Шинэ ургац хураалтын сар эхэлсэнтэй холбоотойгоор тариаланчид тариалангийнхаа талбайгаас дөнгөж хураасан нарийн ногоо, жимс жимсгэнийг ард иргэддээ хүртээхээр хотын төвд ирцгээжээ. Тэдний авчирсан ургацыг ченж нар авч захуудаар борлуулдаг бол зарим нь өөрсдийн гар дээрээс шууд худалдаанд гаргадаг байна. Гэвч иргэдийн дунд ялангуяа жимс жимсгэний үнэ ханшаас үүдэх худалдан авалт болон бордоо, тариалан дээр эргэлзэх, төөрөгдөх асуудал ихээр тулгардаг. Тиймээс бидний өдөр тутмын хүнс ногоо худалдан авч, хэрэгцээгээ хангадаг зарим худалдааны төвүүдүүдээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ОРОС ТАРВАСНААС МОНГОЛ ТАРВАС ИЛҮҮ АМТТАЙ
Үдийн нар доошилж, гэгээ тасрах дөхөхөд иргэдийн хөлд дарагдаж, энд тэндгүй худалдаа наймаа өрнөх “Баялаг ундраа” худалдааны төвийн хүнс ногооны тасагт хүмүүс ихээр цугларчээ. Шинэ ургацын хүнс ногоо зарим лангуунд дүүрэн харагдах боловч нөгөө талд борлуулагдаж дууссан ногоогүй лангуунууд ч харагдах аж. Үүнээс үзвэл иргэдийн худалдан авалт дунд зэргийн хэмжээнд байгаа бололтой. Нарийн ногооны тасгаас цааш гарвал жимс жимсгэний тасагт лангуу дүүрэн жимснүүд тэр тусмаа тарвасыг төрөл төрлөөр нь нүүрний эгнээнд зүсэж тавьсан байлаа. Худалдагчид Орос, Монгол тарвасыг ялган тавиад зүсэж, амтлахыг санал болгоно. Орос тарвасны хэмжээ Монголтой харьцуулбал хэмжээгээр хавьгүй том бас илүү болц сайтай харагдана. Амт чанарын хувьд Орос тарваснаас Монгол тарвас илүү гэдгийг ихэнх лангууны худалдагчид хэлж байсан юм. Монгол тарвас нь хэмжээгээр жижиг хэрнээ, Орос тарваснаас ялгах шинж нь судал багатай, цулгай ногоон өнгөтэй, илүү амттай байлаа. Харин лангуун дээрх овор хэмжээ томтой тарваснуудыг харсан зарим иргэд “Яаж ургуулахаараа ийм том ургадаг байна” хэмээн уулга алдан ажиж зогсоно. Худалдагч хариуд нь “Оросын тариалан өөр шүү дээ” хэмээн учирлана. Монголын хөрс ихэвчлэн хуурайшилт ихтэй, чийг багатай учир төдийлөн том хэмжээгээр ургаад байх нь ховор юм гэнэ. Гэсэн хэдий ч бордоо, сортоос хамааран хэмжээг том болгож болох байх л даа.
.jpg)
Манай оронд тарвасын Стокс-647, Буянт-I зэрэг нутагшсан сортуудыг голлон тариалж ирсэн байна. Мөн 2012 оноос Монгол ногоо хөтөлбөрийн “Хүнсний ногооны сорт сорилт” төслөөр хэд хэдэн сорт сорьж туршсанаас Огонёк сорт төвийн бүсэд тариалахад ирээдүйтэй болох нь судалгаагаар тогтоогдсон.
Бид цааш явсаар жимс, жимсгэний тасгийн хамгийн том гэсэн лангууны худалдагч Х.Эрдэнэцэцэг дээр очиход хоёр том хайрцагт өрж тавьсан том, жижиг тарваснуудыг саяхан оруулж ирсэн шуудайнаас гаргаж хайрцаглаж байгаа харагдана. Борлуулж байгаа тарвасных нь талаар мэдээллийг түүнээс асуухад “Манайх тарвасаа ихэвчлэн Оросоос болон Ховд аймгаас авчирч зарж байгаа. Мэдээж хоёр өөр газраас авчирч байгаа болохоор үнэ ханш болон үнийн хувьд ялгаатай. Иргэд ихэвчлэн Ховд аймгаас авчирсан тарвасыг сонирхож сонгодог бөгөөд худалдаж авахдаа хэмжээг нь харна. Жижиг тарвас байвал голох жишээтэй. Чи амсаад үзэж болно шүү, аль нь илүү амттай байгааг амсаж байж л мэднэ. Би нэг кг орос тарвасаа гурван мянган 500 төгрөгөөр борлуулж байна. Харин монгол тарвасаа 3000 төгрөгөөр борлуулж байна даа. Шуудайгаар нь авбал бага зэрэг үнэ татаж болно” гэв. Амтыг нь үзэхэд монгол тарвас илүү амттай, улаан өнгө нь тод байсан юм. Харин сул тал нь жижигхэн хэмжээтэй байгаад иргэд ихэвчлэн голж, орос тарвасан дээр сонголт хийдэг байна.
Түүний лангууны дэргэдэх лангуу болгон мөн л тарваснуудыг төрөл төрлөөр нь борлуулах бөгөөд үнэ нь гурван мянгаас дөрвөн мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Энэ сар бол тарвасны борлуулалт, худалдаа хамгийн өндөр байдаг үе юм. Гэвч иргэд өмнө жилүүдийг бодвол худалдан авалт бага байна гэж хэлж байлаа. Шалтгаан нь магадгүй бордоо, сорт зэрэг дээр эргэлзээ төрж, хортой, хоргүй гэх цуурхал тарснаас үүдсэн биз. Тарвасний махлаг эд нь илчлэг багатай, эслэг агуулахаас гадна хүний биед нэн ач холбогдолтой фолийн хүчил, төмөр, магни, кальци, фосфор, натри, глюкоз, фруктоз, сахароз, мальтоз зэрэг усанд хялбар уусдаг саахар пектин хүчил, органик хүчиллэг, эрдэс давсууд агуулдаг байна. Шинэхэн чихэрлэг, шүүслэг амттай тарвасыг хүнсэнд хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны үйл ажиллагаа сайжрах ба цөс гэдэс ходоод зэрэг дотор эрхтэн цэвэрлэгддэг байна.
Зах худалдааны төвүүдийн худалдагчид, тариаланчдаас жимс жимсгэнээ худалдаж авсны дараагаар иргэдэд шууд борлуулдаг нь үнийн харьцаа болон чанарын ялгааг үүсгэх гол шалтгаан болж байсан юм. Тэгвэл олон жил тарвас тариалж, өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхээр ирсэн тариаланч, худалдаачидтай уулзахаар мянган машины зогсоол дээрх хүнс, ногооны худалдаачдыг зорилоо. Томоохон хэмжээний өргөн зогсоол дээр өргөн чингэлэгтэй хүнд даацын машинууд эгнэн зогсохын хажуугаар жижиг павилионуудад бүх төрлийн шинэ ургацыг дэлгэж тавьсан байна. Машиныхаа дэвшийг дүүргэсэн шуудайтай тарваснуудыг хэсэг хүмүүс доош буулган задлаж зөрөн өнгөрөх хүмүүсд сонирхуулах аж. Худалдаалж байгаа хүмүүс ч өөрсдөө тарвасаа нэг гартаа барьж суугаад идэж байгаа харагдана. Өдөр тутамдаа энэ жимсээр л хооллож цатгалан суух болсон байна гэмээр энд тэндгүй ухаж идсэн тарвасны хальс тарсан байлаа. Ойролцоогоор тэнд 10 гаруй машин тарвас ачсан машин эгнэн зогссон бөгөөд олонх нь Ховд аймгаас ирцгээжээ.
.jpg)
Тэдний дунд олон хүн нэгэн зэрэг тэвшнээс тарвас зөөх бөгөөд тэдэнд заавар өгч зогссон Ховд аймгийн Буянт сумын тариаланч Х.Жанибектэй ярилцлаа. Тэрбээр “ Би Ховд аймгийн Буянт сумын нутаг Долоогийн гэх газарт хоёр га талбайг хамруулан тарвас тарьж ургуулж байна. Тарьж ургуулахад хүн хүчний хэрэгцээ маш их шаардлагатай байдаг учраас би хэсэг хүмүүсийг цалинжуулж ажиллуулдаг. Би нэг кг тарвасыг мянга 500 төгрөгөөр, шуудай тарвасыг 40 мянган төгрөгөөр, илүү ихээр авбал 1300 төгрөгөөр борлуулсан. Иргэд муу авч байгаа учраас арга ядаад ийм үнээр зарж байна. Гэтэл зах, худалдааны төвийн ченж нар одоогийн үнэ ханшаар биднээс худалдаж авчихаад цаад иргэддээ хоёр дахин нугалж зардаг. Олон хүний хөлс хөдөлмөр, цаг хугацаа ийм байдлаар хохирч үлдэж байгаад харамсаж байна. Ингэснээр тодорхой хэмжээний зарлага гарна. Энэ л тулгамдсан асуудал болдог доо. Манай газрын онцлог нь ихэнхдээ атар газар байдаг учраас төдийлэн их бордоо ашигладаггүй.

Энэ жил усалгааны хувьд хамгийн хэцүү цаг үе байлаа. Учир нь манай нутагт бороо бага орсны улмаас усалгаа муу байсан. Тийм учраас тарвас ихэнх нь жижиг хэмжээтэй ургасан. Өмнө оны мөн үед усалгаа сайн байсан болохоор ургац том байсан. Би нийтдээ 20 тонн тарвастай ирээд, дөрвөн өдөрт таван тонн тарвас борлууллаа. Иргэдийн худалдан авалт урьд жилүүдийг харьцуулбал муу байна. Жижиг учраас голох нь их байгаа ч болцын хувьд сайн шүү дээ. Харин сортын хувьд Буянт-1 хэмээх нутгийн брэнд бүтээгдэхүүнээр ургуулдаг. Жил болгон л уламжлалт аргаар тарвасаа тариалж, ургацаа хотод өөрийн биеэр борлуулдаг” гэлээ.
Тариаланчид өөрсдийн уламжлалт аргаар Монгол орныхоо хөрснөөс аюулгүй цэвэр бүтээгдэхүүнийг ийн тарьж борлуулж байна. Химийн бордоо болон бусад ямар нэгэн хор нөлөөтэй бодисыг тарианланчид огт хэрэглэдэггүй гэдгийг онцлож байлаа. Мөн зах, худалдааны төвүүд үнэ хөөрөгдүүлж байгаа нь том асуудал болоод байгааг илэрхийлэв.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: МОНГОЛ ТАРВАСАНД ХИМИЙН БОРДООГ АШИГЛАДАГГҮЙ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |