• Өнөөдөр 2024-04-30

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2024-03-30,   2908

          Анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжжээ.

            Харин манай улсад энэ өдрийг тохиолдуулан “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг билээ.  Энэхүү арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналыг олгодог аж. 

 


ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188