Шинийн 1-ний өглөө өнгө өнгийн дээлээр гангарч, цагаан, цэнхэр хадаг дээлийнхээ энгэрээс унжуулж, энд, тэнд түгжирч зогсдог монголчуудын Цагаан сарын баяр хатуу хөл хорионд эхэллээ. Монголчууд хоёр дахь жилдээ цахимаар Цагаан сарын баяраа тэмдэглэж байна. Энэ удаа өнгөрсөн жилийнхээс хатуу хөл хорионд тэмдэглэж буй гэдгээрээ онцлог. Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө нар харж, мөрөө гаргахаас эхэлдэг Цагаан сарын баяраа монголчууд хөл хорионд хэрхэн тэмдэглэж байгааг сурвалжиллаа.

Хотын төв, гэр хорооллын гудамжинд зөвшөөрсөн байгууллагын ажилтнуудаас өөр машин унаж яваа хүн тун ховор аж. Өчигдрийн байдлаар гэхэд л 9800 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг албаныхан мэдээллээ. Зөвшөөрөлгүйгээр иргэд замын хөдөлгөөнд хэр оролцож байгаа талаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын тойрогт үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчаас тодруулахад “Иргэд маш ухамсартай байна. Зөвшөөрөлгүй автомашинаар зорчиж байгаа хүн алга. Ганц, хоёр байсныг нь тайлбарлаж хэлээд буцаалаа. Мөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл дотор ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхгүй сууж байгаа хүмүүсийг буулгаж, гэрт нь хариулах арга хэмжээ авч ажилласан” гэв.
Гудамжинд алхаж буй гурван хүн тутмын нэг нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагч байв. Тэд иргэдээс “Ямар шалтгаанаар хаашаа явж байгаа. Бичиг баримтаа үзүүлнэ үү” гэж асууж, шаардлага тавьж байлаа. Биднийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр “Хангай” хотхоны орчим очиход хүний хөдөлгөөн их. Мөн байр болгоны гадна шахуу эргүүлийн ажилтан үүрэг гүйцэтгэж байв. Хүмүүсийн олонх нь дэлгүүр, эмийн сан орж байгаа харагдана.
Тус байрны оршин суугч Д.Баяртуул “Хөдөө байдаг аав, ээж рүүгээ битүүний өдөр л яваад очдог юм. Энэ жил хөл хориотой учраас гэртээ Цагаан сараа тэмдэглэж байна. Эргүүл, хамгаалалт сайн байгаа учраас иргэд золголт хийхгүй байгаа бололтой. Би гэхэд л өнөөдөр ганцхан хүүтэйгээ золгосон. Тэгээд өөр хэн ч ирээгүй. Өвчин зовлонтой учраас хүмүүсийг ирээд ч хэрэггүй гэж хэлсэн. Гадуур гарахдаа байрныхаа дэлгүүрээс хэтрэхгүй байгаа болохоор хөл хорио ямар байгааг сайн мэдэхгүй. Манай хотхонд л лав тун боломжийн байна” гэсэн юм. Харин тус хэсгийн эргүүлийн ажилтнаас иргэдийн хөл хөдөлгөөн хэр байгаа талаар тодруулав. Тэрбээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ажилтан бөгөөд найман цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаараа хэлсэн юм. Үргэлжлүүлэн “Хангай” хотхоны нэг байранд гэхэд л хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг учраас хүний хөдөлгөөн багагүй байгаа. Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх хүн олон байгаа учраас тэр бүр хүний хөдөлгөөнд хяналт тавих боломжгүй байна. Тэрнээс золголт хийгээд явж байгаа хүн алга. Харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ганц, хоёр хүн байсан. Тэдэнд хяналт тавьж, “Гэртээ ор” гэх шаардлага тавьсан. Хүмүүс шаардлага тавихад зөвөөр хүлээж авч байгаа учраас хүндрэл гарахгүй байна” гэв.
.jpg)
Хашаа, байрныхаа үүдэнд "манаачтай" учраас Цагаан сарын эхний өдөр иргэд хөл хорио зөрчих, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байх нь харьцангуй бага байна гэдгийг албаныхан онцолж байлаа. Иргэд ч наагуур, цаагуур зугтааж, айлаар хэсэхгүй, машин тэргээр зорчихгүй байгаа аж. Харин ээлжийн ажилтай, эмнэлэгт хэвтсэн хүн эргэх гээд зайлшгүй явах шаардлагатай иргэдэд хүндрэлтэй байгаа талаар ярив.
Биднийг сурвалжилга хийж явах үеэр 18:00 цаг өнгөрч байсан учир нийтийн тээвэр хүлээж байгаа хэд хэдэн хүн автобусны буудал дээр байлаа. Мөн тор, цүнх барьсан олон хүнтэй гудамжинд зөрөв. Тэднээс ямар шалтгаанаар гадуур явж байгааг тодруулахад “Манай охин өнөөдөр (өчигдөр) Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржиж, хүүтэй болсон. Бид өглөө төрөхөд нь хэрэгтэй эд зүйл, хоол, цай аваад очсон юм. Зөвшөөрөл байхгүй учир машинаа эмнэлгийн үүдэнд орхиод, гэр рүүгээ өдөр автобусанд суугаад явсан. Оройных нь хоолыг хүргэх гэж Цайзаас ЭХЭМҮТ рүү алхаж очлоо. Хоолыг нь хүргэчихээд гэр рүүгээ алхаад явж байна. Автобус нь хэдэн цагт явах нь тодорхойгүй болохоор эмнэлгээс Цайз хүртэл алхаж байна шүү дээ. Алхсаар байтал нялх биетэй хүний шөл, цай хөрөхөөс эхлээд л олон асуудал үүсэж байна. Эмнэлгээс гаран гартал нь ингэж алхах бололтой. Би МУБИС-д ээлжийн харуулын ажилтай. Маргааш (өнөөдөр) ажилдаа явахдаа яаж явах нь мөн л тодорхойгүй байна. Даргын гарын үсэгтэй ажлын тодорхойлт, ажлын үнэмлэх байхад л хувийн автомашинаар зорчуулахгүй байгаа нь маш хүндрэлтэй юм. Тэгэхээр ажилдаа алхаж явах нь тодорхой боллоо. Настай надад Цайзаас МУБИС хүртэл алхана гэдэг амаргүй л байна. Хотын гудамжаар машины хөдөлгөөн бага байгаа ч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх, эргэлт хүргэхээр явж байгаа хүмүүстэй олон таарлаа. Хүмүүс эргүүлийн ажилтанд ийм шалтгаан хэлээд, явж байх шиг байна даа. Учраа хэлэхээр явганаар бол чөлөөтэй нэвтрүүлж байна” гэлээ.

Цагаан торонд хоолны халуун сав, хувцас хийж, цүнх үүрсэн 45 эргэм насны эмэгтэй Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал руу эргэн, эргэн харан алхаж байв. Ямар нэгэн зүйлд яарсан бололтой түргэн түргэн алхаж, бас хэнийг ч юм харуулдах аятай явах тэрбээр коронавирусийн шинжилгээ авдаг сувилагч аж. Ажлаа дуусгаад гэр рүү харьж яваа нь энэ гэнэ. Тэрбээр “Би гурван хоног Баянгол дүүрэгт коронавирусийн илрүүлгийн шинжилгээ авч явлаа. Өнөөдөр гэр рүүгээ харих гэсэн чинь автобус олдохгүй, хорооллоос Сансар хүртэл алхаад ирлээ. Одоо автобус ирэхгүй бол Шархад хүртэл алхана. Биднийг нэгдсэн унаагаар гэрт минь хүргэж өгөх ч бүх хүн шинжилгээ авч дууссаны дараа гэсэн. Тэгэхээр 23:00, 24:00 цаг хүртэл хий дэмий хүлээх болчихоод арга буюу алхаад явж байна. Эмнэлгийн байгууллагын ажилтан учраас үнэмлэхээ үзүүлээд, явган явж болж байна. Би уг нь 19001950 дугаараас нийтийн тээвэр хэдэн цагаас явж байгаа талаар асуухад “17:00 цагаас” гэж хэлсэн. Гэтэл одоо 19:00 цаг болж байна. Одоо хүртэл нэг ч автобус ирээгүй, алхаж байна. Нийтийн тээврийнхээ цагийг тодорхой болгоод, хүртээмжтэй болгох хэрэгтэй” гэв.
Гудамжинд зөрсөн хүмүүсийн олонх нь эмнэлэгт хэвтэж байгаа хүнд хоол, цай хүргэхээр явж байгаагаа хэлж байв. Тэд нийтийн тээврийн явж эхлэх цагийн хуваарьт амжихгүй байгаа учраас ихэнхдээ алхаж буй гэнэ. Хөл хориотой хотын Цагаан сарын эхний өдөр иймэрхүү байдалтай өнгөрлөө.

| Байрныхаа үүдэнд "манаачтай" хотын Цагаан сар |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |