Сахал үс нь битүү цан болчихсон нэгэн өвгөн хунгарласан цас туучин явган шуурга сөрөн алхаж харагдлаа. Бараан амьдрал дундаас гэгээтэй нь түүний цал буурал сахал уу гэмээр харагдах ажээ. Нэг гартаа нэлээд элэгдчихсэн хар цүнх, нөгөө гартаа шуудайн ёроолд хэдэн ширхэг ундааны сав хийгээд барьчихсан байв. Түүнийг С.Амгалан гэдэг. Цагтаа цалгиж явсан эр. Сэлэнгэ аймагт төрж өсөөд, тэндээсээ ОХУ-д сургуульд сурч, цахилгаанчин болсон. Сэлэнгийн модны үйлдвэрийн тоног төхөөрөмж түүний гараар дамжиж ажилладаг байсан цаг саяхан. Тэр явган шуургыг сөрж яваа ч ядуурлын шуурганд уруудсан Монголын хэдэн зуун иргэний төлөөлөл. С.Амгалан гуай Цагаан давааны хогийн цэгт 12 жил хог ухаж байгаа гэнэ. Тэр хасах 30 хэмийн хүйтэн, нэмэх 30 хэмийн халууны алинд ч ажралгүй, амралтгүй ажиллаж, хоногийн хоолоо залгуулдаг. Түүнтэй бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур орсон их цасны дараахан таарсан нь энэ. Тэр банкнаас тэтгэврийн зээлээ төлж дууссан эсэхийг асуучихаад, Цагаан давааны хогийн цэгийн үүдэнд гэр рүүгээ харих гээд зогсож байсан юм.
С.Амгалан гуай “Өнөөдөр гадаа хүйтэн байна шүү. Саяхан орсон цасан шуурганаар гарынхаа хоёр хурууг хайруулчихаад баларч байна. Үдээс өмнө хог руу ороод гарсан учраас одоо орохгүй, гэр рүүгээ шууд явлаа. Манай гэр хогийн цэгээс зүүн хойшоо нэг уул даваад байгаа. Та хэд сэжиглэхгүй бол яваад оч доо. Би нэг муур, нэг үрээ, хоёр нохойтойгоо амьдардаг юм” хэмээн бээлийгээ аваад, хир дагандаа баригдсан хувцсаа гөвж, сахлаа илэв. Түүний өнөөдрийн олз нь жижиг хэмжээтэй халаагуур. Гэртээ хариад, дотроос нь зэс гаргаж авна гэнэ. Мөн шуудайны ёроолд хавиралдах 10 гаруй ус, ундааны лааз.
Цасанд зуурагдаж, нялайж, өмхий үнэр ханхалсан үнс нурам дундуур алхаж, Цагаан давааны хогийн цэгийн хашаанаас хойд зүгт гарлаа, бид. Хар хэрээний нүүдэл хогийн цэгийг 70, 80 хүнтэй хамт бүчиж, зогсоо зайгүй бужигнах аж. С.Амгалан гуай “Тэнд нэг машин ирж байна. Тэндээс олигтой юм гарахгүй л байсан байх даа. Айлууд хувиараа хогоо асгавал олз ихтэй байх ёстой доо” гэж амандаа үглэнгээ байн байн эргэж харах нь түүнийг ажилдаа хоргодоод байгааг илтгэнэ. Хашааны хойд талаас задгай салхи салхилж, нүүр нүдгүй шуурч байлаа.
Өвгөн хоёр хөлөө удаанаар зөөж, өвдөг нь нугларахгүй байгаа бололтой бөөцөгнөн алхах аж. Тэрбээр “Энүүхэн дээд энгэрт Амараа гэж Ховдын залуугийнх байдаг юм. Тэднийхээр дайраад гаръя. Утсаа цэнэглүүлэх гээд хүүхдэд нь өгсөн юм, хотоос ирсэн байж магад” гэлээ. Хогийн цэгийн хойд энгэрт эсгий, туурга нь навсайж, нурж унах дөхсөн хэдэн гэр байлаа. Цагаан давааны хогийн цэгт ажилладаг хүмүүсийн гэр гэнэ. Эдгээр гэрийн хамгийн зүүн талынх нь С.Амгалан гуайн таних Амараагийнх. Гэхдээ хаалгаа дангинатал цоожлоод, ажилдаа гарцгаажээ.

Түүнд байгаа хөрөнгө нь жилийн өмнө худалдаж авсан нэг үрээ, аясаараа олдсон хоёр гөлөг, нэг муур гэнэ. Тэрбээр 12 жилийн өмнө Сэлэнгэ аймгаас нүүж ирэхдээ хэдэн тугалтай үнээ, ганц, хоёр морьтой байжээ. Амьдралын эрхээр малаа зарсаар сүүлдээ юу ч үгүй хоосорсон гэнэ. Тэгээд өнгөрсөн жил таньдаг хүнээсээ 650 мянган төгрөгөөр нэг үрээ худалдаж аваад, сэтгэлээ амраажээ. Энэ талаараа “Би малчин айлын хүүхэд байлаа. Биднийг бага байхад малтай хүн л хамгийн баян байлаа шүү дээ. Тийм ч учраас ижий, аав минь “Ам тостох малтай яваарай” гэж захидаг байсан юм. Би Сэлэнгийн модны үйлдвэрт 10 гаруй жил ажиллаж, улсын үйлдвэр татан буугдахад ажилгүй болсон. Цагтаа орох оронтой, авах цалинтай, идэх хоолтой, гэр бүлтэй явлаа. 1998 онд эхнэр маань дөрвөн хүүхдээ аваад Улаанбаатар руу нүүсэн. Зах зээлийн шуурга манай амьдралд ч бас нөлөөлсөн. “Хорь гаруйхан настай олон хүүхэдтэй залууст амьдрал хүнд, тэвчихийн аргагүй санагдаж байсан байлгүй дээ” гэж хааяа өөрсдийгөө зөвтгөж, хуурдаг юм. Ажилгүй болоод хэдэн жил өнгөрлөө, амьдрал нэг л өөдлөхгүй болохоор нь 2011 онд хашаа, байшингаа найздаа зараад, хэдэн малаа ачаад Улаанбаатар хот руу нүүж ирсэн. Хотын төвд малтайгаа амьдралтай нь биш, Цагаан давааны хойд уулын амыг бараадсан. Намайг энд нүүж ирэхэд малчин залуу өвөлжөөгөө үлдээгээд, хотын төв рүү нүүж байсан юм. Тэгээд тугалын хашааг нь додомдож, хүн амьдрахаар болгоод одоог хүртэл эндээ амьдарч байна” гэж ярихтай зэрэгцээд бид гэрийнх нь гадаа хүрэв. Нурах дөхсөн, малын сараа шиг амбаар С.Амгалан гуайн гэр.
С.Амгалан гуай гэрийнхээ түлхүүрийг гаргаж, үүдний амбаарынхаа эд хогшлыг туниа муутайхан хөлөөрөө түлхэж, зай гаргаад “Манайд ч та хэд багтахгүй байх даа. Хүнд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу хог түүж ирсээр дүүрчихээд байгаа юм. Нэг бол эднийг бүгдийг нь шатаах. Нэг бол эдэнтэй хамт үхэх л сонголт надад үлдсэн байх” гээд инээвхийлэв.

Ганцаас илүү хүн багтах аргагүй олон дээл хувцас, эд хогшлыг хогийн цэгээс цуглуулжээ, тэр. Хойд талаас нар, салхи нэвт гэрэлтэх байшингийн хойморт Төрийн соёмбоо өлгөж, доод талаар нь элэгдэж хуучирсан матраас зулсан байлаа. Хүний цээж дөнгөж багтах хэмжээтэй цонх, ширээн дээрээ өрсөн хоёр ч лааны суурь энэ гэрт гэрэл тусгадаг бололтой. Энд цахилгаан байхгүй, цахилгаан бараа ч байхгүй.
С.Амгалан гуай “Гэрлийн унтраалга даралгүй, лааны тосыг хуруугаараа имэрсээр 11 жил болж дээ. Цахилгаан байгаад ч нэмэргүй биз дээ, мөнгийг нь төлж чадахгүй байх. Хааяа хотын төвөөр явахаараа зурагт чагнадаг юм. Угтаа урагшаа уул даваад л амьдрал бужигнаж байгаа шүү дээ. Гэрэлтэй, устай, ажилтай, автобус унаатай амьдрал үргэлжилж байгаа. Би л уулын мухарт айлын тугалын хашааг амьдрах гэр болгочихоод сууж байна. Арай тэнхээтэй байхдаа гэр ч болтугай худалдаж авч, гэр хороолол руу нүүгээгүй би эндээ насыг барах нь тодорхой болсон. Хэдэн хүүхдэдээ дараа болж байхаар эндээ байж байсан дээр” гэлээ.
Тэр 04:00 цагийн үед босдог гэнэ. Галдаа хуучин, нойтон хувцас чихэж, асаах өдөр олон. Тэтгэврээ буухаар түлээ, нүүрсээ бөөндөж авдаг. Заримдаа мөнгөгүй болохоор арга буюу хог түлдэг. Тэрбээр “Би сард 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм. Би улсад 28 жил зүтгэсэн. Ажил хийж ам тосдосны хариуг улс надад тэтгэвэр болгож өгч байгаа нь сайн хэрэг. Тэтгэврийн мөнгөөрөө нүүрс, түлээгээ бөөндөж аваад, амьжиргаа цагаанаар хүргүүлдэг. Цайзаас манайх руу ирэхэд 35 мянган төгрөг төлдөг юм. Мөн адуундаа идэш, тэжээл авч, усны савандаа ус дүүргээд гэртээ ирнэ дээ. Ингэсээр өнөөх тэтгэврийн хэдэн төгрөг маань ам ч үгүй, хамар ч үгүй үзэгдээд өнгөрөх нь элбэг. Миний гол амин зуулга хогийн цэг. Би өдөрт 7500-10000 төгрөгийн ус ундааны сав түүж, тушаадаг. Өнгөрсөн есдүгээр сард тэтгэврийн зээл хийгээд, нутаг руугаа яваад ирсэн. Тийм учраас одоохондоо мөнгө муутай байгаа” гэсэн юм.
Чийг дааж, уур савссан зуухных нь хажууд хөлдсөн төмсний хальс, талхны тал, зангидсан гарын хэмжээтэй ууттай гэдэс, дотор түүний хэдэн өдрийн хоол ажээ. Тэр сүүлийн гурван жилийн хугацаанд тоотой махтай хоол идсэн гэнэ. Бусад тохиолдолд 1500-2000 төгрөгөөр зарагддаг жижиглэн худалдаж авдаг аж.

Энэ тухайгаа “Мах худалдаж авч чадахаа больсон. Тэтгэврийн зээлтэй, хогийн цэгээс олигтой юм олдохгүй, орлого муутай болохоор яаж мах авч идэх билээ дээ. Нохой, муурны хоол зардаг газраас л жижиглэн авдаг. Уг нь жижиглэнгийн үнэ 1500 төгрөг байсан ч сүүлд 2000 төгрөг болсон байна лээ. Будаа, гурил, өргөн хэрэглээний барааны үнэ талийсан. Бид дөрөв өдөрт нэг жижиглэн худалдаж авдаг. Хэдийгээр муур, нохойны хоол гэж нэрлэж байгаа ч болгоод идэхэд ямар ч асуудалгүй. Бид дөрөвтөө л амттай хоол болоод байдаг юм” гээд инээд алдсан юм.
Тэр төрийн халамж хүртдэггүй. Аль ч хорооны харьяат гэдэг нь тодорхойгүй. Баянзүрх дүүргийн гурван хорооны нутаг дэвсгэрийн заагт байдаг учраас түүнийг бүртгэж авах хороо олддоггүй гэнэ. Хүнсний талон авдаггүй, үзүүлэх өрхийн эмнэлэг олдохгүй байсаар өнөөдөрт хүрчээ. Үндсэндээ, төрийн бодлогын гадна “бүртгэлгүй” амьдарч байгаа иргэн.
С.Амгалан гуай “Би баян, ядуугийн аль ч ангилалд багтахгүй. Ядуугийн ангиллаас доош давхарга гэж байвал орох байх. Бүртгэлгүй учраас өрхийн эмнэлэгт үзүүлж чаддаггүй. Тийм учраас Чулуун-Овооны хажуу талын Сүмд очоод толгой, даралтны эмээ аваад уучихдаг. Тэр нь ч надад амар санагддаг” гэв.
11 жил түүний амьдрал урагшлаагүй, уруудсан гэнэ. Ядуурлын шуурга хүчтэй нөмөрч, нохой, муурны хоолоо авч идэж чадахаа байх вий гэхээс ч тэр айж байгаа ажээ. Үнэндээ, монголчууд буруу нийгмийн золиос болсон. Хөгжингүй, стандарттай, хүн төвтэй оронд амьдарсан бол бид ингэж амьдрахгүй байсан гэж С.Амгалан гуай халаглаж байна лээ. Тэр “Хичээгээд ч хүн шиг амьдарч чадсангүй. Өдрийн орлого нь муур, нохойны хоол авахаас хэтрэхгүй байхад сайхан амьдрал мөрөөдөөд ч хэрэггүй. Архи уухгүй, тамхи татахгүй, гараа хумхиад суухгүй байхад л олсон хэдэг төгрөг нь хаана ч хүрэхгүй байна. Би ч яах вэ, удахгүй өнгөрөөд өгнө. Намайг үхсэнийг ч мэдэхгүй байх төртэй байгаадаа л харамсах юм. Би ингэж боддог. Уулын мухарт байгаа намайг үхсэний дараа өмхийрсөн хойно үнэрээр нь л мэдэх байх. Нохой, муур минь өлссөндөө миний нүд, амыг ухаж идэх байлгүй. Тэгэхээр би ирээдүй, сайхан амьдралын талаар бодоод ч хэрэггүй байгаа биз. Харин тэнхээтэй байгаа дээрээ хэдэн төгрөг олоод ач, зээ нартайгаа нэг уулзах юм биш үү. Хүүхдүүд маань жилдээ нэг удаа ирж гэр орныг минь хонхойлж өгдөг юм. Ядарсан би тэдэндээ гай болохгүй л гэж хичээж байна даа. Миний энэ борог амьдрал монголчуудын нийтлэг төрх гээд бод доо. Надтай адил амьдралтай, надаас дор нөхцөлд байгаа олон айл байгаа гэхээр Монгол Улсын том зураглал ямар эмгэнэлтэй байгаа нь харагдана. Ядуурлын шуурга руу уруудсан буруу нийгмийн золиос нь ард түмэн болж байгаа нь харамсаар ч юм шиг. Миний гэр Монгол Улс, би иргэн нь. Ингээд ойлгочиход л...” гээд нулимс дуслуулсан юм.
Биднийг гэрээс гарах үед С.Амгалан гуай цас хайлуулж, устай болохоор зэхэж байлаа. Биднийг хөдлөхөд тэр “Эргээд бид уулзах болов уу. Энэ өвөл хөлдөөд үхчихгүй бол хавар таарна биз дээ” гэж хэлсэн нь сэтгэл өвтгөж байна...
“Монгол Улсын баялаг нь хүн. Даанч баялаг нь бараан амьдралд уруудаж, ядуурлын шуудайнд хогноос дор “хэвтэж” байна даа” хэмээн Цагаан давааны хогийн цэгийн дундуур буцаж явахдаа бодлоо. С.Амгалан гуай шиг хэчнээн хүн амьд үлдэхийн төлөө ийн тэмцэж байгаа бол...
| С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |