МҮХАҮТ-аас Коронавируст цар тахлын улмаас борлуулалтын орлого нь буурсан аж ахуй нэгж, хувиараа аж ахуй эрхлэгч, иргэнийг нийгмийн даатгал болон албан татварын өр төлбөр, шийтгэлээс нэг удаа чөлөөлөх “Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай” хуулийн төслийн саналыг боловсруулснаа УИХ, Засгийн газарт хүргүүлээ.
Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 2021 оны долдугаар сарын 1-нд дуусгавар болж байгаа бөгөөд, үүнээс хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй зах зээлийн дотоод зохицуулалтад найдаад үлдээвэл, одоогийн ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь ашигтай хэвээр үргэлжилж, ашиггүй ажиллаж буй санхүү, татварын эрсдэлд өртсөн хэсэг нь гүн хямралд орж, улмаар дампуурахад хүрэх юм. Тиймээс цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдан орлого нь буурч, нийгмийн даатгал, татварын өр төлбөрт орсон аж ахуй нэгж болон хувиараа бизнес эрхлэгч, иргэдийн нийгмийн даатгалын өр төлбөр, зарим төрлийн татварын өр төлбөр, шийтгэлийг нэг удаа чөлөөлөх замаар эдийн засгаа дэмжих шаардлага тулгараад байна. УИХ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг дэмжвэл олон аж ахуй нэгж, иргэдэд бодит дэмжлэг болж чадна.
Түүнчлэн, МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд оролцогчдын 87.3 хувь нь Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт санаачилгын хүрээнд татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
2020 оны байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 2.2 сая гаруй зөрчил бүртгэгдэж түүнд ноогдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН, 160 мянган даатгуулагч НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.
| МҮХАҮТ-аас аж ахуйн нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэлээс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг УИХ-д хүргүүллээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |