Улс төрийн гол сэдэв үндэсний хоёр том намын даргын сунгаан боллоо. Өнөөдөр Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгоно. Ирэх бүтэн сайнд Их хурлаараа намын даргаа баталгаажуулж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр арслантай тамгаа шилжүүлэх улс төрийн халуун өдрүүд эхэлж байна. Ардчилсан намын дараачийн дарга хэн байх нь Ардын намынханд ч хамаатай. Тиймээс Ардчилсан намын дараагийн даргын сенсацтай зэрэгцээд Ардын намын дарга хэн болох вэ гэдэг асуудал олны анхааралд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг суудлаа өгснөөс хойш МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг марафон эхэлсэн. Намын Их хурлын тов ойртох тусам энэ марафон улам эрчимжиж, намын даргын төлөөх өрсөлдөөн МАН дотор чимээгүй хэрнээ тун ширүүхэн өрнөж байна.
.jpg)
Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан Их хурлаа ирэх есдүгээр сард хуралдуулж, намын даргаа томилох тов тогтоосон. МАН-ын дараагийн дарга Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад УИХ-ын ээлжит сонгуулийг удирдахаас эхлээд, Засгийн эрхийг цаашид тогтвортой барих уу зэрэг улс төрийн гол тоглолтуудыг хийнэ гэдгээрээ нам дотроо өрсөлдөөнтэй, олны дунд хүлээлт өндөртэй байна. Ардчилсан намыг бодвол зодооноо ил гаргадаггүй МАН-ынхан намын даргын сунгааны нууц уулзалтуудаа хэдэнтээ хийж, улс төрийн тохироогоо хийгээд эхэлчихсэн сурагтай. Намын хурлын товын талаар МАН-ын генсек Я.Содбаатар "Манай нам энэ ондоо багтааж, намын 31 дүгээр Их хурлаа зайлшгүй зохион байгуулна. Урьдчилсан байдлаар есдүгээр сард хийнэ гэж тооцож байна. Тийм учраас "45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой" гэсэн намын дүрмийн дагуу Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товоо гаргана. Их хурлаар дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлаа хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэж байлаа.
МАН ДҮРМЭЭ ШИНЭЧИЛЖ, УИХ-ЫН ДАРГЫГ МАН-ЫН ДАРГАД ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ
МАН-ын одоо хэрэгжиж байгаа үндсэн дүрмээр Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Г.Занданшатарт МАН-ын даргын тамга шилжих учиртай. Харин Их хурлаараа намын дүрмээ өөрчилж, даргаа өөр хүнээр томилох уу гэдэг таамаг ч олны дунд бий. Одоогийн яригдаж буй өөр нэг хувилбар нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Түүний хувьд өнгөрсөн гурван удаагийн шат шатны сонгуульд намынхаа “гал тогоо”-г барьж, МАН төрийн эрх барихад гол үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ дараагийн МАН-ын дарга болох уу гэдэг таамаг олны дунд өрнөж байна.
.jpg)
Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Цэнхэр суманд МАН-ын улс төрийн томоохон уулзалт болсон гэх яриа гарсан. Энэ уулзалтад МАН-ын 20 гишүүн очсон гэдэг мэдээлэл ч бий.
МАН-ын дараагийн даргад төрийн өндөрлөгүүд өрсөлдөж байгаа нь учиртай. Нэг ёсондооо одоогийн МАН-ын дарга шат шатны намын дарга нарын томилгоо ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдаж байгаа учраас Ерөнхийлөгчийн оролцоо их байх нь тодорхой. Аль аль нь Ерөнхийлөгчийн ойрын хүмүүс. Хоёуланг нь улс төрд “бойжуулж”, сайн ах, сайн найзын хувиар дэмжиж ирсэн. Тиймдээ ч Ерөнхийлөгч ойрын хугацаанд МАН-ын гишүүдийг цуглуулсан томоохон уулзалт зохион байгуулах тов гаргасан гэдэг. Ерөнхийлөгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын тэргүүнээс буулгах үед нь УИХ-ын даргад хандсан хатуухан сануулга өгч байлаа. Тэрбээр УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авахуулаад зарчимтай байгаарай гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана” хэмээн сануулсан удаатай. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын аль байх вэ гэдэг эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргана гэсэн үг.
Хэрэв МАН дүрмээ шинэчилж, намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжвэл Ерөнхийлөгч намын Ерөнхий нарийн бичгийн даргад Я.Содбаатарыг улираах саналтай байгаа гэнэ. Я.Содбаатарын хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мистийг залгамжлах болсон. Ерөнхийлөгчийн ойрын хүн гэдгээрээ Я.Содбаатар генсекийн суудлаа хамгаалж үлдэх яриа хийсэн гэдэг. Тиймээс Ерөнхий сайдыг МАН-ын даргад томилохгүй бол Я.Содбаатар МАН-д Ерөнхийлөгчийг “төлөөлнө”.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ХҮЧЭЭ НЭМЭХ”-ИЙН ТУЛД Х.НЯМБААТАРЫГ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГАД ЗҮТГҮҮЛНЭ

Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгснөөс улс төрд нам гүм байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намын даргын сунгаан болохтой зэрэгцээд улс төрийн оролцоогоо эрчимжүүлж эхэлсэн гэх. Нэгэнт Засгийн газрын тэргүүээс буусан тул намын даргын тамгаа шилжүүлэх нь тодорхой болсон тэрбээр намын даргад өөрийн хүмүүсээ зүтгүүлэх хэмжээний хүчтэй байхаа больсон. Тиймээс Нийслэлийн намын даргад одоогийн хотын дарга Х.Нямбаатарыг зүтгүүлж эхэлсэн болотой.
Тиймдээ ч хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хийж эхэлсэн ажлуудаа эрчимжүүлж, яг үүнтэй зэрэгцээд хийсэн ажлуудаа цахим орчинд тайлагнаж эхэлсэн. Ингэснээр хотын дарга Х.Нямбаатараар дамжуулж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хүчээ зузаатгахаар ажиллаж байгаа нь энэ.
Намын дараачийн даргын өрсөлдөөн эрх баригчдын дунд ийн хүчтэй өрнөж байгаа ч хэзээнээс нэг “хайрцагт багтаж”, босоо тогтолцоогоор явж ирсэн МАН-ынханд намын даргаа сонгох нь өдрийн будаа идэхээ ч амархан. Харин тэд өдгөө АН-ын даргыг сонгох гээд тун завгүй байгааг эргэн сануулъя.
| ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮНЭЭ "ТОМИЛОХ", Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ХҮЧ НЭМЭХ"-ИЙГ ХҮСЭЖ БУЙ МАН-ЫН ДАРГЫН СУНГААН |
|
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |