Ой тогтоолтын дэлхийн хошой аварга, Гиннесийн дээд амжилтыг тогтоосон Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар гуравдугаар сард БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “Jiangsu” телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нартай халз өрсөлдөж, тэднийг ялсан билээ. Тэд давхарлан тавьсан зургаан багц алганы хээг цээжилж, 200 алганы хээнээс нэгийг ч алдалгүй олсноор Хятадын хоёр тамирчныг ялж, дэлхий дахинд гайхагдаж байна. Тэд 2017 онд Гиннесийн рекорд тогтоосон бөгөөд Н.Энхшүр хоёртын тооллын төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, Н.Мөнхшүр нэг цагт хөзөр цээжлэх төрөлд 37 багц буюу 1924 хөзөр цээжилж, тус тус дэлхийн дээд амжилтыг эвдсэнээр Гиннесийн номд бичигдсэн түүхтэй. Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж яваа оюунлаг охидын ээж Т.Нармандахтай ярилцлаа.

-Таны охид саяхан БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “Jiangsu” телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцож, тус улсын өмнөө барьдаг шилдэг тамирчдыг ялж, өөрсдийнхөө амжилтыг дахин баталж чадлаа. Тухайн үед та охидоороо бахархаж, догдолж суув уу?
-Охид маань БНХАУ-ын “Jiangsu” телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт Австрийн нэг, Японы хоёр тамирчинтай нэг баг болж, Хятадын багтай өрсөлдсөн. Тэдний хийх даалгавар бол зургаан багц гарын алганы зургийг харж, хэдэн гарын алга байгааг тогтоон, улмаар 200 алганы хээнээс тэдгээрийг олох ёстой байсан. Уг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Шоу нэг өдөр 18 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд хоёр охины маань өрсөлдөх ээлж болоход 02:00 цаг болж байсан. Тэднийг “Ядарч, нойр нь хүрч байгаа байхдаа, цээжилснээ олох болов уу, алдчихвал яана аа” гэж санаа зовж байлаа. Даалгавраа амжилттай гүйцэтгэснийг нь хараад хүүхдүүдээрээ бахархаж, омогших сэтгэл эрхгүй төрж байлаа. Ер нь тэмцээн, уралдаанд оролцох бүрд нь “Тайван байгаарай, сандарч болохгүй шүү. Ул суурьтай хийгээрэй” гэж захидаг мөртлөө би өөрөө нэлээд түгшиж, догдолдог.
-Та охидоо хэрхэн ийм хариуцлагатай, тууштай, хичээнгүй болгож хүмүүжүүлсэн бэ?
-Хүүхдүүдээ багаас нь урлагийн олон төрлийн дугуйланд явуулж, уралдаан, тэмцээнд оролцуулж, авьяас чадварыг нь хөгжүүлдэг байсан. Тиймээс охид минь цаг баримтлах, ажлаа төлөвлөх, зорилгодоо хүрэх, тууштай байх, өөрийгөө дайчлах зэрэгт маш сайн суралцсан. Тэд хичээл номоо давтах, даалгавраа хийх ёстой гэдгийг өөрсдөө ухамсарлачихсан, аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг болохоор бусдаар шахаж шаардуулж байгаагүй. Ер нь сууж сурсан. Сууж сурна гэдэг анхааралтай, тэвчээртэй, тууштай байхыг сурна гэсэн үг л дээ. Тиймээс охид минь багаасаа “Заавал хийнэ, хийж дуусгана, амжилт гаргана” гэсэн зорилготой өссөн.

-Тэд өөрсдийнхөө сонирхлоор ой тогтоолтын сургалтад явсан уу. Та зөвлөсөн үү?
-Хүүхдүүд маань ой тогтоолтын сургалтад суух сонирхолтой байсан боловч дугуйландаа явах цаг зав олддоггүй байсан. Харин арванхоёрдугаар анги төгсөх хавраа Оюун ухааны академийн Х.Хатанбаатар багшийн насанд хүрэгчдэд зориулсан тав хоногийн сургалтад сууж, цааш үргэлжлүүлэн Ө.Сэнгэсамдан багшийн тамирчин бэлтгэх нэг сарын сургалтад суусан. Гурван сарын дараа улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёулаа амжилттай оролцож, түүнээсээ урамшиж, зургаан сарын дараа Сингапурт болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороод, эхний шилдэг тавд багтаж, өсвөрийн дэлхийн аварга болсноор оюун ухааны тамирчин болох гараагаа эхлүүлсэн юм.
- Охид нь тэмцээн уралдаандаа хэрхэн бэлдэж оролцдог вэ?
-Тэд гадаадад сурч байгаа учраас Монголын баг, тамирчидтай хамт бэлтгэл хийх боломжгүй байдаг. Тиймээс хичээлийнхээ хажуугаар цаг зав гаргаж, өөрсдөө бэлдэж оролцдог. Дотуур байрандаа гадаад оюутнуудтай байдаг болохоор бэлтгэлээ хийх нөхцөл бүрдэхгүй, өглөө эрт хүмүүс босохоос өмнө коридорын буланд суух, номын санд хүнгүй үед нь, бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлийн материалгүй болчихвол өөрсдөө хийнэ. Зарим үед би цээжлэх материалыг нь бичиж өгөх зэргээр тусалдаг. Ой тогтоолтын тэмцээний 10 төрөл байдаг. Өдөрт тэдгээрийн 2-3 төрлийг бэлдэж амждаг. Тухайлбал, хөзөр цээжлэх нэг төрлийг бэлдэхэд тэр олон багц хөзрийг өрж тавихаас эхлээд цээжлэх, цээжилснээ санаж бичихэд нийтдээ дөрвөн цаг орчим болно. Мөн сонсголын ой шалгах төрлийг бэлдэх үед ямар ч дуу чимээгүй орчин шаардлагатай. Учир нь, нэг секундийн давтамжтай, англиар хэлж байгаа тоо цифрүүдийг сонсож, цээжлээд бичдэг тул маш анхааралтай байх хэрэгтэй. Хөлийн чимээ гарах төдийд л анхаарал сарнидаг учир чихэвч зүүж, бэлддэг. Мөн амралтаараа гэртээ ирээд бэлтгэл хийж байх үед нь ч бид аль болох саад болохгүй, чимээ гаргахгүй байхыг хичээдэг.
-Таны бодлоор ой тогтоолтын спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Ой тогтоолтын спорт нь хүний тархины цээжлэх, тогтоох чадварыг сорьдог спортын нэг төрөл. Зарим хүн “Хөзөр цээжлэх ямар хэрэгтэй юм бэ” гэж асуудаг. Хөзөр цээжлэх нь ой тогтоолтын спортын 10 төрлийн зөвхөн нэг нь. Эдгээр 10 төрөл нь хүний харааны ой, сонсголын ой гээд олон төрлийн ой тогтоолтыг хөгжүүлэхийн зэрэгцээ анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлэх, урт хугацааны тогтоох чадварыг ч буй болгодог. Цээжилж тогтоох гэдэг нь аливаа зүйлийг сурах үндэс нь. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд өөрийн гэсэн сурах арга барилтай, анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг, тэвчээртэй, зорилготой, тууштай болдог гэж бодож байна.

-Охид нь тэмцээнд орохдоо өөрсдийнхөө сэтгэл зүйг хэрхэн бэлддэг вэ?
-Хүүхдүүд маань тэмцээний үед сандрахгүй тайван байх, сэтгэл санаагаа нэг л зүйлд төвлөрүүлэх, бэлтгэлийн үед хийж байсан үзүүлэлтүүдээ гаргахыг хичээж, тэмцээнд оролцдог. Ер нь бүх зүйл өөрсдөөс нь шалтгаалах учраас бодож, боловсруулсан арга техникээ бүрэн гүйцэд хэрэглэхийг зорьдог.
-Монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд таниулж яваа охидынхоо амжилтыг хараад хүний тархины чадамжийг та хувьдаа хэрхэн ойлгодог вэ?
-Хүн тархиа бүрэн дүүрэн ашиглаж чадвал гайхамшиг бүтээж чадах юм байна. Гол нь авьяасаас гадна, хичээл зүтгэл, тэвчээр, хөдөлмөр, сахилга гээд олон зүйлээс шалтгаалдаг юм байна. Өөрийгөө дайчилж, хичээж чадвал монгол хүний оюуны чадамж дэлхийд гайхагдана гэдгийг охидынхоо амжилтаас харж байна даа.
-Та хоёр охиноороо үргэлж бахархаж, баярлаж явдаг байх. Охидоороо бахархдаг ээжийн сэтгэлийн үгийг сонсмоор байна?
-Хоёр охиныгоо олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, төрийн далбаагаа мандуулахад нь өөрийн эрхгүй сэтгэл огшиж, нулимс цийлгэнэдэг. Ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад нь баярлаж, бахардаг шүү гэж хэлье дээ.

| ДЭЛХИЙН ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА ИХРҮҮДИЙН ЭЭЖ Т.НАРМАНДАХ: МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИЙГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛСАН ОХИДООРОО БАХАРХДАГ |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |