Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор залуусын шоу цэнгээн хэрээс хэтэрч байгаа талаар цахим орчинд яригдаж байна. Шөнийн цагаар шуугиан дэгдээж байгаа гэх залуусын нэг шөнийг сурвалжлахаар залуусын ихээр шоуддаг 3,4 дүгээр хорооллыг зорилоо.Улаанбаатар хотод 00:00 цаг болоход зам дагуу автобусны буудлуудаар байрлах ТҮЦ-нүүд мода болж эхэлнэ. Бидний сурвалжилга шөнийн турш ажиллах энэхүү цагаас эхэлсэн юм. Шөнөжин ажиллах ТҮЦ-д согтууруулах ундааны зүйлсээс бусдыг нь борлуулах эрхтэй юм байна. Гэм нь бараа бүтээгдэхийнх нь ханш өндөр, зах зээлийн ханшин дээр дуртай тоогоо нэмдэг бололтой. 3,4 дүгээр хороололд хүний хөл хөдөлгөөн, чимээ шуугиан тасрах шинж алга. Хөлчүүрэхсэн залуус нэгнээсээ зууралдан алхахдаа “Одоо жаахан бүжиглэе, хаашаа орох вэ” гэх мэтээр элдвийг орилцгооно.
00:30 минут Москва рестораны автобусны буудал дээр эгнэн байрласан ТҮЦ-нүүд нээлттэй байлаа. Хажууханд нь шөнийн клуб үйл ажиллагаа явуулдаг учраас үйлчлүүлэгчдийн цуваа тасрахгүй. Тус ТҮЦ-д дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Ө.Ариунсанаа зайгүй болтол өрсөн бараан дундаа суужээ. Хоёроос дээш хүн багтахгүй шахам зайнд худалдаа эрхлэх тэрбээр “Шөнөжин ажиллаад заримдаа ядарч нойрмоглоно. Гэхдээ хажууд байнга чанга хөгжим дуугараад байхаар нойр сэргээд байгаа ч юм ишг санагддаг. Согтуу охид, хөвгүүд их орж ирнэ. Түргэн хоол, ширхгийн тамхи, гаазтай ундаа их гүйлгээ сайтай байдаг. Тэгээд нойтон, хуурай сальфетки ч их зарагдана. Зарим залуучууд "Чук кик" чихэр ихээр авна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Өдөр бүрийн орлого харилцан адилгүй” гэв. Биднийг үг солих хэдэн минутын хугацаанд ТҮЦ-нээс худалдан авалт хийх залуус мөнгөө ч бүрэн тоолж чадахгүй халамцуу байлаа. Хэд хэдэн удаа хаалга нээгдэж хаагдахад ТҮЦ дотор сэрүүн болж худалдагч эмэгтэй гадуур хүрмээ өмсөв. “Өвөл ТҮЦ халаалтгүй учраас хэцүү. Хаалгаа дулаалж, ноосон хувцас өмсөөд, жижиг халаагуур тавьдаг. Гэхдээ л дулаалаагүй байшин учраас дулаанаа хадгалахгүй дороо хөрчихдөг” гэсээр дутуу хаагдсан хаалгаа нэг сайн хааж аваад өөртөө кофе найруулан сандал дээрээ суув.
(3).jpg)
ТҮЦ-ний гадаах орчин олон хүн бужигнасан дуу шуу ихтэй газар. Саяхан ТҮЦ-нээс тамхи авсан залуу найзуудтайгаа нийлэн клубийн урд тамхилах зуураа шүлсээ ойр ойрхон харсан зүг рүүгээ үсчүүлэн хаяна. Найзууд нь ч ялгаа байсангүй. Тамхи нь дуусаж сүүлийн удаа сороод ишээ газар хаян клуб рүү гүйхээрээ орно. Бүрэн унтраагүй тамхины иш утаа суунаглуулсаар газарт үлдлээ.
Ерөөс энд бүгд адилхан үйлдэл гаргацгаана. Клубээс гарна, булан бараадаж тамхи татаад ишийг нь газар шидэж, энэ тэндгүй шүлсээ хаяна. Охид, бүсгүйчүүд нь хэрэлдэж, эсвэл чанга чанга хөхрөлдөх бол эрчүүд нь хэзээ л бол хэзээ барьцалдаад авч мэдэхээр нэгэн лүгээ үсчинэ.
(5).jpg)
(2).jpg)
01:00 ЦАГ
Москва ресторанаас цаашаа хэсэг алхаад дахин нэг клуб байх бөгөөд гадаа нь бөөгнөрсөн олон дундаас “Чи намайг мөрлөдөг хэн юм бэ. Алив хүрээд ир. Чи чадахгүй л дээ” гэсээр халамцуу хоёр залуу нэгэн рүүгээ дайрч, хамт яваа залуус нь салгах гэж дундуур нь орцгооно. Харин холгүйхэн “Уусан юмаа шингээж чадахгүй байж яах гэж ингэж их уудаг юм. Харьцгаая, бос л доо” хэмээн өөрийгөө хянах чадваргүй болтолоо архи уусан охиныг найз нь дагуулж явах гэж чангаах аж. Бараг ухаангүй шахам суух охин “Би согтоогүй, одоохон бослоо” гэж агсамнана. Хажуугаар явах залуус гартаа тус бүр нэг пивотой. Барьсан пиво нь дуусвал базаад газар шиднэ. Ингэж цувуулж хаясан пивоны лааз зам дагуу хэдэнтээ харагдана. Клубийн наана шорлог зарах эмэгтэй галд гараа ээсээр хэд хэд үрэн дулаацан. Баарнаас гарах согтуу залууст хамаг юмаа шидүүлэхгүй гэсэндээ шорлог худалдан авах хүмүүстэйгээ ихэд эвтэйхэн харицаж байлаа. “Баарны хажууд зогсвол худалдан авагч олонтой байдаг юм. Гэхдээ согтуу хүн хэцүү шүү дээ. Нэг агсам зан нь хөдөлчихвөл хамаг юмыг минь авч шидээд сүйд хийнэ. Ялангуяа энэ залуусын уур омог гэж жигтэйхэн их. Өнгөрсөн долоо хоногт нэг залуу миний шорлог амтгүй байна гээд найзуудтай нийлж бэлэн байсан шорлогыг минь хэдэн тийш цацаж, тэрэг эвдлэх шахсан. Азаар хажуугаар зөрж явсан хүмүүс тус болсон. Шөнийн цагаар эрүүл хүн бараг л явахгүй дээ” гэв. Тэрбээр шорлогоо ширхгийг нь 5000 төгрөгөөр зарж байгаа гэнэ.
(3).jpg)
Цагийн зүү 02:00 заахад согтуу иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн үү гэхээс багассангүй. ТҮЦ-тэй адилхан шөнөжин ажиллах худалдааны газар бол CU, GS25 билээ. Хүйтэнд даарсан, өлссөн бүхэн энд тухтай суухыг эрмэлзэх бөгөөд худалдагч, ажилчид нь эвшээлгэсээр ажлаа хийнэ. “Чи яахаараа миний үгийг сонсдоггүй юм” гэх чанга дуу гарав. Дуу гарсан зүг рүү анхаарлаа хандуулбал хүйтэнд дан подволктой дунд эргэм насны хоёр эр замын хажууханд барьцалдаж хэзээ мөдгүй зодоон эхлүүлэхээр зогсож байлаа. Ноцолдож байгаа учир үе үе зам руу орж гарна. Хажуугаар нь өнгөрөх автомашин дуут дохиогоо чарлуулсаар зарим нь цонхоороо “Аминаасаа уйдаа юу хоёр .... минь” гэсээр өнгөрнө.
(3).jpg)
(4).jpg)
02:30 ЦАГ
Өдөржин ачаалалтай байдаг автомашины хөдөлгөөн багасаж, замаар явах хэдэн автомашин нь гэрлэн дохиог ч тоолгүй уралдаанд оролцож байгаа юм шиг хурдалцгаана. Тэдний урдуур халамцуу охид , залуус гүйхээрээ гарахад жолооч нар огцом тоормос дарахад аниргүй хотод дугуйны хяхтнасан чимээ, чанга сигналтай хамт дуулдана. Зам дагуу алхах охид, бүсгүйчүүд рүү “Суучих, дөхүүлээд өгье” гэж өдөж, хороож байгаа жолооч нар ч цөөнгүй. Автобусны буудал дагуу автомашин эгнэн зогсжээ. “Зүүн салаа”, “Долоон буудал явлаа” ,“Нэг хүн аваад гарлаа” гэж хоолой мэдэн хашхирах нь хуучны микроны кондуктор шиг сонсогдоно. Ингэж чиглэлээр явахад нэг хүний 3000-4000 төгрөгийн үнэтэй бөгөөд хойно дөрөв, урд нэг гээд нийт таван хүнтэйгээр хөдөлнө. Харин бусад нь нэг километр нь 2000 төгрөгөөр тооцож явна. “Би өөрөө машинаа бариад явна, би согтоогүй ээ” гэсээр зогсоол дээр байгаа машиныхаа хажууд зогсоод түлхүүрээ хайх залуу, хөл дээрээ ч тогтож чадалгүй болтлоо согтжээ. Найзууд дунд нь “Тэг тэг ойрхон юм чинь” гэх нэгэн байх бол “Би битгий балай юм яриад бай, дуудлагын жолооч дууд” гэх нэгэн ч байлаа.
(3).jpg)
Баасан гарагийн үдэш хөлчүүрэхсэн залуус нэгэн рүүгээ агсамнаж, хаясан хогыг нь маргааш хүн цэвэрлэхийг бодолцолгүй тамхины иш, уусан пивоныхоо лаазыг хаяна. Шөнөжин шоудаж энэ тэндгүй хог хаясан тэд маргааш өглөө хотын цэвэр цэмцгэр, соёлтой залуус болж хувирцгаах байх даа.
| ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Согтуу залуус зодолдож, бүсгүйчүүд нь агсамнасан баасан гарагийн шөнө |
|
Н.УЧРАЛ: Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
2025-11-15 15:24:56
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |