Хатуу мунаар ээлж сөхөөгүй балбаж, самар нь соёолж ч амжаагүй хушыг ёолох завдалгүй хугачих мөнгөнд горилогчдын цаг хаяанд ирлээ. “Нохойн дуу ойртлоо”. Самар гэхээс л мөнгө нүдэнд нь торж, нүдээ ч цавчиж чадахгүй суугаа ченж нар энэ үеэр бэлтгэл ажлаа базаан, үнэ ханшаа тогтоож, хүн хүчний эрэлд хэдийнээ гараад эхэлсэн бололтой. Жил болгон ууланд гарч хушт ойн нулимсыг бөмбөлзүүлэхийн зэрэгцээ зовон байж хэдэн төгрөг халаасалдаг иргэд өмнө онд түр амсхийсэн аж. Ой, тайга амьтай байсан бол энэ цаг үед бүтэн амьсгаа авч чадсан бизээ. Харин энэ жил самрын үнэ өндөрт хүрснээр самар түүгчид эрт бэлтгэлдээ оржээ.
Мөнгөний хойноос нүдээ ч өгөхгүй болсон хүмүүс, самар үнэд хүрсэн энэ цаг үед ганц хуш эвдэж, зэрэмдэглэхээс яаж эмээх билээ дээ. Мөчирт нь өлгөөстэй боргоцой эцэстээ мөнгө болж нүдэнд нь харагдаад аварга мунаар хайр найргүй нүдэх нь ой тайгын зүрхийг тасар татахтай л адил.
Намрын сар эхэлж самарны болц гүйцэж эхэлжээ. Энэ үетэй зэрэгцэн ченж нар хэсэг хүмүүсээр баг бүрдүүлэн өөр, өөр газарт тэднийг илгээдэг байна. Гэтэл зарим нь бүрэн гүйцэд ургахыг ч үл тэвчин аль хэдийнээ ууланд гараад эхэлчихсэн байх аж. Хүний шуналыг хэн ч хорьж дийлэхгүй юм даа. Самарны ченж нар ажлын зарын хаягууд дээр ээлж нэгээрээ, минут алгасалгүй зар байршуулах бөгөөд тэдний нэг нь “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүх хүн авч явна. Түүсэн самарныхаа 50 хувийг өөртөө авах болзолтой. 8924....” гэх зэргээр хүн хүчний эрэл хайгуул хийнэ. Байршуулсан зарын дагуу тодруулахад “20-30 хоногийн хугацаанд хоол, хүнсний хэрэгцээгээр хангах бөгөөд очих зардлыг өөрсдөөсөө гаргана. Дээрээс нь хөнжил, гудас, өмсөх хувцастайгаа л ирэхэд болно. Илүү зүйл хэрэггүй. Явах бол эргээд залгаарай” гэх аж. Тэд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг хүртэл замын унаанд суулгаж, тэндээсээ цааш Хүдэр сум руу Зил-130 машинаар ойн гүнд хүргэх гэнэ. Самарны үнэ нэг кг нь 10-15 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Үүнээс хараад үзэхэд 30 хоногт таваас долоон сая төгрөг олох боломж хангалттай байдаг байна. Монгол Улсын хуулинд “Монгол Улсын иргэн 25 кг цайруулсан самар түүх, авч явах эрхтэй” гэж заасан байдаг байна. Хэрэв тэрхүү хэмжээнээс хэтрүүлбэл тодорхой хэмжээнд торгууль төлдөг. Гэсэн ч 25 кг байтугай, хоёр дахин нугалсан шуудайтай боргоцойгоо хууль хяналтаас аргацааж авч гарахын тулд хэдхэн төгрөгийн хахууль өгөөд л шийдчихдэг болжээ. Жил бүр самарт явсан зуу, зуун хүнээс зарим нь зуурдаар нас барж, аль эсвэл төөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Шалтгаан нь ердөө л хэдхэн төгрөг.

Улаанбаатар хотоос хойш Улиастайн хуучин эцэст бас нэгэн бүлэг хүмүүс нийлж наймдугаар сарын 15-ны өдрөөс нийтдээ 45 хоногийн хугацаанд самарт гарахаар бэлтгэлдээ орсон байна. Тэдний хэлж байгаагаар “ Түүсэн самарныхаа 70 хувийг өөрсдөө аваад үлдсэн 30 хувийг ченж нар авдаг. Хоол хүнс байрлах майхан сав болон унааны зардлыг цаанаас даана. Өмсөх хувцастайгаа л ир. Сард таван саяаас найман сая хүртэлх мөнгө олох боломжтой” гэх мэтээр хүмүүсд санал болгож хамтардаг ажээ.
Хушин ойд хэдий хэмжээний самар ургахаас шалтгаалан, самраар идэш тэжээлээ хангасаар ирсэн ойн хэрэм хүний дуусаж ханахгүй шуналаас болж хоол хүнсгүй болох аюултай нүүр тулдаг. Иргэдийн дунд ам дамжин яригддагаар “Хэрэм хоол хүнсгүй болохоороо хоёр мөчирний голд хоолойгоо боймолж үхдэг” гэлцдэг. Боймолдоггүй юм гэхэд өлсөж үхдэг. Үнэхээр тийм бол хүн гээч нь жинхэнэ араатан болж таарлаа. Үүнээс болж жилд хэдэн мянгаараа хэрэмнүүд устаж, бусад ан амьтад ч хоол тэжээлийн дутагдалд орсноор байгаль дэлхий эзэнгүй боллоо. Амьдралаа өөд нь татах гэсэн хэнбугай ч мөнгөний төлөө хэдэн амьтан үхэх нь ямар ч хамааралгүй болж таарлаа.
Дорой амьдарч байгаа нэгэндээ хэдэн цаасны ханш чихэнд нь хальт дуулгачихаад, өөрсдөө их хэмжээний ашиг харж гэртээ гэдсээ илэн хэвтэх ченж нар улам илүү олширчээ. Хааяа нэг хоол хүнсийг нь дуртай, дургүй зөөж өгчихөөд мөнгөний тоогоо толгойндоо эргэцүүлж сууна.
Модон мунаар хуш модыг өчиггүй цохин халцлаж, самрыг нь доргиох бөгөөд ахиж төлжхийн аргагүй болгодог эрэмдэг хүмүүс ойгоор дүүрэн байх нь нөгөө л ченж нарын гар хөл юм. Энэ мэтээр хэмхчиж, сүйдсэн ойгоо эргэж харах ч сөхөөгүй, самраа үүрээд уулын уруу урууддаг. Ардаа юу үлдээснээ ахиж санах ч үгүй биз. Хуш модны хөөрхийлэлтэй дүр төрх, самарчдын гараас арай хийн мултарч үлдэх боловч, удахгүй шинэ дайсантай учирна. Ойн санг устаж үгүй болоход нөлөөлж буй хүчин зүйл нь хүр хорхой буюу бидний нэрлэж заншсанаар цагаан эрвээхий. Ард иргэд түүнийг дэнгийн эрвээхий хэмээн нэрийддэг бөгөөд нүүдэллэсэн үед нь өөрсдийгөө болон гэр орчиндоо оруулахгүй сэргийлж чаддаг. Гэтэл уг эрвээхий ойд эзэн сууж жилээс жилд ойн санг хэдэн мянган га гаар нь устгаж, сүйрүүлэх ажлыг хийдэг ажээ.
Хортон шавжид идүүлсэн мод 80-90 хувь нь хатаж үхэх дахин ургахгүй болох эрсдэлд орно. Тэр тусмаа мөнгөний хойноос гүйхдээ сүйдэж гэмтээсэн хушаар мөрөө үлдээсэн хэсэг хүмүүсийн балагт хүр хорхой үүрэлдэг байна. Түүгээр ч барахгүй нэг хорхой 150-200 өндөг гаргадаг. Олон сар урган төлжиж, бий болсныхоо хойно хүн, хүр хорхой хоёртой учирч дахин хуш гэх нэр нь ч тэр ойд үлдэхээргүй болдог. Саваагүй үйлдлээрээ хойчдоо юу үлдээж байгаагаа ч үл бодох эдгээр хүмүүсийн толгойд нь эгээтэй л самар ургачхаагүй байлтай.
| ОЙГОО МӨЛЖИГСӨД УУЛАНДАА ГАРЛАА |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |