Алгын чинээхэн биетэй жиргээ хөөрхөн болжмор хаа сайгүй нисэлдэнэ. Модны үзүүрт навчны оронд суух болжмор Европ, Ази болон Африкийн хойд хэсгийн уулархаг газраар амьдардаг. Хүмүүс бор шувууг болжмортой андуурах нь элбэг. Бор шувуу болжмороос арай жижигхэн биетэй бөгөөд хот, суурин, хүн бараадан амьдарна. Харин болжмор хөдөө, хээрийг чухалчилна. Тэр ч бүү хэл төв суурин газарт ч ойртох дургүй бөгөөд хүнтэй хамгийн ойрдоо 30-35 метрийн зайнд таардаг амьтан гэнэ.
Тэд ургамлын үр, нахиа, жимс, жимсгэнэ, элдэв шавьж, авгалдай, хүүхэлдэйгээр хооллодог. Заримдаа шилний хагархай ч тоншиж харагдана. Тэрбээр нэг өдөрт 250-400 грамм хоол, идэш олж идэх бөгөөд 30-50 грамм ус уудаг байна.
Болжмор жиргэхээ больчихвол тэнгэр муудахын шинж гэж ярьдаг. Үнэхээр л хаа сайгүй нисэлдэж явсан болжмор энд тэнд бөөвийн дуугаа хураахаар бороо эсвэл цас орж тэнгэр муухайрдаг билээ.
Болжморыг бор шувуу хэлбэртэн жижиг шувуу гэж судлаачид үздэг. Дэлхий дээр 23 овогт багтах 189 зүйлийн болжмор шувуу байдгаас манай оронд кулын жороо, өгөөлэй шулганаа, монгол бор шувуу, монгол тагнай бужирга, цагаан болжмор гэсэн цөөхөн төрлийн болжмор байдаг байна. Цагаан болжмор л гэхэд 11 төрөл байдаг бөгөөд түүний ихэнх нь сибирьт нутагладаг. Манай орны баруун Алтайн нутгаар нутаглах нь элбэг. Цагаан өнгөө хадгалж чаддагийн гол нь нууц тэд чийгийн хорхойноос өөр зүйлийн шавьж иддэгүй гэсэн. Тиймээс бусад болжмороо бодвол харьцангуй бага жинтэй. Болжмор ойролцоогоор 8-10 жил насална.
Хэнд ч гэм хор хүргэдэггүй энэ амьтныг нэгэн цагт үй олноор нь устгаж байсан түүх бий. Их жолоодогч Мао Цэдуны их үсрэлтийн бодлогын үеэр хөдөө аж ахуйн ургамлын дөрвөн хортон болох хулгана, шумуул, ялаа, болжмортой тэмцэх кампанит ажил Хятад орон даяар өрнөжээ. Ялангуяа болжмор шувууг хамгийн ихээр ургац идэж сүйтгэгч гол дайснаараа тодруулж заналтайгаар онилсон байна. Энэ кампаниар зөвхөн Хятадад л хоёр тэрбум болжмор устгасан гэгддэг. Үр тарианы дайсан хэмээн нэгэн цагт ийн устгаж байсан ч түүний сангасаар тариа, ногооны талбайг бордох нь элбэг.
Болжморыг янаглах, амраглахын бэлгэ тэмдэг гэж ярих нь бий. Өрвийж, сөрвийсөн далавчаа сэгсрэх болжморууд үе үе хошуугаа нийлүүлэн үнсэлцдэг байна. Ингэх нь тэдний хувьд зүгээр ч нэг үйлдэл биш гэнэ. Эр, эм болжморууд бие биедээ таалагдсан тохиолдолд л зөвхөн ингэж шүргэлцдэг байна. Модны мөчир, шонгийн модны утсан дээр суусан хос болжморын “үнсэлцэх”-тэй хаврын цагаар ихэвчлэн таардаг. Үржлийн үе нь учраас тэр л дээ. Энэ үедээ болжморын өнгө зүс засарч, дуу нь улам уянгалаг болдог. Тавдугаар сарын дундуур тэрбээр 3-5 ширхэг өндөг гаргана. Зарим тохиолдолд жилд хоёр удаа ангаахай гаргах нь ч байдаг аж. Өндөгөө арав гаруй хоногийн турш эр, эм болжморууд ээлжлэн дарж ангаахайнуудаа хорвоод мэндлүүдэг байна. Үмхийн чинээ хоол олдсон ч түүнийгээ бусадтайгаа хувааж хүртдэг өгөөмөр шувуу. Тэрбээр олсон жаахан хоолоо хошуундаа зуун авчирч ангаахайнуудаа хооллоно. Ангаахай нь өдөрт 70-150 грамм үр, тариа, өт, шавьж иднэ. Хошуугаа ангалзуулан хоол нэхэх ангаахай 5-7 долоо хоногийн дараагаас бие даан нисэж, хооллож эхэлдэг байна.
Болжморын дайсан нь харцага, шонхор, бүргэд мэтийн том махчин шувууд. Тэд болжмороор хоолны хачир хийхээс хэзээ ч буцдаггүй. Өөрөөс нь хэд дахин том махчины савраас өвсөн дор нуугдах, мод, бутанд хургах зэргээр амь гарна.
Гаднын зарим оронд жиргээ болжморыг “нисдэг харх” хэмээн нэрлэх нь бий. Учир нь, байшингийн дээвэр, хонгилд нэг л үүрээ зассан бол нүүх тун ч дургүй гэнэ. Тиймээс тэдний эртэч, шулгануур байдлаас залхасан зарим нь ийнхүү нэрлэдэг байна. “Шувууны үүр бусниулсан хүн жаргал үздэггүй” хэмээн өвөг дээдсээс захиж, сургаж ирсэн нь ганцхан манайд ч бус дэлхий дахинд үйлчилдэг бичигдээгүй "хууль" ажээ.
Болжмор үргэлж ямар нэг юм шулганаж явдаг амьтан. Гэвч тэр нь хэнд ч ядаргаатай, төвөгтэй санагдаггүй. Харин ч зуны өглөө эрт эсвэл оройн сэрүүнд болжморын жиргээ сонсогдох нь хэн бүхэнд сайхан.
| БОЛЖМОР |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |