Өнгөрсөн долоо хоногт Монголчууд “гал” алдах шахав. ОХУ-аас “Монгол руу экспортлох эрчим хүчний хэмжээгээ багасгана” хэмээн мэдэгдсэн нь хүйтний улирал эд тачигнаж байгаа энэ үед монголчуудыг багагүй сандаргаад амжлаа.
Эрчим хүчнийхээ дийлэнх хувийг хойд хөршөөс импортолдог монголчуудыг ийн ОХУ хэдхэн товчлуураар удирдаж байгаагийн том жишээ энэ болов. Уг нь манайх эрчим хүчний хараат байдлаас гарна гэж яриад чамгүй олон жил болсон. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд эхлүүлэх том мөрөөдөл ч тээж яваа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний том төслүүдээ урагшуулна гэх амлалтууд өнөөдрийг хүртэл цаасан дээр бичигдсэн төлөвлөгөө хэвээр байна. Үгүй ядаж тэр том төслүүдээ урагшуулж чаддаггүй юм гэхэд V цахилгаан станцынхаа ажлыг ч эхлүүлж амжаагүй л явна.

Франц Улсын Сен-Поль Труа-Шато хотын ойролцоох атомын цахилгаан станц
Тэр байтугай өндөр хөгжилтэй орны хот, тосгонууд өөрийн газар нутаг дээрээ атомын цахилгаан станц бариулахын тулд хоорондоо өрсөлддөг болсон байна. Харин манай улсад уран олборлож, атомын станц байгуулуулах нь хор хөнөөлтэй. Түүгээрч зогсохгүй мутацад орсон хоёр толгойтой, олон хөлтэй төл мал үржиж, цөмийн хаягдлын эх орон болно гэх ойлголт олны дунд байсаар байгаа нь нууц биш. Тэгвэл бид уран олборлож, атомын цахилгаан станц барих нь байгаль орчин, хүн, амьтанд аюултай эсэхийг газар дээрээс сурвалжиллаа.
УРАН ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙД ЮУ ҮЛДЭЭВ
Франц Улсын Парис хотоос 400 гаруй километрийн зайд байрлах Лодев хотын ойролцоо 1947 онд буюу дэлхийн II дайны дараахан уран олборлолтын уурхай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Хүн, амьтан оршиж байгаа буйдхан тосгоноос ердөө арваад километрын зайд Ле Боска гэх 100 гаруй га талбайд 70 гаруй жилийн өмнө ураны ил болон далд уурхайн олборлолт явуулж байжээ. Тэнд өдөр шөнөгүй, техник, тонгочиж, тоос шороо бужигнан, байгальд орших ураныг олборлохын тулд химийн урвалд оруулж шар нутгийг гарган авч байсан гэх. Улмаар 50 жилийн турш энэ газарт олборлолт хийж, 1997 онд ураны уурхайнуудыг бүрэн хаасан байна. Уурхайг хааснаас хойш 27 жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхийг буцааж хадгалах ажлыг хийсэн байна.

Франц Улсын Лодев хот 1947 онд ураны ил болон далд уурхайн олборлолт явуулсан газрыг нөхөн сэргээсэн нь
70 гаруй жилийн өмнө уран олборлосон талбайд биднийг хүрэхэд хэдийнээ мод, ургамал битүү ургаж, уурхайн үйл ажиллагаа явуулж байсан гэхээргүй ногоон талбай бий болсон байлаа. Уурхайн олборлолт хийхээс өмнө ямар байсан яг байгалийг бий болгоход 20 жил нөхөн сэргээлт хийжээ. Уурхай олборлолтын газрыг дахин ашиглахад ямар ч аюулгүй болгосон байх томоохон үйлдвэрүүдэд газар олгож, бүтээн байгуулалтууд сүндэрлэж эхэлжээ. Тэнд хөрс, агаар, усны ямар бохирдол байхгүй болсон гэдгийг олон удаагийн судалгаа шинжилгээгээр тогтоосон байна. Уурхай олборлолтын үед ашигласан усыг цэвэршүүлэхээр том байгууламж байгуулж, цэвэршүүлсэн усыг байгальд буцаан нийлүүлэх хүртлээ хөгжсөн байлаа.
Ле Боскад 247 ил болон далд уурхайн ураны олборлолт явуулсан бөгөөд уурхайн олборлолт хийх явцад ойролцоох тосгодод хүн, амьтан хэвийн амьдарч байсан байна. Цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч Франц Улсын “Орано” групп нь хариуцлагатай уул уурхайг дэлхийн жишигт хүргэсэн хамгийн тод жишээ энэ юм.

Энэ талаар “Орано” группийн Олборлолтын дараах үйл ажиллагааны олон нийттэй харилцах ажилтан Надин Имер “Лэ Боскагийн уурхай 1947 онд нээгдсэн. 50 жил олборлолт явуулж, 1997 онд хаасан. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд ил уурхайн газрыг дүүргэх, ургамалжуулах нөхөн сэргээлтийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд уурхайн олборлолт хийж байсан энэ талбайг өмнө байснаар буюу хүн, амьтан амьдрах боломжтой болгохоор нөхөн сэргээлт хийсэн. Одоо ил уурхайн олборлолт явуулсан энэ хэсэгт хүн, амьтан амьдрах боломжтой болж, үйлдвэрлэл явуулах боломжтой болсныг та бүхэн харж байна. Ил уурхайн олборлолт хийсэн энэ хэсэгт гурван үйлдвэр газар авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
.jpg)
Мөн энэ талбайд сэргээгдэх эрчим хүчний болох нарны хоёр цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. “Орано” групп мөн уурхайн үйл ажиллагаа явуулж байхдаа хэрэглэсэн усыг дахин ашиглах боломжтой ус цэвэршүүлэх станц байгуулсан. Хэдийгээр уурхайн үйл ажиллагааг 20 гаруй жилийн өмнө хаасан ч одоог хүртэл байгаль орчны хяналт шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Ургамал, хөрс агаар, идэш тэжээлийн гинжин хэлхээнээс тогтмол шинжилгээ авч тайлан гаргадаг. Үүнийг гурван ажилтан тогтмол хийн ажиллаж байна. Олборлолтын төсөл эхлэхээс өмнө бид хяналт, шинжилгээний ажлаа эхлүүлдэг. Энэ уурхай хэсэгт олборлолт явуулж байхад хүртэл эргэн тойронд байгаа тосгонуудад хүн амьтан хэвийн амьдарч байсан” гэлээ.
Уран олборлолтын нөхөн сэргэлтийг 20 гаруй жилийн турш хийснээр байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалах боломжтой гэдгийг нүдээр үзлээ. Франц Улсын “Орано” группын “Орано” майнинг компани нь ил болон далд уурхайн олборлолт хийхээс гадна өдгөө уран олборлолтыг газар дор уусган олборлох технологийг ашиглаж уран олборлож байна.

Франц Улсын Лодев хот 1947 онд ураны ил болон далд уурхайн олборлолт явуулсан газрыг
нөхөн сэргээсэн дараа үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлжээ
Дэлхийд жилд олборлож байгаа ураны 50 хувийг газар дор уусган олборлох технологиор олборлодог бөгөөд энэ технологийг хамгийн үр дүнд хэрэгжүүлж буй нь Казахстан Улс аж. Манайхтай яг адилхан гараанаас эхэлж байсан Казахстан Улс өнөөдөр дэлхийд ураны зах зээл дээр гол тоглогч болчихсон байна. Ерөөс дэлхий нийт уран руу хошуурч, уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж буй цаад шалтгаан хүлэмжийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний түүхий эд бож байгаа юм.
МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС АНГИЖРАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улстай төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй Франц Улсын “Орано” групп нь цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг. Ингэж тодотгохын цаад учир нь Франц Улсын эрчим хүчний 95 хувь нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй цахилган станц бий болгож чадсан байна. Тодруулбал, тэд атомын цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчээр эрчим хүчний хэрэгцээгээ хангаж дэлхийн дулаарлын эсрэг нэгдсэн гэдгээ тунхаглаад байна.
 (1).jpg)
Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломж, гарц гаргалгаа бий гэдгийг энд сануулах гэсэн юм. Цаашлаад дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй цахилгаан станцтай болох боломж ч бүрэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Франц Улсын “Орано” групптэй уран олборлолтын төсөлд хамтран ажиллахаар бэлтгэлээ ажлаа хангаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талаас үзэглэчихвэл үндсэндээ уул уурхайн салбарт шинэ гарц нээгдэнэ гэсэн үг. Төсөл хэрэгжээд эхэлбэл манай улсад эдийн засгийн өндөр үр өгөөжтэйгээс гадна аж үйлдвэрийн шинэ үүд нээгдэнэ.
Монгол Улсаас цөмийн эрчим хүчний түлш бэлтгэх түүхий эд болох шар нунтгийг дэлхийн зах зээлд нийлүүлээд эхэлбэл, аж үйлдвэрийн салбарт Франц Улс дэмжлэн үзүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэгэхээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас олборлосон уран Монгол Улсыг эрчим хүчний эх үүсвэрт хөтлөх гүүр болох нь.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| ТОМИЛОЛТ: УЛААНБАДРАХААС ФРАНЦ РУУ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХҮРЭХ ЗАМ |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |