-Одод чуулсан Өгий-нуур-
Нар алгуурхан дээш хөөрч, цонх өөд саглайх моддыг тойрон болжмор жиргэж их хотод маань намуухан өглөө боллоо. Би ч хамт аялалд явах хоёр найзынхаа хамт яаран босож цайллаа. Ачаа хөсгөө машиндаа ачаад эргэж ирэхгүй юм шиг гэрийнхээ хаалгыг чангахан хааж түгжээд замын сэлүүхэн дээр хотоос гаран давхилаа. Өндөр барилга, өргөн замаас алгуурхан холдох тусам уулс ус, номин ногоон тал салхиараа угтан авах шиг л мэдрэмж төрлөө.
Бидний зорьж буй Өгий-нуурт очихын тулд гурван аймгийн нутгийг дамждаг. Төв аймгийн Баянцогт сумаас Булган аймгийн Дашинчилин орох зам дагуу газар тариалан ихтэй. Мөн бут сөөг бэлээр нь ургасан уулсын хяраар хонь ямаа бэлчиж харагдана. Дашинчилин сум урд талаар огцом, хурц хадан ясаа ер нь бол чуулгаар хүрээлэгдсэн өндөр сүрлэг уулстай. Уулсын араар гол урсах бөгөөд дов сондуул гэхээсээ илүү дэрс, бут ихтэй байгалийн өвөрмөц тогтоцтой газар байв. Бид тус нутгийн нэгэн малчин айлд зочиллоо.

Уулсын араар гол урсах бөгөөд дов сондуул гэхээсээ илүү дэрс, бут ихтэй байгалийн өвөрмөц тогтоцтой газар байв. Бид тус нутгийн нэгэн малчин айлд зочиллоо.
Монгол хүний зочноо хүлээж авах ёсон мэнд уснаасаа мэдэгддэг гэдэг. Голын хажуу довцог дээр буусан тус айл биднийг очиход гэрээсээ гарч ирэн тосоод мэнд мэдэн дотогш орохыг урилаа. Сааль сүү үнэртсэн таван ханатай гэрийн тооноор нар голлон тусна. Эрээлж будсан хоёр баганаасаа нялх ишиг оосорлон уяжээ. Хаяанд хэвтэх хоточ банхар хааяа нэг хуцаж, хүүхдүүд гэрийнхээ гадаа шилбүүр унан гүйлдэж байв. Гэрийн эзэн бидэнтэй хол ойрын сонин хачин ярих зуур эзэгтэй нь хоол унд дөхүүлж байв. Хаалгаа нээж, хаяагаа сөхсөн жирийн нэг монгол айл боловч сэтгэлд дотно байсныг нуух юун билээ. Энэ Айлыг Гармаагийнх гэдэг. Гармаа гуай 60 орчим настай бөгөөд ханьтайгаа ижилсээд 40 гаран жилийн нүүрийг үзжээ. Өдгөө тэр хоёр хонь малынхаа хажуугаар ач зээ нараа өсгөж хүмүүжүүлж яваа ажээ. Санчигныхаа үсэнд буурал суутлаа энэ л нутагтаа амьдралаа” гэх Гармаа гуай гаансаа татах нь цаана л донжтой харагдана. "Үер" МУСК-ны завчин өвгөн л гэсэн үг. Бидний явах цаг болоход замдаа идээрэй” гээд ааруул өрөм өгч гараа бүгд гараа даллан хоцорлоо.
Өгий-нуураас Хөвсгөл хүртэлх зам бол уулсын орон. Тамирын голын хөвөөгөөр тоос татуулан давхилаа. Эх орон гэдэг үгний мөн чанар газар шороонд минь оршиж байдаг ажээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаад, уулсын амаар сэвэлзэх салхи нь эгээ л уртын дуу шиг сэтгэл татна. Байгалийн өөрөө зохицлоосон ийм өвөрмөц тогтоц бүхий газраар бид ам хуураагүй
Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” хэмээх их зохиолч Д.Нацагдоржийн “Нутаг шүлгийг бахдан бахдан уншиж явлаа.
Бид явсаар мөн л шөнө болоо. Уулсын дунд нар тал нутгаас өөр жаргадаг ажээ. Тойрон хүрээлсэн уулсын оргил дээр нэг хэсэгтээ л саатаж байв. Өндөрлөг газрын сэрүүн салхи сэвэлзэж бороо шивэрнэ. Тэнгэрт өртөөлсөн моддын навчис сэгсчиж байгааг чихээрээ сонордон явлаа. Машины гэрэлд мандал нь долгиолох Хөвсгөл далайн эрэгт ирлээ. Зорьж газар минь төсөөлж байснаас сайхан. Моторт завины чимээ, далайн түрлэг үргэлж нүргэнэ. Замдаа нэлээд ядарсан бид их удалгүй амарч мандах нартай зэрэгцэн бослоо. Хүдэн манан татаж, уулс бүхэн мөнгөн малгай мөссөн мэт харагдана. Энэ бол Хотгойдын шадар ван Чингүнжавын нутаг гэдгийг бүр биз ээ.

Анхны бүхэн хэцүү байдаг гэдэг шиг эхлээд тийм ч амар байсангүй
Номин ногооноор нүд дүүрэн туяарах Хөвсгөл далай долгиолж зах хязгаар нь үл харагдана. Нуураа эргэх мэт шууд сүрэг сүргээрээ нисэлдэнэ. Аялагчид далайн эрэгт нарлаж, сэлж, моторт завиар зугаалж сэтгэлийн баяр баяслаа идэлцгээж байв. Усанд хөлөө ч дүрэхээс айдаг би эрэг дагуух элсэн дээгүүр алхаж, мод чулуу дамнан сууж сүрдэн харж, бахдан явлаа. Хэсэг хугацааны дараа бид Хүслийн хад орохоор болж арга буюу завинд сууж үзэх минь энэ. Анхны бүхэн хэцүү байдаг гэдэг шиг эхлээд тийм ч амар байсангүй. Яваандаа дасаж далайн чийглэг уур амьсгалд эзэмдүүллээ. Сэрүүн чийглэг амьсгалыг сөрж яваа минь зүүд ч юм шиг ээ.
Хүслийн хад. Хөвсгөл далайн гурван арлын нэг. Эндээс арц ганга үнэртэнэ. Ялангуяа Хөвсгөл далайд очсон хүн бүр сүсэг бишрэлдээ хөтлөгдөж, хүслээ шивнэхээр Хүслийн хадыг зорьдог. Харин олон жилийн турш жуулчдын дотроо шивнэсэн хүслийг сонсож их бага хэмжээгээр биелүүлж ирсэн гэдэгт эргэлзэх юм алга. Гэвч хүслээ шивнэх дээ сүү тараг өргөсныг улмаас цагаан идээний муу үнэр ханхална. Мөн мөнгө төгрөг хог болон үлдсэн нь харамсмаар байлаа. Номин ногоон далайгаар хүрээлэгдсэн жижигхэн арал дээр зогсож буй даа итгэж ядан байлаа. Аялал гэдэг үргэлж шинэ нээлт, танин мэдэх, ертөнцийн гоо сайхны мөн чанарыг таних зам билээ.

| ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР ЦЭЛЭЛЗЭХ ГҮН ЦЭНХЭР НУУРЫН ХӨВӨӨНД |
|
О.Сүлдхүү ДАШТ-ий шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-31 17:06:21
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-10-31 16:55:25
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |