Шинэ ургацын төмсөөр дүүрэн шуудайны амыг төмөр утсаар боох тариаланч Ш.Батмөнх “Би 70 настай, газар тариалангийн салбартай холбогдоод 50 жил болж байна. Сургуульд сурч, цэрэгт явсан жилүүдээс бусдаар тариалангийн талбайгаасаа холдоогүй ээ” гэсээр сууж байлаа.
.jpg)
Сэлэнгэ аймгийн Чандмань сумын тариаланч Ш.Батмөнхийн төмсний талбайд багачуудын инээд цуурайтсан намар болж байна. Хотоос үр, ач нар нь ирж, ургацаа хураах их ажилд нь тусалж байгаа нь энэ. Идэр залуучууд нь ногоон шуудайтай төмсийг нэг өргөөд л ачааны машины тэвшин дээр шидэж байхад багачууд нь шуудайны ам барьж, дөнгөж шорооноосоо цухуйсан төмснүүдийг том, жижгээр нь ялган шуудайлна. Харин арай туршлагатай томчууд нь шуудайны ам боож, төмснүүдийг шорооноос нь суга татан гаргана. Тэд бүгд хуваарилагдсан ажлаа хариуцлагатайгаар хийж байлаа.
Ш.Батмөнх ХААИС-д хөдөө аж ахуйн механикийн мастер багшаар ажиллаж байжээ. Сурсан мэргэжлийнх нь нарийн ухаан түүнд тариаланчаар ажиллахад дэм болдог гэнэ. “Техник мэргэжлийн оюутнуудад газар тариалан, тэр дундаа хөдөө аж ахуйн техникийг бүрэн бүтэн ажиллуулах талаар зааж сургаж байлаа. Хүн ажлын талбай дээр л хамгийн их зүйл сурдаг. Би чинь Булган аймгийн Ингэттолгой сангийн аж ахуйн үр тарианы талбай дээр өөрөө дадлага хийхээс эхлээд шавь нараа дадлага хийлгэж, сургах хүртлээ ажилласан. Үр тариа, хүнсний ногоо хэрхэн тариалахыг ах, эгч нараасаа сурч, сурснаа бусдад заасаар өдийг хүрсэн дээ” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн хамгийн дурсамжтай намрынхаа талаар “Ингэттолгой сангийн аж ахуйн намар тун завгүй. 24 цаг тариа хурааж, цэвэрлээд ачуулна. Залуус гурван ээлжээр цурам ч хийхгүй ажиллана. Дараа нь хийсэн ажлаа хараад өөрсдөөрөө бахархана. Ажил ундарсан завгүй намар тэнд л болдог байж” хэмээсэн юм. Цэнхэр шоотой цамц, тамирын хувцастай Ш.Батмөнх ах хөнгөн алхаатай. Залуус бүр дээр очиж зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Хотоос ирсэн сурвалжлагч нарт та нар яриа өг” гээд чанга инээн бусдыгаа цаашлуулна.
.jpg)

.jpg)
Цагаан ачааны машины тэвш дүүрч, агуулах руу хөдлөхөд тэдэнд болгоомжтой явахыг сануулангаа Ш.Батмөнх “Ургацаасаа хотод байгаа хүүхдүүддээ өгч явуулна. Өөрөө өвөлжин иднэ, илүү гарсныг нь зарж борлуулна. Үржил шимтэй хөрсний буян их шүү. Энэ жил сайхан баян намар болж байна. Өвөл цас ихтэй, зун хур элбэгтэй жил байсан учраас ургац сайн авах төлөвтэй байгаа. Манайх жил бүр 200-300 шуудай төмс хурааж авдаг. Одоогийн байдлаар 200 гаруй шуудай төмс хурааж аваад байна” гэв.
Энэ тариалангийн талбайн хамгийн “завгүй” нь таван настай Мөнх-Эрдэнэ хүү. Нэг гартаа улаан машин, нөгөө гартаа жижиг төмс барьж, шуудай тэвэрсэн тэрбээр талбайн дундуур тоос татуулан гүйнэ. Тэр анх удаа тариалангийн талбайд ирж байгаа нь энэ. “Би цэцэрлэгт явдаг. Бас дүүгээ харж, дүүтэйгээ тоглож байна. Жижиг төмснүүдийг түүж, шуудайнд хийж байгаа. Улаан машиндаа хайртай учраас талбай дээр аваад ирсэн юм” гэсээр нүүр дүүр инээж ярилцаад, цааш үргэлжлүүлэн тоглохоор явав. Өвөө нь ачийнхаа талаар “Өнөөдөр тоглож, наадаад гүйж байгаа ч юу болж, ямар үйлдвэрлэл өрнөж буйг анзаарч байгаа. Ирэх жил туршлагатай тариаланч энэ талбайд завгүй гүйж явна” гэсэн юм.

.jpg)
Ш.Батмөнх гуай хураасан төмсөө хотын худалдагч, ченжүүдэд борлуулна. Ингэхдээ өгөх хүн мөнгө нэмж, авах хүн хасаж тооцдогийн журмаар наймаа өрнөдөг гэнэ. Алдангитай ажиллахгүй, ирэх жилийнхээ тариаланг хийх хөрөнгөтэй үлдэхийг хичээдэг талаараа тэрбээр дурдсан юм. “Хөдөө аж ахуйн салбар гар ажиллагаа ихтэй. Хүний аманд орох хүнсийг ургуулж байгаа учраас эко бүхнээр бордож, эрүүл хүнс бэлдэхийг зорьдог. Ургамал гэдэг яг л амьтан шиг. Ус, агаар, арчилгаа, бордоо хэрэгтэй. Тохирсон газар нь тухтай ургуулахгүй бол ургацаа сайн өгөхгүй. Энэ бүхнийг бодож, төлөвлөж байж ногоогоо тарина даа” гэв.

Ш.Батмөнхийн талбайн урдхан талд төмс хураах комбайны дуу тал нутаг дүүрэн цуурайтна. Тус талбайн тариаланчийг Г.Анхбаяр гэдэг. Ааваасаа тариалангийн талаар суралцаж эхэлсэн тэрбээр 13 жил энэ салбарт ажиллаж, өнгөрсөн жил аймгийн аварга тариаланч болжээ. Тэрбээр комбайнаасаа хураасан төмсөө буулгах зуураа “Энэ улаан трактортой 13 жил ногоо хурааж байна. Эвдэрч намайг зовоохгүй, жил жилийн намар үүргээ сайн гүйцэтгэдэг. Энэ жилийн ногоо хураалт дөнгөж эхэлж байна. Талбайн нэг талд гараар түүж байгаа, би эндээс нь комбайнаар хурааж байна” гэв.
Өвсний толгой дөнгөж шаргалтаж эхэлсэн намрын дулаахан өдрүүдэд тариаланч бүхэн хамгийн завгүй, яарч адгасан хэрнээ бүтэн жилийн хөдөлмөрийнхөө шимийг хүртэж баярлан суудаг. Тэдний ургац хураалтаар монголчууд хөрсөндөө ургасан амттай бүхний охийг хүртэж, ургацын баяраа тэмдэглэнэ. Намар ийм л баян хийгээд байгаа бүхнээ хүмүүст зориулдаг улирал бололтой.


.jpg)
| Ш.БАТМӨНХ: ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ ДЭЭР МИНЬ БАГАЧУУД ШУУГЬЖ, ЗАЛУУС ТӨМС ХУРААСАН ЗАВГҮЙ НАМРЫГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ДАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |