“Хүссэн бүхэн жүжигчин болдоггүй. Гэвч нэгэнт хувь зохиол тийш хөтөлсөн бол дур зоргоороо орхиж болдог мэргэжил “жүжигчин” биш ээ”. Жүжигчин гэх мэргэжлийг олон янзаар тодорхойлсон буй боловч хамгийн оновчтой буюу мөн чанарыг нь товч агаад бүрэн илэрхийлж чадсан нь энэ мэт. ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт энэ удаагийн “ТҮҮЧЭЭ” буландаа залуу жүжигчин О.Итгэлийг урилаа. Тэрбээр, ОХУ-д жүжигчин мэргэжлээр суралцаж, таван өөр “жанр”-т хувирч, тоглох ур чадвар эзэмшсэн мэргэжлийн жүжигчин юм.
-Сайн байна уу. Улсын драмын эрдмийн театраар уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?
-Сайн байна уу. Улсын драмын эрдмийн театр өнгөрсөн намраас “Сайн, сайханд дагуулна” гэсэн соёлын ажлуудыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд яруу найраг, найраглалаар контент хийж үзэгчдэдээ хүргэлээ. Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард “Анна Каренина” жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Ирэх тавдугаар сараас “UBS” телевизтэй хамтран шинэ контент бүтээхээр ажиллаж байна.
-Хүмүүс таныг ОХУ-д жүжигчин мэргэжлээр суралцсан талаар төдийлөн мэдэхгүй болов уу. Тиймээс таны тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Би 2008 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэж орсон. Хоёр жил суралцаж байгаад 2010 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын Санкт Петербург хотод жүжигчин мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурч төгссөн. Тухайн үед их өндөр шалгууртай байсан. Таван удаагийн шалгалт авч, сүүлийн хоёр шалгалтыг ОХУ-аас мэргэжилтнүүд ирж авч байсан. Нийт 100 гаруй хүүхэд шалгалт өгснөөс таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд л шалгаж авч байлаа. Тэр 10 хүүхдийн нэг болж ОХУ-ыг зорьж байсан. Анх улсын бодлогоор хүүхэлдэйн театрын жүжигчин бэлдэх зорилготой байсан юм билээ. Очсон байдал тэс өөр байсан. Бид хүүхэлдэйн театр, драм, тайз, дэлгэц гээд бүх төрлөөр бэлтгэгдсэн.
.jpg)
-Гадаадад боловсрол эзэмшсэн олон уран бүтээлчид бий. Тэдгээр уран бүтээлчдийн бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог, давуу тал нь юу байдаг вэ?
-Мэдээж гадаадад мэргэжил эзэмшсэн олон уран бүтээлчид байдаг л даа. Гэхдээ юугаа ялгарах вэ гэдгээ хувь хүн өөрөө л харуулна. Гадаадад эзэмшсэн мэргэжил маань манай улсад юугаараа хэрэгтэй юм, эзэмшсэн мэргэжлээ хэрхэн монголынхоо хөрсөнд буулгах вэ гэх жишээний. Миний хувьд СУИС-д багшаар ажиллаж үзсэн. Их сонирхолтой, оюутнуудаас олон зүйл сурсан. Мөн бидний хувьд материалаараа бэлтгэгдсэн байж болох ч, оюун ухаан, туршлагаараа бэлтгэгдэх хэрэгтэй гэж боддог.
Тиймээс манай мэргэжил насаараа суралцах мэргэжил.
-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн өнгө, төрх, байр сууриа олох гэж хэдий хэр хугацаа зарцуулсан байсан бэ. Тайз, дэлгэц, хошин урлаг гээд олон төрөлд жүжиглэж байсан шүү дээ?
-Сургуулиа төгсөөд кинонд тоглож, хажуугаар нь хошин урлагийн “Эмоци” продакшнд ажилладаг байлаа. Хошин урлаг гэдэг зүйлээс маш их зүйл сурсан. Өнөөдрийн тодорхой хэмжээний нэр хүндийг олохын тулд их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг юм байна гэдгийг ах нараасаа сурсан. Түүний дараагаар 2015 онд би УДЭТ-т шалгалт өгч байсан. Тухайн үед нэг асуудлаас болж хамгийн сүүлийн монологоо уншиж чадаагүй. Тэр үед их харамсаж, гэмшиж байсан. Гэхдээ бүтэн жил кинонд туслахаар ажиллаж, туршлага хуримтлуулж байгаад 2016 онд шалгалтаа өгч, тэнцэж байлаа.

-Анхны уран бүтээл тань “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит кино байсан. Жүжигчид олон ангит кинонд тэр бүр сонгогдоод, тоглоод байдаггүй юм шиг санагддаг.
-2014 онд дөнгөж сургуулиа төгсөж ирээд МҮОНРТ-д проб өгч үзсэн. Анх удаа проб өгч үзсэн нь тэр л дээ. Тэгээд тэнцээд “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит кинонд тоглох болсон. Маш азтай үйл явдал болж, их зүйл сурсан даа.
Миний бодлоор жүжигчин хүн маш сайн бэлтгэгдсэн байх ёстой
-Сүүлийн үед кино уран бүтээлийн санал хэр их ирж байна. Киноны саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Киноны санал ирж байгаа. Үнэхээр оносон, надад тохирсон дүрд тоглоод өгөөч гэвэл мэдээж тоглолгүй яах вэ. Гэхдээ миний бодлоор жүжигчин хүн маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Бие хаа, царай зүс, биеэ авч яваа байдал гэх жишээний. Тухайн дүрийг бүтээхийн хувьд гоо зүйтэй л байх хэрэгтэй.
-Жүжигчдийн хувьд орон нутгийн театрт ажиллах төдийлөн дуртай биш харагддаг. Тэр хирээрээ орон нутгийн театрын хөгжил муу юм шиг санагддаг л даа. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Биднийг СУИС-д суралцаж байхад багш нар маань “Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр” гэж хэлдэг байсан. Би үүнийг үнэн гэж боддог. Хэн ч хэнээсээ ч дутахгүй. Жүжигчин хүнд өөрт нь тааруулаад, зөв дүрийг нь өгчих юм бол тухайн дүрээ маш сайн амилуулна. Тиймээс тийм ойлголт байх хэрэггүй л юм шиг санагддаг. Орон нутгийн сайн театрууд бий шүү дээ. “Гэгээн муза”-д сайн, сайн жүжигтэй орон нутгийн театрууд шагнал авах тохиолдол олон бий.
-Бүтээхийг хүсдэг дүр бий юу?
-Эхэндээ хайр дурлалтай, уянгын төрлийн кинонд тоглох юм сан гэж боддог байсан шүү. Одоо бол илүү тулаанч дүрд тоглох сонирхолтой. Үзэж буй кино маань хүртэл ихэнхдээ тулаантай кино. Солонгосын жүжигчин Ма Дун Сог шиг ч юм уу. Үүний тулд биеэ сайхан хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн гоо зүйн хувьд сайн бэлтгэгдэх хэрэгтэй.
.jpg)
-Гэр бүлээ танилцуулаач. Уран бүтээлч бүсгүйг эхнэрээ болгосон шүү дээ?
-Би эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Т.Энэрэл гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Маш сайн жүжигчин гэж боддог. Төв аймгийн “Монгол туургатан театр”-т ажилладаг. Мундаг хүчтэй эмэгтэй бий. Манай эхнэр надаас хоёр эгч. Уран бүтээлч гэр бүлийн давуу тал нэг нэгийгээ маш сайн нөхөж чаддаг. Сайн ярилцдаг, нэгнийгээ сайн сонсдог доо. Мөн манай гэр бүл их хаалттай байдаг л даа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төдийлөн ярилцлага өгч, гэр бүлийн харилцаагаа зарлаад байдаггүй. Энэ манай гэр бүлийн зарчим гэх юм уу даа.
-Жүжигчин хүн хувь хүн талдаа ямар байх ёстой вэ?
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| О.ИТГЭЛ: Жүжигчин хүн гоо зүйн нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй |
|
Францад “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээн өнөөдөр эхэлнэ
2025-08-20 09:20:17
“Кейко дожо”-ны баг тамирчид өнөөдөр Турк Улс руу мордлоо
2025-08-20 09:07:30
"ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
Д.Нандин-Эрдэнэ Туркийн шатрын “Супер лиг”-ийн тэмцээнд түрүүлжээ
2025-08-20 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-08-20 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2025-08-20 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 19 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-20 07:00:00
ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
2025-08-20 07:00:00
А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-08-20 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-08-20 07:00:00
А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан
2025-08-20 07:00:00
ТАНИЛЦ: Энэ намрын тренд хувцас
2025-08-20 07:00:00
БТСУХ-ныхон “ПРЕЗИДЕНТ” спорт цогцолборыг барих төслийн багтай уулзлаа
2025-08-19 16:35:47
Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
2025-08-19 16:26:24
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр
2025-08-19 15:00:50
Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
2025-08-19 14:22:07
Таеквондогийн 3х3 тэмцээнд Өмнөд Солонгосын эмч ажиллаж, сургалт хийв
2025-08-19 14:16:03
Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
2025-08-19 13:38:12
Хүн дүрс роботын тэмцээн боллоо
2025-08-19 13:35:02
О.Наранзул дэлхийн таван дээд амжилтыг тогтоожээ
2025-08-19 13:07:42
Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүннү-Эйр”-ийн нисэх баг нислэгт гарлаа
2025-08-19 12:29:09
Т.Ерболат кикбоксын “ISKA WORLD CHAMPIONSHIPS 2025”-ын аварга боллоо
2025-08-19 11:27:24
Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ
2025-08-19 10:30:21
Т.Жамбалцэрэн: Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
2025-08-19 10:22:23
Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2025-08-19 10:01:26
Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
2025-08-19 09:58:35
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
2025-08-19 09:56:49
Т.Мөнхдэмбэрэл бочигийн дэлхийн цувралд өрсөлдөнө
2025-08-19 09:20:47
“Этүгэн ирвэсүүд” баг “U15” ангиллын улсын аварга боллоо
2025-08-19 09:13:59
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2025"- ирэх сард болно
2025-08-19 08:32:48
“Ulaanbaatar Amazons” багт Америк тоглогч тоглоно
2025-08-19 08:08:42
АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ
2025-08-19 07:00:01
"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
2025-08-19 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 28 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-19 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-08-19 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-08-19 07:00:00
Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
2025-08-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА
2025-08-19 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-08-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |