Зохиолч, уран бүтээлч, судлаачдын хэлсэн, урам зориг өгөхүйц сонирхолтой 13 эшлэлийг хүргэж байна.
"...Нэгэн бүлгийг үзэж барвал эгүүлж өмнөх товчоолсон шүлгийг дахин нэгэн зэрэг үзвэл сая ухааныг олж болно. Аливаа ном судрыг зоргоор өө гарган, сэв эрэн муушаах нь маш ичингүүрэлтэй болой. Тийнхүү бүлэг бүрийн сүүлд хэлбэрэлт шүүмжлэлд мунхаг Инжаннаши хариу цохсоныг мэргэд инээдэм болгон толилтугай..." В.Инжаннаши.
Түүний нэрийг монголчилбоос "Бэлгэ билгийн цогт" хэмээмүй. Сансритээр Жньянашри, төвдөөр Ишбал, монголжсон санскрит дуудлагаар Инжаннаши болж бичгийн уран зохиолд тэмдэглэгдэн орсон хэмээн тус номонд тэмдэглэжээ.

"Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсыг бартал явж нэг ашгийг хөөхөөс дээр”

"Бичээд гарсныг минь сүүлд нь юу л гэж нэрлэвэл нэрлэсүгэй. Би номыг хуулиар бичээгүй, сэтгэлийнхээ дуудлагаар бичиж байна. Хүний сэтгэлд хууль байхгүй. Үнэнээр хэлбэл, хүний сэтгэл гэгч бүхий хуулиас гадуур өөрийн хуультай.

"Учир нь тэр надад ингэж хэлсэн юм.
-Ертөнцийн юм бүхэнд урлаг буй. Урлаггүй юм гэж энэ хорвоод ганц ч үгүй. Урлагийг нь мэдрэхгүй бол шүлэг бичээд дэмий дээ гэлээ. Тэрээр цааш нь: -яруу найраг бол зан төрх, шүлгээс нь зан төрх нь мэдэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч, тийм яруу найрагч Монголд цөөхөндөө хэмээгээд санаа алдаж билээ"

"Агуу их үйлс бүтээх гэсэн асар их дур хүслийн цаана ямагт өөртөө итгэх итгэл оршин байдаг. Өөртөө итгэх итгэл бол авьяасын бүтэц бүрэлдэхүүний нэг чухал хэсэг. Агуу их нуугдмал хүч. Дийлдэшгүй мэтийг зөвхөн энэ хүч л дийлдэг. Өөртөө итгэх итгэлгүйгээр урлан бүтээх үйл явцыг төсөөлөхийн аргагүй. Өөртөө итгэх итгэлгүй хүн уран бүтээлийг хийх нь бүү хэл эхэлж ч чадахгүй."

"Яруу найрагч, Алтан загас хоёрын тухай шог үг.
Нэгэн туршлага муутай яруу найрагч Каспийн тэнгисээс алтан загас барьсан гэнэ.
-Найрагч аа, найрагч аа, намайг тэнгист минь тавиач гэж алтан загас мөргөн гуйжээ.
-Тэгвэл чи надад юу өгөх юм бэ гэж асуусанд,
-Далдын хүсэл бүгдийг чинь биелүүлж өгнө гэж загас хэлжээ.
Яруу найрагч баярлан алтан загасыг тавьжээ. Хаашаа л хандвал яруу найрагчийг аз амжилт давхарлан хүрээлж шүлгийн түүвэр нь дараа дараагаараа гарч, хотод байшинтай болж, хотын захад гайхамшигт сайхан зуслантай болсон гэнээ. Яруу найрагчийн энгэрийг "Хөдөлмөрийн гавьяаны медаль", олон одон чимэх болов. Тэр яруу найрагч алдаршин нэрийг нь хүн бүхэн мэдэх болжээ. Тэр хамгийн өндөр тушаал олж, дэлхий дахин гэдэг чухам л түүний өмнө шараад сонгино хэрчиж, дээр нь тавин, нимбэгний шүүс цацсан шорлог шиг болжээ. Зөвхөн гараа хөдөлгөн авч жаргаж байлаа.
Гэтэл нэгэнтээ, түүнийг хэдүйн академич, депутат, шагналтан болсон хойно, эхнэр нь муу үглэж:
-Чи, энэ бүгдийн хажуугаар алтан загаснаас авьяас гуйх нь яасан юм бэ дээ гэжээ.
Энэ бүх хугацаанд чухам л юу дутаад байснаа яруу найрагч сая ухаарсан мэт болж тэнгист гүйж ирээд, алтан загасанд хандаж:
-Загас аа, загасаа, жаахан ч болсон авьяас аль гэжээ.
-Хүссэн бүгдийг чинь би чамд өгсөн. Хойшид юу хүсэх бүгдийг чинь чамд өгч чадна. Харин авьяас л өгч чадахгүй.Тэр яруу найргийн авьяас гэдэг надад өөрт минь ч байхгүй гэж алтан загас хариулжээ"

Уран зохиол хөгждөг үү. Хоёр талтай. Орчин үеийн онолчдын нэгдэж байгаагаар бол уран зохиолд хөгжил бий, бас байхгүй. Өөрөөр хэлбэл уран зохиолын сэдэв, агуулга хөгжиж болно. Тэр дурслэгдэж буй дүрүүд, ёр бэлгүүд, зүйрлэлүүд өөрчлөгдөж байна. Ялангуяа бичлэгийн төрөл зүйлд үнэхээр өөрчлөлт гарч байгаа. Харин бичлэгийн арга барил, өгүүлэмж, хүүрнэлийн агууламж хуучирдаггүй.

"Хамгийн гайхалтай үлгэр бол амьдрал өөрөө юм."
"Амьдрал бол гайхамшигт ид шидийн үргэлжлэл юм. Даанч бид түүнийг энгийн үзэгдэл хэмээн нэрлэж даджээ."

"Хөгжим бол оюун ухаан хийгээд оршихуйн мэдрэхүйн холбогч гүүр билээ."
"Авьяас билэгтэй, ажилдаа хайртай байж гэмээн саад бэрхшээл гэж үгүй. "

"Хэрэв чи хуулбарлаж байгаа бол, ажилд чинь ямар ч жинхэнэ мэдрэмж алга байна гэсэн үг. Хорвоод адилхан хүн гэж үгүйтэй адил хөгжим ч мөн адилхан байх боломжгүй. Хэрэв тийм бол энэ хөгжим биш."
"Хэрэв би хэн нэгэнтэй адилхан дуулж байвал надад дуулах хэрэг алга"
.jpg)
"Бүхий л амьдралынхаа туршид ганц зурганд үлдэх үү гэж үү? Тиймээ дуртайяа."

"Шүлэг бичнэ гэдэг чи өөрөө яг хэн юм бэ гэдгээ бичиж чадахын нэр"

"Театр, кино, ид шидийг би нэгдмэл зүйл гэж боддог. Өмнөх үеийн кино бүтээж байсан бүхэн шидтэн шүү дээ"

| "Би номыг хуулиар бичээгүй, сэтгэлийнхээ дуудлагаар бичиж байна" |
|
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |