Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн хүртээмж, хангамжийн талаарх асуудал яригдаж эхэлдэг. Ингээд сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш нэлээдгүй хугацааны дараа сурах бичиг сурагчдын гарт хүрдэг. Гэвч бүх хүүхэд шинэ сурах бичигтэй болж чаддаггүй. Сургуульд хуваарилагдан ирсэн номыг анги, бүлгээрээ хувааж авна. Ингээд номгүй хоцорсон тохиолдолд хувиараа худалдаж авах, ойрхон гэртээ хүүхдүүд дундаа нэг ном хэрэглэх зэргээр зохицуулалт хийдэг. Гэхдээ ийм зохицуулалт хийгээд ч хүүхэд бүр сурах бичгээ хангалттай ашиглаж чаддаггүй. Жишээ нь, Орхон аймагт зургадугаар ангийн хоёр сурагч биологийн номоо буцаалдсанаас болж нэгнийгээ хазаж, гэмтээсэн. Хоёр хүүгийн анги 40 хүүхэдтэй ч 20 ном ирсэн бөгөөд номоо сугалаагаар авчээ. Үүний дараа мөн 13 ном ирж ангиас нийт 33 хүүхэд сурах бичигтэй болсон байна. Үлдсэн долон сурагч нь ном худалдаж авах, зургийг нь авах, номтой хүүхэдтэй цуг сууж хичээллээ хийх хэрэгтэй болдог. Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа учир сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа талаар холбогдох байгууллага болон сурагч, багш нартай холбогдож тодрууллаа.
Сурах бичгийн хэвлэлт болон сургуулиудаар тараагдаж эхэлсэн эсэх талаар ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбатаас тодрууллаа. Тэрбээр “Сурах бичгийн энэ жилийн хэвлэлт хүргэгдэж дууссан. Бага ангийн 659000, дунд, ахлах ангийн 816800 ширхэг сурах бичгийг сургуулиудад тараан хүргэсэн. Улсын хэмжээнд нийт 800 орчим сургуульд 1475800 ширхэг сурах бичгийг тараасан байгаа. Улсаас төсөвлөгдсөн бүх санхүүжилтээр сурах бичиг хэвлээд дууссан. Энэ жилийн хувьд 52400 хүүхэд бүрэн сурах бичигтэй болохоор хэвлэгдсэн. 2019 оноос хойш хэвлэгдсэн бүх сурах бичиг агуулгын хувьд ижилхэн байгаа.
Худалдах сурах бичгийн захиалгаа хоёрдугаар улирал эхлэхээр авч эхэлнэ. Хуулийн дагуу сурах бичиг худалдана. Сургуулиуд нэгдсэн байдлаар захиалга өгч, сурах бичиг худалдаж авах боломжтой” гэв. Сурах бичгийн үнийг ложистикийн компанитай БЕГ харилцан тохиролцож тогтоосон. Хүүхдэд очих сурах бичгийн дээд үнэ ширхэг нь 9,800 төгрөг байна.

Сургуульд нь сурах бичиг ирсэн ч сурагчдад хангалттай хүрэхгүй байгаа учир анги дундаа сугалаа зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч ярьсан юм. Тэрбээр “Манай ангид аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт шинэ ном ирсэн. Бид шинэ номоо их хүлээсэн ч хүүхэд бүрт хүрээгүй. Багш өрхийн амьжиргааг нь харж номоо сугалуулсан. Би олон ном авч чадаагүй учраас дээ ангийнхаа хүүхдүүдээ ном худалдаж авсан. Гэхдээ зарим ном нь урагдсан хуудас нь дутуу байсан” гэв.
Боловсролын газраас сургуулиудад сурах бичиг тарааж дууссан гэсэн тул нийслэл болон орон нутгийн сургуулиудтай холбогдож, сурах бичгийн хүртээмж хэр байгаа талаар тодрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн номын санч н.Цэндзэсэн “Захиалсан сурах бичиг бүрэн ирээгүй байна. Энэ жилийн захиалсан номоос бага тоогоор ирсэн. Манай нэгдүгээр анги 160 хүүхэдтэй, Монгол хэл, Монгол хүмүүжил гэсэн хоёр хичээлийн ном бүрэн ирсэн, хүүхэд бүрд хүрэлцэж байгаа. Үлдсэн хичээлүүдийнх нь номыг хуучин номоосоо гаргаж өгсөн. Гурав болон тавдугаар ангийн ном дутагдалтай байгаа. Туслах хичээлийн ном бага ирсэн” гэв.
Чингэлтэй дүүргийн Тавдугаар сургуулийн сургалтын менежер “Манай сургуулийн 1-5 дугаар ангийн 1163 сурагч бүрэн сурах бичгээ авсан. Дунд, ахлах ангийнхны сурах бичгийн төрөөс 100 хувь хангадаггүй. Анги бүрд 7-10 ном үнэгүй тараагддаг, 15-20 номыг түрээсээр олгодог. Харин үлдсэн номыг нь асран хамгаалагч нь худалдаж авч өгдөг” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа “Шинэ хуучин номоо холиод бүх хүүхдүүдийг сурах бичгээр хангасан. Манай сургуулийн хувьд 11 дүгээр ангийнхны сурах бичиг дутмаг байгаа. Зорилтод бүлгийн хүүхдүүдэд байгаа сурах бичгээ эхлээд өгдөг. Номгүй үлдсэн тохиолдолд эцэг эхчүүд нь авч өгдөг” гэлээ.
Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сургалтын менежер “Манай сургуульд ном хангалттай байгаа. Учир нь, энэ жил ирсэн шинэ хэвлэл болон өнгөрсөн жил авсан түрээсийг номоо бүх хүүхдүүдэд тарааж дууссан” гэв.
Баянгол дүүргийн ЕБ-ын Эрдмийн Ундраа сургуулийн сургалтын менежер н.Сайнзаяа “Сурах бичиг ирсэн номын санч ангиудад тарааж өгсөн байгаа. Дунд, ахлах ангийн номгүй байгаа хүүхдүүд цахим номын сангаас хичээлээ үзэж байгаа” гэв.

Орхон аймгийн Хоёрдугаар сургуулийн номын санч Б.Болорцэцэг “Хичээл эхлэхээс өмнө нь ном ирэх ёстой ч саяхан аравдугаар сарын дундуур шинэ ном ирсэн. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичиг бүрэн хангагдсан. Шинэ болон хуучин номоо хамт тарааж өгсөн. Ахлах ангийнхан бүрэн номтой болж амжаагүй, хүрэлцээгүй байгаа. Нийт сургуулийн хэмжээнд номын хангамж 80 хувьтай байгаа. Захиалснаас бага ном ирдэг” гэлээ.
Бага ангийнхны ном сургуулиудад хангалт сайтай байгаа хэдий ч дунд болон ахлах ангийнханд хүрэлцээ муу байгаа гэнэ. Шинэ ирсэн болон сургуульд байсан хуучин түрээсийн номыг авч байгаа бөгөөд дундаа нэг номтой байгаа сурагчид олон гэнэ. Энэ талаар Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагч “Манай сургуульд хэд хэдэн сурах бичиг дутуу байгаа. Жишээ нь, манай ангид Нийгэм судлалын хичээлийн ном хүүхэд бүрд хүрээгүй. Орон нутагт байдаг болохоор өөр газраас худалдаж авах боломж бага байдаг. Номоос гэрийн даалгавар өгвөл зургийг нь дарж аваад хичээлээ хийдэг. Ахлах дунд ангийнхан утаснаасаа хараад хичээлээ хийж болох ч утасгүй болон бага насны хүүхдүүд хичээлээ хийхэд хэцүү байдаг” гэсэн юм.
БШУЯ-ныхан бүх сурах бичгээ тараасан ч сурагчдад хүрэлцсэнгүй. Ангидаа номтой болохын төлөө азаа үзэж, гар утсаныхаа багтаамжийг дүүртэл хичээлийнхээ зургийг дарж, ойрхон гэртэй нэгнийх рүүгээ гүйсэн хэвээрээ байна.
| БШУЯ-НЫХАН БҮХ СУРАХ БИЧГЭЭ ТАРААСАН Ч СУРАГЧДАД ХҮРЭЛЦСЭНГҮЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |