• Өнөөдөр 2024-05-05

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 55-110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2023-08-13,   2124

                 Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа ойртож, худалдааны төв, захуудаар дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүний лангуу нээгджээ. Борооны улмаас наймаачид гялгар уутаар бараагаа халхалж, газар тогтсон борооны усыг цэвэрлэнэ. Захын хаалгаар орох үед дэлгэсэн хичээлийн хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцасны лангуу бусад лангуунаас хамаагүй олон үйлчлүүлэгчидтэй байлаа. Ингээд бид иргэдийн олноор зорьж очин, хэрэглээний бүхнээ нэг доороос бэлддэг  Нарантуул худалдааны төвд  дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүний үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа.

               Жил бүрийн энэ үед Нарантуул захын дүрэмт хувцасны эгнээнд “Хэддүгээр ангийн хүүхдэд дүрэмт хувцас хайж байна. Размер байгаа шүү. Өмсөөд үзэх үү” гэх наймаачдын үгс хаа сайгүй  сонсогдож, хүн зөрөх зайгүй болтлоо худалдан авагчдын хөлд даруулдаг. Тус эгнээнд Хятад Улсад үйлдвэрлэгдсэн болон Монголд хувь хүн оёсон дүрэмт хувцас, цагаан, цэнхэр цамц, ноосон майк, зангиа гээд сургуулийн сурагчдын бүх хувцас хэрэглэлийг худалдана.  Бусад хувцасны эгнээг бодвол хамаагүй нарийнхан замтай тус эгнээний хоёр талд дүрэмт хувцсыг насны ангиллаар нь өржээ. Наймаачдын хэлж буйгаар хэдий дүрэмт хувцас худалдан авдаг гол улирал эхэлсэн ч өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад худалдан авагчид цөөн байгаа гэв. Үнэ хямд, сонголт арвин байгаа дээр нь авах гэсэн хүмүүс л тус эгнээгээр явах аж. Энд сурагчийн дүрэмт хувцас ахлах, дунд, бага анги гэдгээсээ шалтгаалан 55-110 мянган төгрөгийн үнэтэй. 

  • Бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас -70000 төгрөг
  • Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас -55000 төгрөг
  • Дунд ангийн дүрэмт хувцас-80000 төгрөг
  • Алхах ангийн дүрэмт хувцас- 110000 төгрөг

Зангиа

  • Бага анги-5000 төгрөг
  • Дунд анги-6000 төгрөг
  • Ахлах анги-7000 төгрөг
  • Цагаан, цэнхэр цамц-25000 төгрөг
  • Саарал майк-30000-35000 төгрөг
  • Дүрэмт хувцасны өмд- 25000-40000 төгрөг
  • Юбка-30000-35000 төгрөг

             Эцэг эхчүүд дүрэм хувцас авахаас гадна сэлгэж өмсөх юбка, өмд авах нь элбэг. Тус эгнээнд эрэгтэй, эмэгтэй саарал өмд 40000 төгрөг гэх бол, дунд ангид өмсөх өмд 30000 төгрөг, бага ангийнх нь 25000 төгрөг гэнэ.

            Сурагчид нэг ижил загварын дүрэмт хувцас өмсөхөөс гадна бие тамирын хичээл дээрээ ч ижил өнгө, загварын бие тамирын хувцсаар жигдэрдэг. Дийлэнх сургуулиуд улаан, цэнхэр өнгийн бие тамирын хослол, цагаан кет өмсүүлдэг. Нарантуул зах дээр бага, дунд ангийн сурагчдад таарах улаан, цэнхэр өнгийн бие тамирын хослол размер, материалаасаа шалтгаалаад 50-70 мянган төгрөгийн үнэтэй. Харин заалны цагаан кет 15-30 мянган төгрөгөөр зарагдаж байв.

СУРАГЧИЙН ЦҮНХ ДУНДЖААР 40000-80000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

                Дүрэмт хувцасны эгнээнээс өөр хөл хөдөлгөөн дүүрэн байх хэсэг бол цүнх, үүргэвчний лангуунууд билээ.  Өндөр сараалжин төмөр дээр цүнхнүүдийг өнгө, загвараар нь ялган эгнүүлэн тавьсан тус хэсэгт цүнх авах гэж догдолсон хүүхдүүд үүргэвчээ үүрч толинд баяртайгаар харна. Харин эцэг эхчүүд нь багтаамж болон мөрөвчнийх нь чанарыг шалгана. Бага ангийн хүүхдэд зориулсан төрөл бүрийг хүүхэлдэйний зурагтай, өнгөлөг үүргэвч энд хэмжээнээсээ хамаарч 40-60 мянган төгрөгийн үнэтэй. Харин дунд ахлах ангийнхан үүрэхэд тохиромжтой цүнхний үнэ 55000 төгрөгөөс эхэлж байсан юм. Хэмжээ том цүнхний дунд байрлах цэцэрлэгийн насныханд тохирсон цүнх 15-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

                УЛААНБААТАР ПРИНТЕРИЙН ДЭВТРИЙН ҮНЭ ӨНГӨРСӨН ОНЫНХООС 50-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

              Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нарантуул захад хичээлийн хэрэгслийн лангуу олноор дэлгэгдэнэ. Худалдан авагчид жижиг сагсанд үзэг, харандаа, дэвтэр гээд хэрэгцээт хэрэглэгдэхүүнээ цуглуулна. Энд хичээлийн голлох хэрэгслүүд бүгд нийлээд 30-50 мянган төгрөг болж байлаа.

  • Бал- Ширхэг нь 650 төгрөг, хайрцгаараа 7200
  • Балын харандаа-350-600 төгрөг
  • Өнгийн харандаа-5500-12000 төгрөг /өнгөний тоо, брэндээсээ хамаарна/
  • Усан будаг-3500-6000 төгрөг
  • Зургийн дэвтэр-1600-3000 төгрөг /Хуудасны тооноосоо хамаарна/
  • Цавуу-1500 төгрөг
  • Хайч-3000-3500 төгрөг
  • Баллуур-500-1500 төгрөг
  • Өнгийн цаас-2500-5000 төгрөг
  • Дэвтрийн хавтас- Арван ширхэг  нь 2000 төгрөг,
  • Баримлын шавар-3500-6000  төгрөг

        Харин үзгийн сав загвар материалаасаа хамаараад 10000-25000 мянган төгрөг гэнэ. Зах дээр Улаанбаатар принтерийн дэвтэр болон экспортоор орж ирсэн дэвтэр худалдаалагддаг. Сурагчдын өргөнөөр хэрэглэдэг Улаанбаатар принтерийн дэвтрийн үнэ өнгөрсөн жилийнхээс 50-150 төгрөгөөр нэмэгджээ.

Үнийн хувьд Улаанбаатар принтерийн дэвтэр

  • 12 хуудас-400-450 төгрөг
  • 24 хуудас-750 төгрөг
  • 36 хуудас-950 төгрөг
  • 48 хуудас-1300 төгрөг
  • 60 хуудас-1600 төгрөг
  • 96 хуудас-2500 төгрөг

Экспортоор орж ирсэн дэвтэр

  • 12 хуудас зурагтай- 350 төгрөг
  • 12 хуудас- 300 төгрөг
  • 24 хуудас-600 төгрөг
  • 32 хуудас-700 төгрөг
  • 48 хуудас-1000  төгрөг
  • 60 хуудас-1200 төгрөг
  • 96 хуудас-1800 төгрөг

        Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцаснаас гадна сурагч охид цагаан боолт, цагаан трико өмсөх шаардлагатай болдог. Тэгвэл Нарантуул худалдааны төв дээр нимгэн материалтай цагаан трико 8000-10000 төгрөг, зузаан материалтай нь 20000 төгрөгийн үнэтэй байна. Мөн үсний цагаан боолт 2000-4000 төгрөг бол цагаан хавчаар 1500-5000 төгрөгийн үнэтэй. Мөн цагаан, ягаан, цэнхэр энгийн таавчиг 7-10 мянган  төгрөг гэж байв.

ЦЭЦЭРЛЭГИЙН АХЛАХ БҮЛГИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗҮЙЛС ДУНДЖААР 119400 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

          Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас гадна цэцэрлэгийн багачуудын бэлдэх ёстой хичээлийн хэрэглэл, шаардлагатай зүйлс олон билээ. Цэцэрлэг бүр тухайн хичээлийн жилд шаардлагатай хичээлийн хэрэгслүүдийг танилцуулж, бэлдүүлдэг. Нарантуул худалдааны төв дээр цэцэрлэгийн хэрэглэгдэхүүнийг багцаар нь худалдаалж байлаа. Цэцэрлэгийн ахлах бүлгийн бэлдэх хичээлийн хэрэгслийг үнэ дунджаар 119400 төгрөг болж байв.

  • Ариун цэврийн хэрэгсэл
  • Амны цаас-6500 /Дөрвөн ширхэг/
  • Сойз-2500 /хоёр ширхэг/
  • Шүдний оо-3500 /гурван ширхэг /
  • Ариун цэврийн цаас-1000/ дөрвөн ширхэг/

Хичээлийн хэрэгсэл

•             Балын харандаа- 800 төгрөг /гурван ширхэг/

•             Будгийн харандаа-5500 төгрөг

•             Харандаа үзүүрлэгч-2500 төгрөг

•             Палмастор-4500 төгрөг

•             Тосон харандаа-5500 төгрөг

•             Зургийн дэвтэр-2500 /таван ширхэг/

•             Цаас-1500 төгрөг

•             Усан будаг-3000 төгрөг /хоёр ширхэг/

•             Гуаша-6500 төгрөг

•             Бийр-1800 төгрөг

•             Өнгийн цаас-6000 төгрөг

•             Баримлын шавар-3500 төгрөг /хоёр ширхэг/

•             Хайч-2500 төгрөг

•             Цаасны цавуу-3500 төгрөг

•             Шугам -3000 төгрөг

                Дэвтэр-400 төгрөг /найман ширхэг/ зэргийг 119400 төгрөгөөр авна.  Хүүхдийн бүлэг,болон авах зүйлсийн тоо ширхгээс хамаарч үнэ өөрчлөгдөж байлаа.

         Цэцэрлэгт шаардлагатай унтлагын хувцас загвараасаа хамаарч үнэ нь 20000 төгрөгөөс эхэлнэ. Цагаан подволк размераасаа хамаарч 8-10 мянган төгрөгийн үнэтэй бол улаан, хар шорт 10-15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Мөн гудас, хөнжлийн уут 10000 төгрөг бол хувцасны уут 7000 төгрөг, гутлын  уут 3000 төгрөг, аяганы уут 2000 төгрөг, цэцэрлэгийн таних тэмдэг 100-500 төгрөгийн үнэтэй байлаа.  Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхийн байнгын хэрэглээ болсон даавуун улавч, ууттайгаар 2000 төгрөгөөр худалдаалагдаж байв.


 

 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 55-110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188