-МАНАЙ УЛС ЯМАР Ч АСУУДЛЫГ УЛС ТӨРТЭЙ НЯГТ ХОЛБОДОГ ЮМ БАЙНА-
-Юуны өмнө танд сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургууль Балдорж сантай хамтран зохион байгуулдаг Сэтгүүл зүйн шүүмжийн уралдаан энэ жил тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Би энэхүү уралдаанд гурав дахь жилээс нь оролцож эхэлсэн. Эхний жилдээ хоёрдугаар байр эзэлж байсан. Харин энэ жил тэргүүн байрын шагнал хүртсэндээ баяртай байна. Энэхүү шүүмжийн уралдаан таван жил тогтвортой зохион байгуулагдаж, цар хүрээ, хүртээмж нь улам нэмэгдсэн байна.
Алс хол, хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа миний бие хүртэл жил бүр энэхүү уралдаанд зориулж, өөрийн бүтээлийн чанарыг дээшлүүлж, бичвэрийн чадвараа нэмэгдүүлэхийг хүсдэг. Сэтгүүл зүйн шүүмж судлал бол энэ салбарын хөгжих ёстой өвөрмөц бичлэгийн төрөл зүйл. Шүүмж бичнэ гэдэг амаргүй. Ерөөс хангалттай баримт нотолгоо, судалгаа, маргашгүй үнэнийг дэлгэж гэмээнэ бусдын бүтээлийг шүүмжилнэ. Нөгөөтэйгүүр шүүмж судлалыг хөгжүүлэхээс гадна шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар тун чухал.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Баяртогтохын Баярбаясгалан гэдэг. Би 2013 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд, одоо Франц Улсад гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байна.
-Энэ жилийн шүүмж судлалын уралдаан “Ковидын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд болсон. Үүнтэй холбоотойгоор ямар санаа дэвшүүлэн шүүмжээ бичсэн бэ?
-Хоёр оныг дамжин хүн төрөлхтнийг хамарсан цар тахал Европ тивд олон мянган хүний амийг авч одсон. Дэлхийн бүх улс орны ард түмний амьдралд энэ өвчин нөлөөлсөн. Зөвхөн Монголын ч гэлтгүй дэлхийн сэтгүүл зүй ковидын нөлөө хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж, бидний амьдрал яаж өөрчлөгдөж байгааг өдөр бүр мэдээлсэн. Одоо ч энэ халдварт өвчин бүрэн арилаагүй байна.
Миний хувьд цар тахлын үеэр Франц болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг хүлээн авч байсан. Ийнхүү мэдээллийг хүлээн авч байхад надад нэг зүйл тод мэдрэгдсэн. Тэр нь Франц Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авахдаа би ямар нэгэн байдлаар энэ улсын Засгийн газрыг буруутгах ч юм уу, улс төртэй холбогдолгүйгээр хүлээн авч байсан. Харин Монголын хэвлэл мэдээллээр цар тахлын тухай мэдээллийг хүлээн авахдаа улс төртэй холбон бодох, Засгийн газрыг буруутгах, төр засгийн үйл ажиллагаатай уялдуулах мэдрэмж төрж байсан нь манай улс ямар ч асуудлыг улс төртэй нягт холбодог юм байна гэдгийг ойлгосон хэрэг юм.
Хоёрдугаарт, ковидын үеийн сэтгэл зүй бол хүний эрх, эрх чөлөө гэдгийг сэтгүүлч маш торгон мэдэрч, бусдад мэдээлэх үүрэгтэй. Энэ асуудалд Монголын сэтгүүл зүй хэрхэн хандав, яаж ажиллав, цаашид юунд анхаарах ёстой вэ гэдэг асуудлыг хөндөн шүүмжээ бичсэн.
Ковидын үеийн сэтгэл зүй бол хүний эрх, эрх чөлөө гэдэг сэдвийг маш торгон мэдэрч бусдад мэдээлэл бэлтгэх үүрэгтэй
-Францад суугаа монголчуудын амьдралд коронавирус хэрхэн нөлөөлж байна вэ?
-Францад байгаа Монголчуудын хувьд бусдын л адил эдийн засаг, эрүүл мэндийн түвшинд энэ өвчний нөлөөнд автаж байгаа. Коронавирусийн хор нөлөө бол тодорхой. Харин энэ өвчин хүн төрөлхтөнд олон зүйлийн утга учир, мөн чанарыг ойлгуулсныг бодож үзэх хэрэгтэй. Тухайлбал, зөв амьдрах, эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ хүндлэн дээдлэхийн ухааныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид нүдээр харж, биеэр мэдэрлээ шүү дээ.

-Та яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?
-Сэтгүүлч мэргэжлийг багаасаа дурлаж байгаад л сонгосон. Сонголтондоо эзэн байхыг, мэргэжлийнхээ боол болохгүйг хичээж явдаг. Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал яригдаж байдаг. Хэдий харь газарт мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа ч үргэлж мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж байхыг хүсдэг. Бичиж, уншиж л байвал миний хувьд жаргал ундардаг. Сэтгүүл зүй бол нийгмийн эмч. Дөрөв дэх засаглалын хэмжээнд олон нийт энэ салбарыг хүндэлж, итгэж байдаг. Тиймээс хүлээн авагчдын итгэлийг үргэлж хүндэлж байх хэрэгтэй.
Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал яригдаж байдаг
| Б.БАЯРБАЯСГАЛАН: Бичиж, уншиж л байвал миний хувьд жаргал ундардаг |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |