Хатуу хөл хорионы дэглэмийн энэ үед иргэдийн ажил орлого тасалдаж, өдөр тутмын хэрэглээ нь хэтэвчний нимгэн, зузаанаас хамааран хязгаарлагдаж эхэллээ. Үүнийг даган өвчнөө намдаах гэж өдөр тутам эм уудаг иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадахгүйд хүрээд байна. Тэд тогтмол уудаг эмээ үндсэн үнээр нь авах хүндрэлтэй тул Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлдэг. Энэ жилийн хувьд 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа ч программ гацах, мэдээлэл зөрөх зэргээс улбаалж эмээ авч чадалгүй дараачийн эмийн сан руу зүглэх шаардлага үүсдэг байна. Хөл хорионы энэ үед иргэдийн явганаар зорчихыг хязгаарлаад байгаа. Тиймдээ ч олон эмийн сан орох боломж тэдэнд тэр бүр олдохгүй. Олдлоо ч эмээ авч чадалгүй гэр рүүгээ буцах нь их байна гэнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон иргэдэд тулгамдаад байгаа асуудлын талаар сурвалжиллаа.
Эпилепси буюу уналт, таталтын өвчнөөр оношлогдсон бол хамгийн багадаа гурван жил цаашлаад насан туршдаа өдөр бүр эм уух шаардлагатай байдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалтад тус өвчинд хэрэглэдэг зарим эмийн тунгийн төрөл хасагджээ. Уналт таталтын хам шинжтэй хүний хувьд Депакин хроно (300мг, 500мг) эм нэн хэрэгцээт буюу нэг үгээр амь настай нь шууд холбоотой зүйл юм. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилсэнтэй холбоотойгоор нэн хэрэгцээт Депакин хроно (300 мг, 500 мг) эм хасагдаж, өөр нэршлээр буюу Депакин хронософер (100мг) гэх нэрээр хөнгөлөлтөд оржээ. Гэвч өөр нэрээр орсон уг эм манай улсад худалдаалагдахаа болиод удаж байна. Энэ нь унаж татах өвчтэй хүүхдээ асардаг эцэг эх, томчуудад хүндрэл учруулаад байна. Тэдний нэгэн төлөөлөл болох Багануур дүүргийн оршин суугч Ц.Энхтуяатай бид ярилцсан юм.
Өрхийн эмчийн “300 мг-тайгаар 30 ширхэг” гэж жор бичсэнийг эмийн сан дээр очоод авах гэхээр программ дээр 100-тай гээд шивчихсэн учир нэг сарын хэрэглээ нь 90 ширхэг гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Дээрээс нь жор, программ хоёр нь зөрөхөөр эмийн санч “Зөрүүг нь гаргаж байж, программ янзалсны дараа ав” гээд өгөхгүй
Тэрбээр тав болон 10 настай хоёр хүүхэдтэй. Хоёулаа депакин хроно буюу унаж татах өвчний үед хэрэглэдэг эмийг нэг ч өдөр алгасалгүй уух ёстой аж. Гэвч уг эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагдаад байгаа билээ. Тэрбээр “Бага хүүхэд маань уналтын депакин хроно гэдэг эмийг ууж эхлээд зургаан сар болж байна. Багануур дүүрэгт энэ эм бараг байдаггүй. Нийлүүлэлт нь тасарсан гээд хотоос авчирдаггүй байсан. Тэр хугацаанд би ганцхан удаа л ЭМД-ийн хөнгөлөлтөөр авч үзсэн. ЭМДЕГ-т депакин хроно эмийг Багануур дүүрэгт нийлүүлэх зорилгоор өргөдөл гаргасан юм. Ингээд “8-ын аптек”, “Монос” эмийн сан хоёрт зарагдаж эхэлсэн. Гэтэл саяхан хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилснээс хойш депакин хроно жагсаалтаас хасагдчихсан. Энэ эмийн доз 300мг, 500мг-тай гэж л байдаг. Гэтэл программд шивэхдээ ганцхан 100мг-тай гээд шивчихсэн байна лээ. Депакин хроно 100-тай гэж байдаггүй. Хүүхэд маань энэ эмийг өдөрт нэг л удаа уудаг. Нэг сарын хэрэглээ нь 30 ширхэг эм болно. Өрхийн эмчийн “300 мг-тайгаар 30 ширхэг” гэж жор бичсэнийг эмийн сан дээр очоод авах гэхээр программ дээр 100-тай гээд шивчихсэн учир нэг сарын хэрэглээ нь 90 ширхэг гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Дээрээс нь жор, программ хоёр нь зөрөхөөр эмийн санч “Зөрүүг нь гаргаж байж, программ янзалсны дараа ав” гээд өгөхгүй. Энэ асуудлаар ЭМД-ын газартай холбогдтол “Программ янзлагдахаар эргээд холбогдъё” гэсэн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Өрхийн эмнэлгээс надтай холбогдож, “Таны эм программ дээр засагдсан. Бичүүлээд аваарай” гэхээр нь “Монос” эмийн сан дээр дугаарлаж байгаад авах гэтэл “Манайх программаа янзлаагүй байна” гээд өгөөгүй. Би Монос эмийн санг хүлээгээд гурав хонож байна. Одоо болтол эмийг нь авч чадаагүй. Хүүхэд маань татаж унадаг болохоор эмийг нь тасалж болдоггүй. Тийм болохоор би заавал 5-6 хоногийн эм нөөцөлж авдаг. Одоо хэдхэн хоногийн дараа эм нь дуусах гээд байдаг. Би “Монос”-ыг л хүлээгээд байна. Тэгсээр байтал жор бичүүлсэн хоногийн хугацаа маань дуусах гээд байдаг” гэв.
Үргэлжлүүлэн “Бага хүүхэд маань депакин хроно эмийн 300мг-тайг өглөө 150мг, орой 150 мг гэж хоёр хувааж уудаг. Тархины хэсэгчилсэн мэдээ алдалт гэдэг өвчтэй болохоор, түүнээсээ болоод унаж татдаг юм. Харин том хүүхэд маань хүүхэд насны хоргүй эпилепси буюу би ойлгохдоо хоргүй явцтай хавдар гэж бодоод байна. Хоёр хүүхэд маань хамгийн багадаа 3-5 жил энэ эмээ ууж байж үр дүнгээ өгнө. Хөнгөлөлттэй эм шинэчлэгдэхээс өмнө ЭМД-гүйгээр нэг ширхэгийг 1400 төгрөгөөр авдаг байсан. Одоо хөнгөлөлтөөр 50 хувь хямдруулаад 700 төгрөгөөр авах гээд байгаа юм. Бага хүүхдийн маань өвчин хүнд хэлбэрийнх учир уудаг эм нь олдоц муу. Корона гээд эм нь бүр олдохгүй хэцүү байна” гэсэн юм. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас ганц депакин хроно гэх эм хасагдаагүй. Өндөр настнуудын ихэвчлэн уудаг хаван хөөгчтэй даралтны эмнүүд, антибиок зэрэг цөөнгүй эм хасагдсан.
“Эмээ бичүүлэх гээд хурууны хээгээ уншуулах гэтэл болдоггүй. Бараг цаг гаруй болсон” гэв
Хөнгөлөлттэй эмийн шинэчлэн баталсан жагсаалтаар ерөнхий нэршлийн 136, худалдааны нэршлийн 522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлсөн гэж ЭМДЕГ-аас мэдээлсэн. Тэд жагсаалтад оруулах эмийг сонгохдоо олон улсын эмнэл зүйн удирдамжид дурдсан, хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг шалгуураар оруулсан гэж хэлсэн. Энэ жилийн хувьд хөнгөлөлттэй эмийн цахим шинэчлэлийн хүрээнд иргэд улсын болон хувийн эмнэлгийн зөвхөн амбулаторийн эмчээр жор бичүүлэхдээ хурууны хээгээ таниулж, бүртгэл хийлгэнэ. Харин эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авахдаа программд шивэгдсэний дагуу авах юм. Тэгвэл энэ цахим шинэчлэлт багагүй асуудал дагуулж буй.
ЭМДЕГ-тай гэрээт 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа. Ингэснээр хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн. Гэвч “Тогоруу пял тавагнаас шөл уух”-ын үлгэртэй адил 1600 гаруй эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломж нь бүрдсэн ч программ нь гацах эсвэл эмийн нэршлийг буруу бичсэнээс болж иргэд нэн хэрэгтэй эмээ авч чадалгүй хоосон буцах шаардлага гардаг байна. Яг энэ асуудал хөнгөлөлттэй эм авдаг өндөр настнуудад хүндээр тусч байна. Чингэлтэй дүүргийн X хороооны нэгэн оршин суугчтай бид цахимаар холбогдсон юм.
Арай гэж хурууны хээгээ таниулаад эмийн сан дээр очтол чадан ядан бичсэн даралтны эм нь 30 ширхэг байх ёстойг гурав гээд биччихсэн. Буцаад өрхийн эмнэлэг ороод хурууны хээгээ таниулах гэж дахиад 30, 40 минут боллоо. Аргаа бараад эмээ ч авсангүй, бичүүлж чадалгүй буцса
Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд “Ёстой хэцүү болсон байна лээ. Өглөө өрхийн эмнэлэг дээр очоод дугаар аваад, эмээ бичүүлэх гээд хурууны хээгээ уншуулах гэтэл болдоггүй. Бараг цаг гаруй боллоо. Арай гэж хурууны хээгээ таниулаад эмийн сан дээр очтол чадан ядан бичсэн даралтны эм нь 30 ширхэг байх ёстойг гурав гээд биччихсэн. Буцаад өрхийн эмнэлэг ороод хурууны хээгээ таниулах гэж дахиад 30, 40 минут боллоо. Аргаа бараад эмээ ч авсангүй, бичүүлж чадалгүй буцсан. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч нь болжээ. Өрхийн эмчийг ажлыг нь хийлгэхгүй хурууны хээгээ дараарай гэдэг, нөгөөх нь болохгүй өдөржин л юм болдог болж” гэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас сар тутам тодорхой төсөв хуваарилан түүнд нь багтааж, цөөн тооны иргэнд хөнгөлөлттэй эм олгодог байсан бол арваннэгдүгээр сараас даатгалаас төсөв хуваарилахгүй, гүйцэтгэлээр санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр иргэд сарын эхэнд эрүүл мэндийн төв дээр олноороо цугларах шаардлагагүй бөгөөд ажлын аль ч өдөр амбулаториор ирж, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх боломжтойг холбогдох албаныхан хэлсэн. Харин хөнгөлөлттэй эм бичих эмчийн тухайд улсын болон хувийн эмнэлгийн нийт 6500 гаруй буюу зөвхөн амбулаторийн эмч жор бичнэ. Түүнчлэн хэвтрийн дэглэм сахидаг гэх мэт хурууны хээгээ таниулах боломжгүй иргэд регистрийн дугаараар жор бичүүлж, эмээ авах юм. Боломж нь байгаа ч хэрэгжилтдээ асуудалтай, бэлтгэлгүй ажил болсныг ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд бага багаар программдаа засвар хийж, алдаагаа засна гэж хэлсэн. Гэвч иргэд коронавирусийн халдвар тархах магадлалтай энэ эрсдэлтэй цагт уг цахим шинэчлэлтийн туршилт болж байна гэхэд хилсдэхгүй байна.
| Цар тахлын үеийн бас нэг хүнд суртал буюу хөнгөлөлттэй эмийн худалдаа |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |