Залуу гэр бүл бололтой 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр “Prius 20” загварын автомашин худалдан авахаар машины ченжтэй ярилцаж зогсоно. Үнийн буруу ойлголт үүссэн бололтой машины ченж “24 сая гээд бичсэн байгаа биз дээ. Та хоёр чинь хаашаа юм бэ. Наад үнээ хар л даа” гээд машин руугаа зааж, дуугаа өндөрсгөж байлаа. Залуу хосын халаасан дахь мөнгө нь "Prius 20" автомашин авахад, хүрсэнгүй бололтой тэд ченжтэй уулзаад гарч одлоо. Араас нь мөнөөх ченж “Хэдэд машин сонирхож яваа юм бэ” гээд хоцорлоо. Дээрх үйл явдал биднийг “Да хүрээ” захад ирэхэд болж байсан бөгөөд нам гүм захад тэдний маргаан анхаарал татаж байв.
.jpg)
Мөнөөх залуу хосыг явсны дараа тэдэнтэй ярилцаж байсан ногоон цамцтай, хорь гаруй насны болов уу гэмээр ченж залуу гэнэт биднийг олж харав бололтой хүрч ирснээ “За ямар машин сонирхож байна” гэлээ. Хүмүүсийн хамгийн их худалдан авалт хийдэг “Prius 20”, “Prius 30”, “Prius 41”, “Prius 50”, “S”, “Aqua”, “Probox” “Harrier” загварын машины үнэ асуухад “Prius 20” 20-24 сая, “Prius 30” 28 сая, “S” 24 сая, “Prius 50” 36 сая, “Prius 41” 32.5 сая төгрөгийн үнэтэй. Харин “Aqua” загварын автомашин 18-20 сая, “Probox” 15-23 сая, “Harrier” загварын автомашин 36-95 сая төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна. Үнийн хувьд нэмэгдээгүй бараг л хэвээрээ байгаа” гэлээ. Өнгөрсөн хавар тус захад ирж машины үнэ сонирхсон болохоор “Машины үнэ багагүй нэмэгджээ. Өнгөрсөн хавар ирэхэд “Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,“Probox” 12-21 сая, “Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй байсан” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Prius”, “Harrier” загварын автомашины үнэ нэг саяаас таван сая төгрөгөөр л нэмэгдсэн байгаа. Ойрд худалдан авалт бага байна. Аравдугаар сарын дундуур борлуулалт жаахан нэмэгдэх байх. Цар тахал намжсан байгаа ч хил гаалийн асуудал хэвээрээ байна. Наймаачдын хувьд дээрдэж байгаа зүйл алга. Хүмүүс машин үнэтэй байгааг гайхаад л өнгөрөх юм. Валютын үнэ ханш өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байхад автомашины үнэ буурах аргагүй. Сүүлийн хоёр жил гэхдээ автомашины үнэ ийм л байгаа шүү дээ” гэв. Автомашины үнэ тэнгэрт хадсан байгаагаас үүдэн борлуулалт муу байгаа нь тус захын эл хуль байдлаас илт байв. Хүмүүс худалдан авалт хийх нь багасхаар ченж нар ч завтай болж, хэсэг хэсгээрээ бөөгнөрөн хөзөр тоглож, яриа дэлгэн суугаа дүр зураг цөөнгүй харагдана.
.jpg)
Харин автомашины үнэ сонирхож яваа хүн мэр сэр л үзэгдэнэ. Биднийг явах зуурт “Aqua” загварын машин сонирхож байгаа бололтой 40 гаруй насны эрэгтэйгээс машины үнийн талаар асуухад “Машины үнэтэй ярих юм алга аа. Ах нь, уг нь нэг Prius 20” сонирхсон ухаантай. Үнэ өртгийг нь арай дийлэхгүй юм байна. Тэгэхээр нь “Aqua” үзэж байна. Хөл дүүжлэх унаатай болохгүй бол одоо ингээд өвөл болохоор чинь хэцүү юм. “Aqua” авдаг юм уу, жаахан байзнаж байгаад дахиад ирдэг юм бил үү. Одоо тэгээд ирэх хавар гэхэд л дахиад нэмэгдэх байх даа” гэлээ. Үргэлжлүүлэн портерийн үнэ сонирхлоо. Портер загварын автомашины үнэ хамгийн багадаа 14-22 сая төгрөгийн үнэтэй байв. “Да хүрээ” захад аль ч үед борлуулалт тасрахгүй эрэлттэй байдаг загварын машин нь портер аж. Учир нь малчдын гол худалдана авалт гэдгийг портер машины ченж онцолж байв.
(1).jpg)
-АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ДУГУЙНЫ ҮНЭ ХАМГИЙН БАГАДАА 50-100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Цааш бид өвөл болж байгаатай холбоотойгоор жолооч нарын тулгамддаг асуудлын нэг болох өвлийн дугуйны үнэ сонирхохоор “Өгөөмөр” захаар орлоо. “Приус-20” загварын автомашины өвлийн дугуй 60-100 мянган төгрөгийн үнэтэй байна. 195 хэмжээтэй нь 70-90 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа аж. “Prius 10” машины өвлийн дугуй 50-70 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үндсэндээ тус захад автомашины өвлийн дугуйны үнэ өмнөх жилийн үнэтэй харьцуулахад өссөн дүн бага байв. Өмнө жил 195 хэмжээтэй “Приус-20” загварын автомашины өвлийн дугуй 75 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин 16, 65, 215 хэмжээтэй “Приус-41” загварын автомашины өвлийн дугуй хээнийхээ хэмжээнээс хамааран 70-100 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Энэ жилийн хувьд ч мөн үнийн хувьд хамгийн багадаа 50-100 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Худалдагч энэ талаар “Өвлийн дугуйны үнэ өнгөрсөн жилээс үнэ нь нэмэгдээгүй. Үнийн хувьд дугуйны хээнээс хамааран их, бага хэмжээтэй байгаа. Хамгийн дээд тал нь 1.4 сая төгрөгийн үнэтэй байлаа.
.jpg)
.jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “ДА ХҮРЭЭ” ЗАХАД “PRIUS-20” 24 САЯ, “HARRIER” 95 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |