“Муугийн ёр биш, Монголын ёс байна даа. Цагаан сараа хийж, ширээ ч болтугай засна даа” гээд хүнсний захаар хүмүүс холхилдож, хаа сайгүй “бэлчиж” байна. “Хүчит шонхор” захын булан тохой бүрд л килограмм килограммаар нь машиндсан мах, тав, арван килограмм гурил бариад алхах хүн олон аж. Зарим нь хонины ууц, үхрийн өвчүү үүрээд гүйж явна. “Хүчит шонхор”, “Нарантуул” худалдааны төвөөс иргэд Цагаан сард хэрхэн бэлдэж байгааг, гурил, будаа, мах, үхрийн өвчүү, хонины ууц зэрэг баярт хэрэглэх бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжиллаа.
Хэдийгээр Засгийн газраас Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэнэ гэсэн хүн олон байна. Их үдийн алдад “Хүчит шонхор” захын гадна талбайд байрлах махны худалдааны хэсэгт очиход хүн зоны хөлд дарагджээ. “Өвчүү хэд вэ. Ууц хэд вэ” хэмээн энд, тэндгүй л үнэ асууж, шаагилдана. Үхрийн өвчүүг килограммыг нь 9-10 мянган төгрөгөөр худалдаалж байв. Нэг өвчүү 10-15 килограмм болдог гэнэ.

Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баярын ширээнд тавих өвчүүг 90-150 мянган төгрөгөөр авах боломжтой юм байна. Энэ талаар “Хүчит шонхор” захад өвчүү зарж буй худалдаачин хэлэхдээ “Энэ жилийн хувьд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн багатай, худалдан авалт муу байна. Гэхдээ өнөөдөр (өчигдөр)-өөс худалдан авалт эрс сайжирлаа. Одоогийн байдлаар (өчигдрийн 14:00 цаг) зургаан өвчүү зараад байна. Өчигдөр (уржигдар) бүүр өдөржин зогсоод дөрвийг зарсан юм. Манай өвчүүнүүд Хэнтий, Сүхбаатар аймгаас ирсэн” гэв. Эл захын хамгийн их худалдан авагчтай байгаа хэсэг нь өвчүү, ууц, хонины гулууз зарж байгаа газар. Гэхдээ хонины ууц зарж байгаа газар цөөн байх юм. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг гэсэн хэсэгт л ууц зарж байлаа. Ууцны үнийн талаар худалдагч ярихдаа “Ууц муу зарагдаж байна. “Олон хүн ирэхгүй юм чинь” гэдэг юм уу, бүү мэд. Арай багаар нь өвчүү л авч байгаа хүн олон байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас ирсэн хонины ууц 180-250 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Хүмүүс ихэвчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирсэн ууцыг авч байна. Килограмм нь 8300-8500 төгрөгийн үнэтэй” гэв. Мөн тэрбээр “Бууз хийх хонины гулууз авч байгаа хүн ч бас бий. Килограмм нь 7500 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгэхээр нэг гулуузыг 150-160 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэсэн үг. Энэ жил махны үнэ, тэр дундаа ууцны үнэ харьцангуй хямд байна. Цагаан сар болох гэж байгаа энэ өдрүүдэд өмнөх жилүүдэд 220 мянган төгрөгөөс доош үнэтэй ууц байдаггүй байсан” гэлээ. Мах машиндуулах тасаг хүн ихтэй байсан бөгөөд нэг килограмм махыг 300 төргөрөөр машиндаж байлаа. Харин бууз килограмм нь 7500-9500 төгрөгийн ханштай байсан юм.
.jpg)
Тус захын хүнсний өргөн хэрэглээний барааны хэсэгт ч худалдан авалт тасрахгүй байв. Хүмүүсийн олонх нь 5-10 килограммын гурил, будаа авч байв. Мөн зарим нь 25 килограммын шуудай гурил ч үүрээд гарч байлаа. Цагаан будаа килограмм нь 2500-4500 төгрөгийн үнэтэй бол бор будаа 4500 төгрөг гэж байв. 25 килограммын “Ургац” “Улаанбаатар”, “Өег”, “Алтантариа” нэгдүгээр гурил 29000, дээд нь 32-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин нэг килограмм нь 1400-1600 төгрөгийн үнэтэй. Худалдан авагчид 25 килограммтай “Өгөөж”, “Хурх” гурилыг түлхүү авч байгааг худалдагчид онцолж байв. Үнийн хувьд 36-40 мянган төгрөг байлаа. Харин “Цесна” орос дээд гурил 40 мянган төгрөгийн үнэтэй байв.


Бид “Хүчит шонхор”-оос “Нарантуул” олон улсын худалдааныг төвийг зорив. Хүнсний өргөтгөлийн хэсэгт худалдан авагчид зөрөх зайгүй шахам бужигналдаж байлаа. Эл захад хэвийн боов зарж байгаа хэдхэн лангуу байв. Амт, чанар сайтай хэвийн боовны бөөний үнэ 2600, хямдхан нь 1900 төгрөг аж. Гэхдээ хэвийн боовны захиалга их байгаа тул ихэнх лангуу хоосон байв. Энэ талаар худалдагч “Орон нутгаас хэвийн боовны захиалга маш их ирж байна. Үдээс хойш гэхэд л лангуун дээрх хэвийн боов дуусчихаж байгаа. Нийлүүлэлт муу байгаа учраас эрэлт их байна. Тавгийн еэвэн гурван хос нь 8500 төгрөгийн үнэтэй. Үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байгаа” гэлээ. Мөн тавгийн чихэр килограмм нь 6000-21000, цагаан самар 6000-8000 төгрөгийн үнэтэй бол ёотонг 1000-2500 төгрөгөөр худалдаж байлаа. Ааруул килограмм нь 12-35 мянга, идээ засах цар таваг хосоороо 45-165 мянган төгрөгийн үнэтэй байв.
“Хүчит шонхор” захад 25 килограммтай нэгдүгээр гурил 29 мянга бол “Нарантуул” олон улсын худалдааны төвд 27 мянган төгрөг гэнэ. Өөрөөр хэлбэл, 2000 төгрөгөөр хямд үнэтэй байна гэсэн үг. Мөн цагаан будаа 2500, бор будаа 3500 төгрөгийн үнэтэй байв. Энэ талаар худалдан авагч “Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх учраас бууз, баншаа хийдгээрээ л хийнэ. Хөл хориотой байх учраас гэртээ байнга байна гэсэн үг. Тэгэхээр энгийн үеийнхээс илүү иднэ шүү дээ. Тийм учраас энэ жил гэртээ ахиухан бууз хийнэ гэж бодож байгаа. Харин өмнөхөөсөө бага тоогоор хэвийн боов өрж, идээ засна” гэв.
.jpg)
Баярын өдрүүдэд эл зах лангуугаа өргөсгөж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жил цар тахалтай байгаа учраас гарын бэлэгний өргөтгөсөн худалдаа гэж байхгүй. Энэ талаар худалдагч бүсгүй “Хил хаалттай учраас Цагаан сарын бэлэгний худалдаа гээд байх юм байхгүй. Лангуу түрээслэгчид өмнөх жилүүдийн үлдэгдэл бараагаа зарж байгаа. Тэгээд ч хүмүүс гарын бэлэг гэж сүртэй юм авахгүй байна. Ойр зуурын оймс, пудволк, цамц л зарж байгаа. Пудволк 6000, цамц 10000, оймс 800-2000 төгрөгийн үнэтэй. Харин "Янмал", "Тод" гэх үндэсний үйлдвэрлэлийн оймс 1800-2200 төгрөгөөр зарагдаж байна” гэв. Мөн тэрбээр “Энэ жил бэлэн мөнгө хомс байх шиг байна. Хүмүүс Цагаан сарын бэлэгний бэлтгэл гэж 300-500 мянган төгрөгөөр юм худалдаж авдаг байсан. Энэ жил 50-100 мянган төгрөгөөр л бэлэг гэж авч байна” гэлээ.
Харин Цагаан сарын гоёл болох монгол дээл 120-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус хэсгийн худалдагчид худалт авалт маш муу байгаа талаар хуучилж байлаа.



.jpg)
| Цар тахалтай ч иргэд Цагаан сараа тэмдэглэх нь |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |