Манай улс дизель түлшний хомсдолд ороод сар гаруй хугацааг үдлээ. Тухайлбал өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн байна. Нефть импортлогч компаниудын хэлж байснаар “Энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно” гэх тайлбартай угтаж байв. Тэгвэл арванхоёрдугаар сар гарснаас хойш нөхцөл байдал улам хүндэрчээ. Эдийн засгийн хувьд ч чухал нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн бол түлш юм. Харин дизель түлшний хувьд манай улсын сарын хэрэглээ 80 мянган тонн аж. Тэгвэл үүний 60 хувь нь Роснефть компани юм. Харин тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд Оросын Холбооны Улсын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор зарим компаниудын үйл ажиллагааг хязгаарласан гэнэ. Энэхүү шалтгаан нөлөөлж, дизель түлшний хувьд ойрын өдрүүдэд ч хомсдол үргэжилсээр байна. Тэгвэл бид энэ сарын байдлаар манай улсын дизель түлшний нөөц ямар хэмжээнд байгааг холбогдох байгууллагуудаас сурвалжиллаа.
(4).jpg)
Манай улсын зарим шатахуун түгээх станц дизель түлшний квотт тогтоож хэрэглэгч нарт олгож байжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд зарим шалтгааны улмаас бүрмөсөн тасалдахад хүрээд байгаа аж. Үүнээс болж нийтийн тээврийн зарим компани болон уул, уурхайн компанийн үйл ажиллагаанд ч сөрөгөөр нөлөөлөхөөр байгаа гэнэ. “Магнай трейд” компани өнгөрсөн сараас дизель түлшний хомсдолд оржээ. Гэвч одоог хүртэл түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр байгаа гэнэ. Мөн “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүйгээр гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяханаас бүрмөсөн тасарчээ. Харин бид улсын хэмжээнд үүсээд буй дизель түлшний нөөц болон хомсдолын шалтгааныг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнээс тодруулсан юм. Тэрбээр “Улсын хэмжээнд дизель түлшний 12 хоногийн нөөц байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 16 хоногийн нөөцтэй. Бид ОХУ-аас 68 мянган тонн дизель түлш захиалсан. Харин тээвэрлэлтийн асуудал үүсээд байгаа тул бага зэрэг удаашралтай байна. Гэхдээ 12 дугаар сарын дундуур хэвийн байдалд орно. Дэлхий дахинд болон ОХУ-ын нөхцөл байдал ямар түвшинд байгааг бид мэднэ. Манай яамнаас нөөцийг эргэн төвлөрүүлэх тал дээр шуурхай ажиллаж байгаа” гэв.
(2).jpg)
Холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаагаар дизель түлшний асуудал нь түр зуурынх бөгөөд удахгүй хангалттай нөөцөд шилжинэ гэв. Гэтэл манай улс дизель түлшнийхээ 60-70 хувийг гадны улсаас импортоор оруулж ирдэг. Харин үүний дийлэнхийг импортоор оруулж ирдэг ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа нь манай улсад, төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байна. Энэ талаар Монголын нефть хийн Үндэсний ассоциацийн тэргүүн Алтан-Очир “Манай улс хангалттай хэмжээнд захиалга өгсөн. Гэвч төмөр замын тээвэрлэлтийн улмаас захиалга 30 хоногт ирдэг болсон. Мөн өнгөрсөн хоёроос гурван жилд аж ахуй нэгжүүд алдагдалтай ажиллаж, санхүүжилт муу байснаас өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна. Хомсдол хэзээ хэвийн болохыг хэн ч таашгүй. Ямартай ч хангаллтай хэмжээнд захиалга өгсөн. Тиймээс тээвэрлэлт хэвийн болохыг л хүлээж байна” гэлээ.
Харин бид “Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас “Цагаан хад” руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас нөхцөл байдалтай холбоотойгоор цөөн хором яриалцсан юм.
-Улсын хэмжээнд дизель түлшний хомсдол үүсч байгаатай холбоотойгоор танай компанийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Шатахуун, дизель түлшний эрэлт их, нийлүүлэлт харьцангуй муу байна. Бидний зүгээс одоогийн үнэ хөлсөд тааруулан дизель түлш худалдаж авахаар төлөвлөж байна.
-Дизель түлш хэдэн төгрөгийн ханштай байна вэ?
-Литр нь таван мянган төгрөг. Гэтэл энэ ханшаараа олдож байгаа нь муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь литр тутам нь 3830, 3980, 4050 гэх мэт өссөөр таван мянга болоод байна.
-Танай компаниийн нэг удаагийн хэрэглээ хэд вэ?
-Манай компани нэг удаадаа найман тонн түлш хэрэглэдэг. Гэвч нэг дор ийм хэмжээнд худалдан авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ нь аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд дизель түлшний нөөцөөс хамааралтай үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч дизель түлш нь стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Харин улсын хэмжээнд дизель түлш тасалдвал эдийн засгийн түлхүүр болох уул, уурхайн салбар хүнд нөхцөл байдалтай нүүр тулах эрсдэлтэй аж. Тэгвэл бид энэхүү салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Багануур ХК-ийн худалдаа, хангамж хариуцсан хэлтсийн дарга Хишигдэмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай компанид долоо хоногийн нөөц байна. Хамгийн ихдээ арав хоногийн нөөцтэй байдаг. Сүүлийн хэд хоногт үүсээд байгаа нөхцөл байдал нь бидэнд бага зэрэг нөлөөлж байна. Улс орон даяар л хомсдолтой байгаа. Гэхдээ удахгүй тээвэрлэлт хийгдэж нөөц бүрдэнэ” гэлээ.
Энэ мэтчилэн дизель түлшний хомсдолд төр засгаас анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол аж ахуй нэгжүүд төдийгүй төрийн өмчит уул, уурхайн компаниудын үйл ажиллагаа зогсоход хүрэх эрсдэлтэй байна. Гэвч нөгөө талд дэлхий нийтийг хамарсан асуудал ч Монголын эдийн засаг, ард иргэдийн амьдралыг тойроод гарчихсангүй. Тээвэрлэлт, захиалгын хожуу ирэлтээс болж эдийн засгийн тулгуур нурах дээрээ тулах аж.
| ДИЗЕЛЬ ТҮЛШ ХОМСДОЖ, 68 МЯНГАН ТОННЫГ ОХУ-ААС ЗАХИАЛЖЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |