялал жуулчлалын салбарт “тэг зогсолт” нүүрлэсэн. Харин эдийн засаг “амь орох” боломжтой энэ үед нь наадам гээд улсаараа “унтчихдаг” жишигтэй. Дээр нь хилийн боомтынхоо гацааг арилгана гээд эрээвэр хураавар юм болдог төртэй.
Ямартай ч, төсвийн орлогын гол цөмийг бүрдүүлдэг түүхий эдийн нэг болох нүүрсний экспорт тасалдаад хагас нэг сар болох гэж байна. Манай улс жил бүр 42 сая тонн нүүрс экспортолно гэх том мөрөөдөл тээсээр ирсэн. Үүнийгээ гурван жил дарааллан биелүүлээгүй. Энэ жил буюу оны эхний таван сарын байдлаар есөн сая тонн нүүрс экспортолсон байна. Гэтэл шинээр илэрсэн дельта вирусээс болоод Ганцмод боомт хилээ хаасан нь манай улсад томоохон асуудал үүсгэсэн. Гашуунсухайт, Ганцмодны боомт дээр түгжрэл, урт цуваа үүсч, өдөрт дунджаар 800-1500, ихдээ 2000 авто машинаар экспорт гардаг байсан бол 100 гаруйхан машин гарах болсон юм. Хамгийн чухал нь, гадаад худалдааны нөхцөл байдал муудаад ирэхээр төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Гэтэл Замын-Үүдэд үүссэн гацааг арилгахаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн “кок” авах гэсэндээ тэгсэн үү “Хилээр орж, гарахдаа заавал авлигал өгөх ёстой” гэсэн бичигдээгүй хууль тэнд үйлчлээд хэдэн арван жил болж байгааг сая нэг мэдэж буй мэт гэнэтхэн Замын-Үүдээр оролдож, халаа сэлгээ хийх болсон.
Эдийн засагт цар тахлаас шалтгаалсан бэрхшээл бус төрөөс явуулж буй төсвийн маш үрэлгэн бодлого, эдийн засгийн бүтцийн гажуудал хоёр сөргөөр нөлөөж байна
Энэ мэт эдийн засгийн хөгжилд харш үйлдэл, шийдвэр гаргадаг төр, засагт хамаг асуудал байна. Тэгвэл Энэ тухайд эдийн засгач Н.Энхбаяр “Манай улс 2017 онд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дараа гурван жил дараалан буюу 2017, 2018, 2019 онд эдийн засаг өсөлттэй гарсан. Гэтэл энэ өсөлттэй үед нь төсвийн маш буруу бодлого явуулсан. Эдийн засгийг дэмжих дэд бүтэц тал дээр олигтой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Тухайлбал, Улаанбаатар-Дарханы зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам зэрэг эдийн засагт чухал нөлөөтэй замынхаа алийг нь ч барьж чадаагүй. Тавантолгой-Сайншандын төмөр зам барьсан нь 2021, 2022 он хүртэл нэмэр болохгүй. Эдийн засаг өсөлттэй гурван жилд маш олон сургууль, цэцэрлэг барьсан. Сүүлдээ Соёлын төв барих тухай төсөвт тусгачихсан явж байна. Ийм үрэлгэн бодлого одоогийн хүнд байдалд оруулсан гэхэд буруудахгүй. Уг нь тэр мөнгөөрөө олон жил яриад байгаа хуримтлалаа бий болгох ёстой байсан. Мөн сүүлийн 2-3 жил төсвийн зарлагыг 13, 14 их наяд төгрөгөөр тооцож, баталсан. Ингэж өндөр төлөвлөхгүйгээр 11 орчим их наяд төгрөгт барьж болох байсан. Тэгэх юм бол төсвийн алдагдал бага гарна. Төсвийн алдагдлаа бага түвшинд барьж байгаад гадаад өрийн дарамтыг бууруулах ёстой байсан. Энэ мэт алсыг харсан, цогц бодлого, төлөвлөлтийг огтхон ч хийгээгүй. Эхний зорилго нь “Мөнгө байгаа юм чинь заръя” гэдэг ийм л бодлогоор өдийг хүрлээ. Дээрээс нь сонгуульд зориулсан бодлого,“Хөдөө орон нутагт юу хэрэгтэй байна, түүнийг нь өгье” гэдэг олон нийтэд таалагдах шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ жил эдийн засагт цар тахлаас шалтгаалсан бэрхшээл бус төрөөс явуулж буй төсвийн маш үрэлгэн бодлого, эдийн засгийн бүтцийн гажуудал хоёр сөргөөр нөлөөж байна.
Төсвийн алдагдлаа бага түвшинд барьж байгаад гадаад өрийн дарамтыг бууруулах ёстой
Төвбанкнаас мөчлөгийн эсрэг бодлого явуулж байна гэж талбарлаад байдаг. Гэтэл Засгийн газраас мөчлөг дагасан бодлого явуулж байна. Зэс, нүүрсний үнэ өсөөд ирэнгүүт экспортын орлогыг бүгдийг нь төлөвлөөд, зарлагадаа оруулна гэдэг мөчлөг дагасан бодлого юм. Харин түүхий эдийн үнэ унаад орлого байхгүй болонгуут бүх ажил нь төсвийн алдагдал болчихдог. Тэгэхээр Засгийн газар төсөв талдаа маш том, суурь алдаатай ажилладаг гэсэн үг. Энэ алдаан дээр цар тахлын ачаалал нэмэгдэхээр маш хүнд байдалд орчихож байгаа юм” хэмээн ярьсан юм.
| ЭДИЙН ЗАСГАА “БАГАЛЗУУРДАХ” БОДЛОГО |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |