-"Жинхэнэ эрчүүд" кино үзэгчдэд хүрээд удаагүй байна. Шинэ уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье?
-Бидний инээдмийн, анхны олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод байна. Киноныхоо зургийг Эрдэнэт хотод 55 хоногийн хугацаанд ажиллаж, авлаа. Киноны онцлог, үнэт зүйлийг үзэгчид киногоо үзээд мэдэх байх. Одоогоор үзсэн үзэгчид сэтгэгдлээ илэрхийлж, бидэнд урмын үг хэлсээр байна.
-"Alaga$Nyamka" пэйж хуудсаараа дамжуулан хөгжилтэй, сонирхолтой богино хэмжээний бичлэг хийдэг. Бичлэг хийх санаа хэзээ төрсөн бэ?
-Өнгөрсөн жил пэйжээ нээгээд богино хэмжээний видео бичлэг хийж эхэлсэн. Хүмүүс цахим орчинд идэвхтэй байдаг энэ үед цахим хуудсаар дамжуулж үзэх, бодох юм хийвэл хүмүүст илүү хүрэх, нөгөө талаар өөрсдийн хэлэх санаа, бодлоо дамжуулах боломжтой санагдсан. Тэгээд л бичлэгээ хийж эхэлсэн. Хүмүүст ч чамгүй хүрч байгаа. Хөгжилтэй, сонирхолтой байна гэх нь бий. Ямар ч утгагүй зүйл хийж байна гэж шүүмжлэх хүн ч байдаг. Гэсэн ч бид зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж, уран бүтээлээ хийх болно.
Хөгжилтэй, сонирхолтой байна гэх нь бий. Ямар ч утгагүй зүйл хийж байна гэж шүүмжлэх хүн ч байдаг. Гэсэн ч бид зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж, уран бүтээлээ хийх болно.

-Сэдэв санаагаа хэрхэн олдог вэ?
-Бичлэгийнхээ сэдвийг багаараа ярилцаж байгаад аль болох хүмүүст хүрэх талаас нь эрэл хайгуул, судалгаа хийдэг. Орчин цагт үзэх зүйл ихэссэн энэ үед хүмүүс юуг үзэх бол гэх асуултыг тавьж байгаад тухайн цаг үе, долоо хоногийнхоо хамгийн шилдэг гэсэн санааг цуглуулж, түүнээсээ сонгоно. Тэгээд тоглох хэсгээ хуваарилан авдаг. Бидний амьдралд сэдэв болохоор зүйл их байдаг. Найзуудын харилцаан дээр л гэхэд олон зүйл гарч ирнэ шүү дээ. Бид үүнээс санаагаа ургуулан гаргаж ирдэг.
-Таны хувьд эмэгтэй хүн болж тоглох ямар санагддаг вэ. Мэдээж судалгаа хийдэг байх?
-Сэдэв санаагаа ярилцаад оногдсон дүрдээ судалгаа хийнэ. Тэгээд эмэгтэй хүн болохоор хуваарилагдсан бол тухайн бичлэгт хэдэн насны ямар эмэгтэй хүн байхаас хамаарч судалгаа хийнэ. Тухайлбал, манай "Би ямар иднэ гээд байгаа юм уу, хүүхэд чинь л иднэ гээд байна" гэдэг бичлэгт жирэмсэн хүний зан араншин хэрхэн эмзэг болдгийг гаргахыг зорьсон. Мэдээж инээдмийн гэдэг утгаараа жаахан хэтрүүлэгтэй хийсэн.
- Хүмүүс гадуур явахаар Алгаа, Нямка байна гээд сэтгэгдлээ илэрхийлж байна уу?
-Зарим хүн Алгаа, Нямка хоёр явж байна гээд шивнэлдээд өнгөрнө. Зарим нь "Үзэх дуртай шүү, та нарт амжилт хүсье" гэх зэргээр янз бүр сэтгэгдлээ илэрхийлнэ. Хийж байгаа зүйлээрээ хүмүүсийн талархлыг хүлээх сайхан санагддаг.
Зарим хүн Алгаа, Нямка хоёр явж байна гээд шивнэлдээд өнгөрнө. Зарим нь "Үзэх дуртай шүү, та нарт амжилт хүсье" гэх зэргээр янз бүр сэтгэгдлээ илэрхийлнэ.

-Залуу уран бүтээлчид өөрсдөө бие даан юм хийе гэхээр санхүүгийн асуудал тулгардаг. Та бүхний хувьд энэ тал дээр ямар байна вэ?
-Мэдээж санхүүгийн асуудал хүнд. Уран бүтээлийнхээ хажуугаар реклам хийгээд бор зүрхээрээ л явдаг даа. Ер нь продакшн, энтертэймент цөм ижил. Хажуугаар нь ганц хоёр захиалга авч санхүүдээ нэмэрлэхгүй бол ажил зогсоно шүү дээ. Манай продакшн одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өөрсдөө зохиолын санаагаа гаргаж, найруулж, тоглоно. Санаа зорилго нэгддэг болохоор уран бүтээлээ хийхэд илүү амар байдаг.
-Та бүхний гол объект цахим орчин. Хэрэв цахим орчин байхгүй байсан бол юу хийх байсан бол?
-Магадгүй телевиз, киноны салбар руу л орох байсан байх. Жүжигчин мэргэжил яг л баримлын шавар шиг бүх л төрөлд хувирч байх ёстой санагддаг. Зөвхөн видео контент хийдэг гээд л өөр зүйл рүү орохгүй байж болохгүй, нэгэнт энэ мэргэжлийг сонгосон л бол бүр төрөлд өөрсдийгөө сорьж, авьяас, оюун бодол бүхий л зүйлээ уралдуулж байх ёстой гэж боддог.
-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?-Багаас жүжигчин мэргэжил надад гоё санагддаг байсан. Хүмүүст эерэг сайхан энерги өгч, инээд бэлэглэдэг. Тэгээд "Хэрэв би энэ мэргэжлийг сонгох юм бол үргэлж аз жаргалтай, бусдыг мөн аз жаргалтай байлгах юм байна" гээд багаасаа дурлаж, суралцаад, ажиллаж байгаадаа баяртай явдаг. Өдөр бүр багынхаа мөрөөдлөөр амьдарч байгаадаа баярлаж, дуртай зүйлээ хийж байгаа учир аз жаргалтай байдаг.
-Хэдэн онд, аль сургуулийг төгссөн бэ. Төгсөөд шууд уран бүтээлдээ орсон уу?
-2009 онд Зохиомж дээд сургуулийг жүжигчнээр төгссөн. Тэгээд "Х түц" продакшнд ажиллаж байгаад хувиараа продакшнтай болж, богино хэмжээний бичлэг хийдэг болсон. Миний мэргэжлийн суурийг "Х түц" продакшн тавьж, мундаг ах, эгч нараасаа их зүйл сурч авсан зүйлээ уран бүтээлдээ хэрэгжүүлж явдаг.
-Цаашид зорьж, хийхийг бодсон зүйл их байх?
-Мэдээж их байна. Бодсон, тэмүүлсэн мөрөөдөл дүүрэн байна. Хийж, хэрэгжүүлж харуулна, тэр бүгдийг яриад хэрэггүй байх, нууц хэвээр үлдээе.

| Ц.ЭНХТУЛГА: Жүжигчин мэргэжил яг л баримлын шавар шиг |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |