“Ах, дүүгээ мэддэг арваннэгэн сар гарлаа” гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихсэнгүй. Яг өдийд хот, хөдөөгийнхөн өвлийн идшээ бэлдэж, мал, махны эрэлд гардаг. Малчид ч ялгаагүй хот руу хэдэн малаа ачаад, өндөр үнэтэй өгчих санаатай ирнэ. Өөрөөр хэлбэл, малчдын мөнгөтэй болдог цаг нь өвлийн идэшний үе.
Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Ингэж л өвлийн идэшний худалдаа, наймаа өдийд ид өрнөж байна. Иймд бид махны худалдааны гол цэг болох “Эмээлт”, “Хүчит шонхор” захаас өвлийн идэшний үнэ ханшийн талаарх сурвалжилга бэлтгэлээ.
Өвлийн бэлтгэлээ базаахаар иргэд хэдийн махны эрэлд гарч, эмээлт зах малчид, иргэдийн хөлд дарагджээ. Орон нутгийн дугаартай портер машины дэвшин дээр 10-20 тооны бог мал ачсан нэг залуу “За Хөвсгөл аймгаас ирсэн тарга, тэвээрэг сайтай хонь зарж байна. Үнэ тохироод өгнө шүү” гээд хоолойны чадлаар орилно. Хажуугаар нь гарсан нэгнийг “Чи наад эр хонио 220 мянгад аваад яв. Би 10 сайн эр хоньтой ирээд одоо ганц наадах чинь л үлдчихээд байна. Үнэ нь өндөр байвал 210 мянгад авчих” гэх малчин эр худалдан авагчийг ятгана. Түүний санал болгосон эр хонь 30 кг жинтэй байгаа аж. Харин худалдан авагч иргэн бага зэрэг эргэлзэж байснаа өөр малын үнэ ханш судлахаар яваад өгөв.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Г.Баяртогтох “Би өчигдөр өглөө 30 хонь ачиж ирээд, өнөөдөр зарж дуусах гэж байна. Махны эрэлт их байгаа болохоор удахгүй дахиад хэдэн тооны мал ачиж ирэх санаа байна. Бид чинь хол газраас ирсэн болохоор замын зардал багагүй гарна шүү дээ. Ядаж байхад бензин, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Хэдэн малынхаа буянд л өдөр хоногийг болгож байна. Одоо нэг эм хонь, бага насны гурван хонь, нэг эр хонь үлдчихээд байна. Манай хонь 24кг жингээс эхлээд татаж байгаа. Үлдсэн нэг сайн эр хонио 220 мянгад өгөх гээд л зогсож байна. Зарим нь тэгсхийгээд л өнгөрөх юм. Уг нь тарга, тэвээрэг сайн авсан байгаа биз. Хонины тарга хэр зэрэг байхаас хамааран 140 мянгаас 160 мянган төгрөгт борлуулж байна” гэв.
Эмээлт захын амьд мал борлуулах энэ хэсэгт иргэд хамгийн ихээр төвлөрнө. Тиймдээ ч өглөөнөөс үд хүртэл иргэдийн худалдан авалт зогсохгүй. Зарим малыг сайтар шинжиж, тарга тэвээргийг нь анзаарч байгаад шилээд аваад явчихдаг бололтой. Хашаанд хашсан цөөн хэдэн нь жижгэвтэр биетэй бог байв. Гэвч малчид үлдсэн хонь, ямаагаа сайтар ярьж, хэлэлцэж байгаад борлуулахыг хичээнэ. Тэдний нэг нь хажуугаар өнгөрөх хүнд “Хэдэн төгрөгт ямар мал авахаар сонирхож байгаа юм. Манай энэ ямаа хэнд ч гологдохгүй шүү, үз дээ. Би чамд харуулъя. Чи үнэхээр авах гэж байгаа бол 160 мянгад ав. Одоо энэ л үлдчихээд байна. Цаагуур чинь үүнээс үнэтэй байгаа” гэх зэргээр торон хашаанд хашсан хэдэн хониныхоо дундаас том гэгчийн эр ямаа чирч ирээд харуулах аж. “Энийг чинь би маргааш ирээд авъя надад хадгалж бай. Төхөөрч янзлаад өгөх юм байгаа биз дээ. 160 мянгад нь авъя” гэж бэлэн мөнгөнөөсөө гар татахгүй тоолж өгөв. Дундговь аймгийн Өндөршил сумаас ирж мал борлуулж буй малчин Д.Цэрэнсүрэн үлдсэн ганц эр ямаагаа боломжийн үнээр борлуулчихаад нутаг буцахаар зэхлээ.
Тэрбээр “Би дөрвөн хүүхэдтэй хүн. Амьдралд нэмэр хийдэг хэдэн малаа л борлуулж явна. Одоо өвлийн идэшний цагийг далимдуулж Эмээлт зах дээр хоттой хэдэн малаасаа авчирч борлуулж байна. Гэхдээ байнга ирээд байж чадахгүй. Ямаагаа 140 мянгаас 180 мянган төгрөгийн хооронд сайтар ярьж, хөөрөөд борлуулж байсан юм. Сая үлдсэн ганц сайн эр ямааг хүн авчихлаа. Иргэд бод мал гэхээс илүү бог мал илүү сонирхож байх шиг байна. Учир нь өөх багатай, мах голдуу болохоор нь өвлийн идшинд нь тохиромжтой байгаа байлгүй дээ. Хот суурингийнхан чинь өөх идэхгүй шүү дээ” гэв.
Энэ жил идшинд бод малын эрэлт илүү нэмэгджээ. Торон хашаанд байх цөөн тооны бод мал дундаас адуу, үхэр нэг, хоёроор л үлдсэн байх. Гаднаас орж ирсэн нэгэн иргэн малчнаас идэшний үхрийн үнэ ханш асууж “Би идэшний хоёр үхэр авах гэсэн юм. Аль аймгаас ирсэн бэ. Ямар үнээр борлуулж байгаа юм” гэхэд мал зарж буй малчин “Одоо үлдсэн ганц үхэр л байна. Идэшний үхэр 1.5-1.8 сая төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээг 1.6 сая төгрөг. Хэрвээ хоёр, гурваар нь авах гэж байгаа бол дахиад хөдөөнөөс мал ирнэ. Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна. Харин манай үхрүүд тарга сайн авсан. Харин адуу 1.3-1.6 сая төгрөгийн үнэтэй байна. Соёолон морь 1.3 сая, гүү 1.4 сая төгрөг байна даа” гэв.
Бод малын хэсэгт идэшний мал сонирхож худалдан авахаар зорьж буй Улаанбаатар хотын иргэн Б.Баярсайхан хэд хэдэн малчид дээр очиж үнэ ханшийн талаар асууна. Гэхдээ малчид өглөө авчирсан ихэнх малаа борлуулж дууссан тул түүнд сонголт бага үлджээ. Тэрбээр “Энэ жил идэшний бод малын үнэ ханш санасныг бодоход хэвээр байна. Гэхдээ бог малын үнэ бага зэрэг өссөн байна. Би бод мал авахаар үнэ судлаад л явж байна. Манайх ам бүл зургуулаа. Зургаан хүнд ганц соёолон үхэр өвөл хангалттай хүрдэг л юм. Өнөөдөр оройтоод ирчихсэн чинь иргэд хамаг сайн адуу, үхрийг нь шилээд авчихаж. Хэд хоногийн дараа ирж дахиад бод мал судалъя даа.” гэв.
Иргэд, малчдын хооронд худалдаа, наймаа ид өрнөж байх зуур зарим нь гэдэс цувдай цуглуулан бойны хэсгээс шуудайлан авч явна. Харин өвлийн идшиндээ амьд мал авсан иргэд бойчин хөлсөлж махаа шуудайлан хотын төв рүү авч явах аж.
Түрдэг тэрэг дээр гулууз мах ачсан, цэнхэр хормогчтой хүмүүс “Гаднын хүн орохыг хориглоно” гэх бичигтэй мах эвдэх хэсэг рүү орж, гарна. Махны худалдааны томоохон төв болох “Хүчит шонхор” буюу олны нэрлэж заншсанаар Дэнжийн мянга захад жижиглэнгийн махны үнэ ханш хэдтэй байгааг сурвалжлахаар ирсэн нь энэ. Тус зах дээр хөдөө орон нутгаас ирсэн малын махыг ченжүүд дамлан худалддаг. Махны төвлөрсөн цэг болсон энэ захаас иргэд төдийгүй аж ахуйн нэгж, худалдааны төвүүд мах, махан бүтээгдэхүүнээ базаадаг билээ. Захын зүүн жигүүрт байрлах бог малын махны тасагт цэнхэр халаадтай худалдагч нар “Хонины шинэ цул мах байна шүү, хямдруулаад авч болно. Нэг килограмм (кг) нь 8300-8800 төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн угтав. Харин энд хонины ястай мах нэг кг нь 7800-8300 төгрөгийн үнэтэй бол, ямааны мах цул нь 7800-8300 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хүчит шонхор захаас иргэд худалдан авалт хийхдээ 2-3 кг мах аваад явдаг аж. Худалдагчдын хэлж байгаагаар иргэд одоохондоо жижиглэнгийн мах их хэмжээгээр худалдаж авахгүйгээр амьд малын эрэлттэй байгаа гэнэ. Учир нь хэдхэн сарын өмнө химийн бодисоор малын махыг угааж зардаг гэх асуудал иргэдийн санааг зовоох болжээ. Хүчит шонхор зах дээр гурван жил жижиглэнгийн мах борлуулж буй худалдагч Н.Энхцэцэг “Иргэд жижиглэнгийн махыг ихээр худалдаж авахаа больсон. Борлуулалт муу байна. Харин өвлийн идэшний цагаар л эрэлт бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Бид махны ченжүүдийн аясаар л үнэ ханшаа тогтоож, өөртөө хэдэн төгрөгийн ашиг унагаачих гээд махаа борлуулдаг. Манай лангуун дээр үхрийн ястай мах 11 мянгаас 12 мянган төгрөгийн үнэтэй. Харин цул мах 13 мянгаас 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа” гэв.
Иргэдийн зарим нь махны үнэнд эргэлзэж, сонголт хийхэд бэрх байгаа бололтой. Худалдагчид дээр очиж үнэ асуугаад л буцна. Зарим махны худалдагч “Мөнгөндөө тааруулаад авч болно шүү дээ. Дундуур нь хуваагаад өгдөг юм” гэх аж. Лангуу тус бүрд махны үнэ өөр байх бөгөөд зарим лангуун дээр адууны цул мах 8800-9000 төгрөг, ястай мах 8500-9000 төгрөгийн үнэтэй байв. Харин худалдагч малчдын гар дээрээс худалдаж авах ямааны махны үнэ 5000-5500, хонины мах 5000-6500, үхрийн мах 7000-9500 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.
Амьд малын борлуулалт, иргэдийн өвлийн хоол хүнсний гол хэрэгцээ болсон махны үнэ ханш өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь иргэд, малчдад хүнд цаг үеийг туулах шаардлага тулгараад байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, түүнийгээ дагаад махны үнэ ч цаашид өсөх хандлагатай байна. Ялангуяа өвлийн идэшний цагаар энэ мэт асуудал нь иргэдийн толгойны өвчин болж, хоёр идэхгүй, хоосон хонохгүй өдрүүдийг хэдийн угтах болжээ.
СУРВАЛЖИЛГА: ИДЭШНИЙ ҮХЭР 1.6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |