Монгол Улсын гавьяат багш 90 настай Ц.Нямаа гуай Үндэсний номын баярын шилдэг уншигчдын нэг болж, “Номын сайн нөхөр” шагналаар шагнуулсан юм. Тэрбээр сүүлийн гурван жил 30 мянган хуудас буюу 50 гаруй боть уншиж, тэмдэглэл хөтөлсөн байна. Шилдэг уншигч, эрдэм оюунд хөтлөгч Ц.Нямаа гуайтай ярилцлаа.
-Танд “Номын сайн нөхөр” болсонд баяр хүргэе. Та ямар төрлийн ном ихэвчлэн уншсан бэ?
-Баярлалаа. Номын баяр гурван өдөр үргэлжилж, өргөн дэлгэр сайхан болж байгаад баяртай байна. Намайг хүүхэд байхад ном элбэг байсангүй. Хэн нэгэнд зохиолын ном олдвол түүнийг нь дамжуулж, урагдтал нь уншдаг байсан. Түүнийг ямар унших гэх вэ дээ. Уншсан болоод л орхидог байлаа. Би ерөнхийдөө оюутан болж байж л ном уншиж эхэлсэн дээ. Сүүлийн гурван жил 50 гаруй томоохон хэмжээний ном уншлаа. Хуудсаар нь тооцож үзвэл, 30-аад мянган хуудас болж байгаа юм. Би номыг гүйлгэж уншдаггүй. Заавал тэмдэглэл хөтөлдөг. Номын нэр, хуудсны тоо, зохиолч, орчуулагчыг нь заавал тэмдэглэдэг. Аливаа номыг дахин нээж харахааргүй болтол нь унших ёстой гэж боддог. Тиймээс тусад нь тэмдэглэл хөтлөхийн хажуугаар уншсан ном бүрийнхээ ард уншиж дууссан он, сар, өдрөө нэртэйгээ, баярласан сэтгэгдлээ бичдэг. Хоёр уншсан ном ч бий. Тэгээд өнгөрсөн хугацаанд уншиж, тэмдэглэсэн хувилбараа УИХ-ын Тамгын газарт өгсөн юм. Гэтэл намайг “Номын сайн нөхөр” болгож шагналаа. Сэтгэл сайхан байна.

-Та 50 гаруй боть уншсан юм байна. Хэдэн хуудас тэмдэглэл хөтөлсөн байна вэ?
-Сүүлийн гурван жил уншсан номоо тэмдэглэхэд 20 орчим хуудас болсон байна лээ.
-Танд ямар цагт ном унших бүтээмжтэй, тохиромжтой байдаг вэ?
-Залуудаа өдөр, шөнө ялгалгүй л уншдаг байлаа. Харин одоо шөнөөр ном уншиж чадахгүй. Өдөрт ядаж таван хуудас ном унших юм сан гэж хичээж байна. Түүнээс илүү уншиж чадахаа байж дээ.
-Та сүүлийн жилүүдэд уншсан 50 гаруй номоосоо алийг нь онцолж ярьмаар байна вэ?
-“Сингапурын хөгжлийн нууц”, Ерөнхий сайд асан А.Амарын “Монголын их түүх”, “Хувьсгалын нууц товчоо” зэрэг номыг онцолмоор байна. Ялангуяа А.Амарын “Монголын их түүх” номонд монгол хүний гарал үүслийг хүртэл бичсэн байдаг. Бузгай их судалгаатай, мэдлэгтэй хүн байсан юм билээ. Харин “Сингапурын хөгжлийн нууц” гээд 700 гаруй хуудастай ном бий. Би түүний 300-400 хуудсыг нь л уншсан. Улс орон яаж хөгжиж болдгийг харуулсан сайхан ном шүү.
-Та ном бичсэн үү?
-Зөвхөн ном уншаад зогсохгүй өөрийнхөө хэмжээнд бичдэг. Амьдралынхаа тухай “Миний туулсан амьдралын түүх” гэж ном бичсэн. Дараа нь ургийн ном гаргасан. Миний ургийн 200 гаруй өрх, 900 орчим хүн байдаг юм билээ. Тэднийхээ тухай ном гаргасан. Мөн төрийн бүхий л шатны ажлыг хийсэн хүний хувьд бие дааж аймаг, орон нутгийн хэмжээнд хоцрогдож буй ажлыг хэрхэн шийдэх ёстой байдаг тухай эргэцүүлэл, шийдэл хайсан болон аймаг, орон нутгийн томоохон ажлуудыг өөрийн биеэр хариуцаж хийсэн ажлаа тэмдэглэл болгож гаргасан.

-Ном уншихын ач холбогдол нь юу байдаг вэ. Унших эрдэмд суралцсан хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ном унших хүний тархи, сэтгэлд их нөлөөлдөг юм билээ. Аливаа зүйлийг мартана гэж байхгүй. Заавал санаж, сэрж байдаг. Мөн хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг мэдэрсэн. Би тамхи татдаггүй, архи уудаггүй. Мөн ном уншдаг болохоор эрүүл саруул 90 наслаж байна. Ухаан санаа эрүүл саруул бол заавал уншиж, хөдөлж, бүтээж байх ёстой. Тийм учраас залуучууд, хүүхдүүддээ заавал ном уншаарай гэж зөвлөмөөр байна. Уншина гэдэг өөрийгөө, залхуурлаа ялан дийлж буй хэлбэр.
-Ном уншихаас гадна та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Миний хань эрт бурхан болсон. Би гурван хүүхэдтэй. Одоо нэг хүүтэйгээ амьдардаг. Хүү минь ажил төрөлдөө яваад завгүй.Тийм учраас би гэрийнхээ бүх ажлыг хийдэг. Би заавал өөрөө хоолоо хийж иддэг. Ихэвчлэн мах, шөлтэй хоол иддэг дээ.
-Та хаана, ямар ажил эрхэлдэг байв?
-Би бусад сэхээтнүүдийн адил бага, дунд, дээд боловсрол эзэмшсэн. 1958 онд Монгол Улсын их сургуулийн түүхийн багш мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа тухайн үеийн Намын төв хорооны боловсон хүчний хэлтсээс аймаг хариуцсан Засгийн газрын зохион байгуулагчаар Сүхбаатар аймагт томилогдож, Хадлангийн төлөөлөгчөөр тэнд сар ажилласан. Томилолтоо дуусаад иртэл “Залуу хүн Засгийн томилолт сайн биелүүлсэн” хэмээн үнэлүүлж, урамшиж байлаа. Тэгээд 1959 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болсон. Сонгуулийн үеэр Намын төв хорооны нарийн бичгийн дарга дуудаж, Төв аймгийн Хөдөө аж ахуй эрхэлсэн даргаар томилж байсан. Надад итгэж ажил хүлээлгэж өгсөн учир сэтгэлээ зориулж 1960 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Түүний дараа Увс аймгийн Гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга болж, 1986 тавдугаар сар хүртэл 26 жил тасралтгүй ажилласан. Нийгэм, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцаа зэрэг ажлыг хариуцаж байлаа. Түүний дараа Засгийн газраас намайг дахин дуудаж, Дорнод, Хэнтий аймгийг хариуцсан зохион байгууллагч нь болж байсан. Олон сумаар явж олон хүнтэй уулзаж, сайхан найз нөхөдтэй болсон.
Их хурлын тэргүүлэгчдийн газар Ерөнхийлөгчийн тамгын газар болж өөрчлөгдөх хүртэл ажиллаж байгаад 1995 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарчихаад зүгээр суусангүй. Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт болон тус дүүргийн ахмадын хорооны даргаар ажилласан даа. Намайг ажиллаж байх хугацаанд шагнаж, урамшуулж байсан 500 гаруй тэмдэг бий. Түүнийгээ төрийн далбаанд хадаж, жаазлаад хадгалж байгаа. Зургаан яамны тэргүүний ажилтан, 40 жилээс 101 жилийн ойн медиалууд, Сүхбаатарын одон, нийслэлийн Хангарьд гээд одонгууд бий.
-Та олон жил сум, нийслэлийн засаг захиргааны ажлуудыг хариуцаж хийжээ. Засаг, захиргаанд олон ажлыг бүтээж байхдаа ямар зарчим баримталдаг байв?
-Би хүнтэй муудаж, хэрэлдэж үзээгүй. Намайг таньж мэддэг хүмүүс андахгүй байх. Би жолоочоосоо ялгарахгүй л тийм энгийн даруу явдаг байсан. Явсан хийсэн бүтээсэн ажил бүрээ дүгнэдэг байлаа. Ер нь нягт нямбай талдаа. Жишээлбэл, томилолтоор малчин айлд очлоо гэж бодъё. Тухайн айлд очоод тулгарч буй нөхцөл байдлыг сонсож, хашаа хороогоор нь явж, цас хайлдаг бол цас зөөж өгдөг, худаг ухаж байвал түүнийг нь хамт хийлцэж тусалсан шиг тусалдаг байсан. Тэгээд удирдлагын зүгээс хийж ёстой ажлаа хийдэг байлаа. Тийм учраас надад дургүй хүн гэж байхгүй.
-Та хөдөө өссөн үү?
-Би Увс аймгийн Тэс сумынх. Манайх олон хүүхэдтэй ядуухан айл байсан. Би найман хүүхдийн том нь. Тийм учраас багаасаа өөрийгөө болгож, хар толгойгоо хариуцаж ирсэн. Тухайлбал, оюутан болж хотод ирчихээд зуны амралтаа бүтэн эдэлж чадахгүй хотод нэг сар ажил хийж ирж, очих унааныхаа мөнгийг олчихоод гэр рүүгээ явдаг байсан. Түүнийхээ хүчинд одоо улс орондоо хийх ажлаа хийчихээд хүүхдүүдийнхээ буянд сайхан амьдарч байна.
-Номын үнэнч нөхөр танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа.
| 90 НАСТАЙ Ц.НЯМАА: Гурван жилд 30 мянган хуудас ном уншсаныг минь үнэлж, “Номын сайн нөхөр” болголоо доо |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |