“Ковид-19” цар тахлын энэ үед иргэд болон нийгмийн сэтгэл зүй ямар байгаа талаар СЭМҮТ-ийн Сэтгэл заслын багийн ахлагч Э.Мөнхтэй ярилцлаа.
-“Ковид”-ын энэ үе нийгэмд ямар өөрчлөлт дагуулсан бэ. Энэ өөрчлөлт ямар үр дагавар дагуулах вэ?
-“Ковид-19” халдвар гарснаар урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд улс орнууд хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор бидний өдөр тутмын амьдралд маш их өөрчлөлт гарч байгаа. Гэрээсээ ажиллах, суралцах гэх мэт шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай болсон. Хөл хорионы нөхцөл байдал нь хүн бүрд харилцан адилгүй нөлөөлж болно. Эерэг талаас нь харвал зарим хүний хувьд урьд нь хийхийг хүссэн ч цаг хугацааны хувьд амжихгүй учир хийж, хэрэгжүүлж чадаагүй зүйлдээ цаг гаргах, гэр бүлдээ цаг зарцуулах, харилцан ярилцах, ойлголцох, гэрээсээ ажиллах нь цаг хэмнэх, өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэх гэх мэт олон давуу тал бий болгож байна. Мөн бүх нийтээрээ халдвар хамгаалал, ариун цэвэр сахих эрүүл дадал зуршилд суралцлаа. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэхгүй байх нь зөвхөн “Ковид-19” өвчин төдийгүй амны хөндий, ходоод гэдэсний замын зарим өвчлөлөөс ч урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байна. Цаашид энэ төрлийн халдвар шинээр дэгдлээ гэж бодоход бүх нийтээрээ тодорхой хэмжээнд мэдлэг, туршлага хуримтлууллаа.
“Тусгаарлагдсан 405 иргэний 91.8 хувь нь нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалд өртсөн гэсэн судалгааний дүн гарсан”
Харин хоруу чанартай тал нь гэвэл “Ковид-19” цар тахалд шилжсэнээр цаашид ч хүн төрөлхтний эрүүл мэнд болон эдийн засгийн салбарт ихээхэн хор хөнөөл учруулсаар байна гэж эрдэмтэд үзэж байгаа. Эдийн засгийн хямрал нь өдөр тутмын амьдрал ахуй төдийгүй сэтгэл санаанд сөргөөр нөлөөлснөөр сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх магадлал өндөр. Дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд айдас, түгшүүр, нойргүйдэл, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг, донтолтын эмгэгтэй иргэд ихэснэ гэж таамаглаж байсан. Гэтэл зарим судлаач “Сөрөг зан үйл, гэр бүлийн хүчирхийлэл, дэлгэцийн донтолт, мансууруулах бодис хэрэглэх, сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэг зэрэг нь дэлхийн хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдсэн” гэжээ. Иймд цаашид Монгол Улсад ч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эмгэг өсөх хандлага ажиглагдах болов уу.
-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотой шийдвэрүүд иргэдийг сандралд оруулсан гэхэд буруудахгүй болов уу. Ер нь иргэдийн сэтгэл зүйд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Хөл хорионы нөхцөл байдал нь өөрөө ард иргэдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч үүний цаана гол нь эдийн засгийн асуудал хамгийн хүчтэй нөлөөлж байна. Орлого буурах, өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад үүсч буй бэрхшээлүүд, ажилгүйдэл гэх мэт. Мөн зарим талаар харилцааны хэрэгцээ хумигдах нь ч сэтгэлзүйд нөлөөлж болно.
Гарч буй шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн дунд мэдээллийн түгээлт, зааварчилгаа дутмаг, хангалтгүй байгаагийн улмаас иргэд бухимдах, түгших, тайван бус байх, шинжилгээ авч буй цэгүүд болон мэдээлэл өгч байгаа утаснуудын ачаалал нэмэгдэх гэх мэт аль ч түвшиндээ хүндрэл учруулж байна.
-Тэгвэл одоо нийгмийн сэтгэл зүй ямар байдалтай байна вэ?
-Хүлээлттэй, тодорхойргүй, эргэлзээтэй магадгүй айдас түгшүүртэй байдал үргэлжилж байна. Гэвч энэ нөхцөл байдал тодорхой хугацааны дараа дуусна, цаг хугацааны асуудал гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна. Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн судлаачдын нэгдсэн баг “Ковид-19” өвчний улмаас эмчлүүлж буй иргэд, тусгаарлагдагсад, эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах судалгаа хийж байгаа. Судалгааны ажлын зарим үр дүнгээс товч дурдахад, 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нд эмчлүүлсэн 67 эмчлүүлчийн 26.9 хувь нь сэтгэл гутралтай, 17.9 хувь нь сэтгэл түгшилттэй, харин тусгаарлагдсан 405 иргэний 38 хувь нь сэтгэл гутралтай, 30.4 хувь нь сэтгэл түгшилттэй, 91.8 хувь нь нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалд өртсөн гэсэн урьдчилсан судалгааны дүн гарсан. Энэ судалгаа үргэлжилж байгаа. Тус судалгааны урьдчилсан дүн мэдээ болон цахим орчны мэдээллээс харахад өвдсөн, тусгаарлагдсан иргэдийг ялгаварлан гадуурах байдал нэлээд ажиглагдаж байгаа. Энэ нь тухайн хүний сэтгэлзүйд маш ихээр дарамт учруулж, сэтгэцийн тулгамдсан асуудал улмаар стрессийн шалтгаантай эмгэг үүсэхэд нөлөөлж болзошгүй юм. Иймд ард иргэд тухайн өвдсөн иргэнийг ялгаварлан гадуурхаж элдэв муу муухай үгээр хэлж чичлэхээсээ өмнө би өөрөө энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж хүнлэг сэтгэл гаргаж, ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. Учир нь, энэ халдварт өвчин хэнийг ч ялгахгүй, хэн ч, хэзээ ч өвдөж болно шүү дээ.
-Халдвар анх илсэрсэн өдрөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэд хөл хорио, хатуу дэглэмээс залхаад байх шиг. Энэ нь юутай холбоотой вэ. Энэ тал дээр сэтгэл зүйч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд есөн сар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 20 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Хатуу хөл хорио тогтоох нь өөрөө халдварын тархалтыг хумих гол арга хэмжээ болж байгаа учир иргэн бүр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, ухамсартайгаар хандах, энэ нөхцөл байдал нь цаг хугацааны асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөл хорионы улмаас үүссэн таагүй сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжээ хянаж юун түрүүнд бусад руу буюу цахим орчинд илэрхийлэхгүй байхад анхаарч, өөрийн сэтгэлзүйн тайван байдлыг хадгалах нь чухал болоод байна. Үүний тулд ЭМЯ, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон сэтгэлзүй, сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдийн зөвлөж буй арга техникүүд болон өөрт тохирох бусад аргыг туршиж, дадал зуршил болгох хэрэгтэй. Мөн хөл хорионы нөхцөл байдлыг хэрхэн өнгөрүүлэх талаар тодорхой төлөвлөгөөгүй байх нь цагийг үр ашиггүй өнгрөөх, залхахад хүргэж болно. Өөрөөр хэлбэл, энэ бол хувь хүний зохион байгуулалтын асуудал юм.
“Ард иргэд тухайн өвдсөн иргэнийг ялгаварлан гадуурхаж элдэв муу муухай үгээр хэлж чичлэхээсээ өмнө би өөрөө энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж хүнлэг сэтгэл гаргаж, ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна”
-Иргэдийн сэтгэл зүйд мэдээ мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ?
-Дэлхий нийтэд хийгдсэн судалгаануудаас харахад хөл хорионы үеэр нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэлтэй холбоотойгоор иргэдийн дунд сэтгэл түгшилт үүсч, цахим орчинд цаг их зарцуулах тусам сэтгэлзүйд дарамт үүсч, сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл нэмэгдэж байна гэж эрдэмтэд үзсэн. Харин манай нөхцөлд иргэдэд өгч буй мэдээлэл зарим талаараа хангалтгүй, нөгөө талаас иргэд өөрсдөө мэдээлэл авах эх сурвалжаа мэдэхгүй байгаагаас уурлаж бухимдах, тайван бус болох, түгших байдлууд ажиглагдаж байна. Иймд мэдээ мэдээллийг түгээж буй сэтгүүл зүйн салбарынхан дуулиантай мэдээ мэдээллийн араас хэт хөөцөлдөхөөс илүүтэй нэн шаардлагатай мэдээллийг түгээх хэрэгтэй болов уу. Цахим орчны хэрэглээ, хэрэглэх шаардлага, шалтгаан хүн бүрт харилцан адилгүй ч цахим орчны эерэг мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөрт цагаа зарцуулж чадвал эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
| Э.МӨНХ: Эдийн засгийн хямрал нь өдөр тутмын ахуй төдийгүй сэтгэцэд нөлөөлөх магадлал их |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |