Ховд аймгийн харьяат сум, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн цол олгох барилдаан энэ сарын 6-нд болсон. Тус барилдаанд Булган сумын харьяат сумын заан Г.Ганхуяг түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн билээ. Цол хүртээд удаагүй байгаа ОУХМ, аймгийн арслан Г.Ганхуягийн сэтгэгдлийг хуваалцаж, ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу. Аймгийн арслан цол хүрсэнд баяр хүргэе?
-Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор аймгийн арслан цол хүртсэндээ маш их баяртай байна.
-Аймгийн арслан цол авахын тулд ямар мэхээр, яаж түрүүлсэн бэ?
-Ховд аймгийн наадамд тавын даваанд тунаж, Л.Сосорбурам харцагыг давхар хамж тав давсан. Зургаагийн даваанд залуу бөх Дэнзэнсамбууг хутгаж давсан. Үзүүр түрүүнд аймгийн заан Б.Уртнасаны баруун хөлийг нь хонгодож түрүүлсэн. Би ихэвчлэн хөл авч, давхар хамж барилдсан .

-Таны гарамгай сайн мэх юу вэ?
-Би намхан учраас ихэвчлэн хөл авсан барилдаан хийдэг. Сул талаа давуу тал болгож барилдахыг үргэлж хичээдэг дээ.
-Аймгийн арслан цол хүртэх барилдааныг нь аав, ээж нь үзэж, баярлаж суусан байх?
-Аймгийн арслан цол хүртэх барилдааныг ээж маань үзсэн. Харин аав хадланд яваад, эзгүй байсан. Аав, ээж, хамаатан садан маань маш их баярлаж, надад эрч хүч, урам зориг, итгэл найдвар өгч, “Цаашид илүү сайн барилдаж, амжилт гаргаарай” гэж хэлсэн.
-Та багаасаа барилдах дуртай хүүхэд байв уу?
-Би Ховд аймгийн Булган суманд төрж, өссөн. 2014 онд Аварга дээд сургуулийг төгссөн. Оюутан болсон цагаасаа хойш эрчимтэй барилдаж эхэлсэн. 2018 онд дэлхийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, ОУХМ цол авсан. Б.Баяраа багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж байгаа. Багадаа хажуу айлын хүүхдүүд болон ангийнхантайгаа барилддаг байлаа. Арван жилийн сургуульд байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, медаль авдаг байсан. Тэр цагаас хойш бөхөд сонирхолтой болсон.
.jpg)
-Танд бөхийн удам бий юү?
-Миний аавыг Р.Ганбаатар гэдэг. Ховд аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн малчин. Харин ээжийг Г.Атарбаяр гэдэг. Надад ойр бөхийн удам байхгүй. Маам Батбаяр гэж бөх ээжийн төрсөн ахын хүүхэд. Аймгийн арслан Д.Бадамгарав аавын төрөл дөө. Тэднээс өөр хүн мэдэхгүй. Манай аав тариаланч хүн байсан. Би аав, ээжээс дөрвүүлээ, айлын бага хүүхэд. Миний ах сургуульд байхдаа барилддаг байсан. Одоо Ховд аймгийн Засаг даргын тамгын газар ажилладаг.
-Бөхөөр хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж минь чадахаараа тусалж, дэмждэг. Намайг бөхөөр хичээллэж эхлэхэд дуртай хүлээж авсан.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн наадам хэзээ вэ. Улсын наадамд барилдаж үзэв үү?
-2017 онд Ховд аймгийн наадамд барилдаж, гурвын даваанд унаж байсан. Тэр наадам санаас гардаггүй, их харамсалтай, амархан унасан санагддаг. Улсын наадамд барилдаж үзээгүй. Чөлөөт бөхийн шигшээ багт байдаг болохоор тэр чиглэлээр ихэвчлэн тэмцээнд оролцдог. Зун аймаг, сумын наадамд барилддаг.
-Таны үлгэр жишээ авч, харж баясдаг ямар бөх байдаг вэ?
-Улсын харцага Н.Батзаяа, С.Мөнхбат аваргаас үлгэр жишээ авдаг. Тэдний барилдааныг үзэх дуртай.

-Та бэлтгэлээ яаж хангадаг вэ. Бэлтгэлийн үед юунд илүү анхаардаг вэ?
-Бэлтгэлээ МУБИС-ын Биеийн тамирын дээд сургуульд Б.Баяраа багшийн удирдлага дор хичээллэдэг.Шигшээ багийнхан байнга бэлтгэл хийдэг болохоор шантрахгүй, өөрийгөө хуурахгүй байхад их анхаардаг.
-Та аймгийн арслан цол хүртэхээсээ өмнө түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Энэ наадамд түрүүлнэ гэсэн бодол байсан. Барилдахаасаа өмнө сэтгэлзүйгээ тайван байлгаж, өөрийгөө бэлдсэн. Тийм учраас маш тайван, санасандаа хүртэл барилдаж чадсан.
-Наадамчин олны өмнө уран мэхийг уралдуулан барилдахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бөх хүн дэвжээн дээр гараад бэлтгэлийн үед хийж байсан чадах бүхнээ үзүүлэх ёстой. Мөн “Яах гэж дэвжээн дээр гарч ирсэн бэ” гэдгээ ухамсарлаж, шийдэмгий, зоригтой, ухамсартай зөв барилдах ёстой гэж боддог.
-Таныг барилдахаар явахад нь аав, ээж нь юу гэж захидаг вэ?
-“Миний хүү сайн барилдаарай” гээд цай, сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөдөг. Би барилдах өдрөө хүмүүстэй юм ярихгүй байхыг хичээдэг юм. Яагаад гэвэл өөрийгөө бэлдэж, барилдаандаа анхаарлаа төвлөрүүлдэг.

-Сүүлийн үед бөхчүүд тохиролцоонд амархан унаж, давдаг болжээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Би бөхийн тохиролцоонд их дургүй. Бөхчүүд зөвхөн хүч чадал, уран мэхээрээ үзэгч олны өмнө барилдах ёстой гэж боддог. Би хэзээ ч хэн нэгний аманд багтаж, унахгүй гэж боддог доо.
-Та ямар цолонд хүрч, аав, ээж, нутгийн зон олноо баярлуулах юм сан гэж боддог вэ?
-Чөлөөт бөхийн олимп, дэлхийн медальтай, үндэсний бөхөөр барилдаж, улсын заан цолонд хүрэх юм сан гэж хүсдэг дээ.
-Та монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Монголчууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Энх цаг хурдан ирж, дэлгэр сайхан наадаасай гэж хүсэж байна.
| Аймгийн арслан Г.ГАНХУЯГ: Улсын заан цолонд хүрэхийг хүсдэг дээ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |