Авто зам, төмөр зам, гүүр, нүхэн байгууламж, инженерийн шугам сүлжээ, барилга, орон сууц зэрэг барилга, байгууламж барьж байгуулах, ашиглах үеийн хэмжил, зураглалын ажлын байрлал, өндрийн үндэслэл болж байдаг геодезийн байнгын цэг, тэмдэгт, түүний хэрэглээ, бүртгэлийн тухай ГЗБГЗЗГ, ГЗЗХ-ын ахлах мэргэжилтэн Ж.Алимаагаас тодрууллаа.
-Геодезийн байнгын цэг, тэмдэгт гэж юу вэ. Хэрэглээ, ач холбогдлын талаар тодорхой тайлбарлаж өгөөч?
-Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэслэл бөгөөд солбицол, өндрийн, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурван болон түүнээс дээш хэмжээс утга нь өндөр нарийвчлалтай тодорхойлогдсон газрын гадарга, хэвлий, барилга, байгууламжид бэхэлсэн цэгийн төв юм.
Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь Геодези, зураг зүйн тухай хуулиар төрийн өмч гэж явдаг. Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь чухал ач холбогдолтой бөгөөд хэрэглээ маш өргөн. Тухайлбал, хэрэглээг өргөн утгаар тодорхойлбол улс орны хэмжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед ашиглаж буй бүх төрлийн масштабтай байр зүйн зургийн байрлал, өндрийн үндэслэл болдог. Мөн түүнчлэн авто зам, төмөр зам, гүүр, нүхэн байгууламж, инженерийн шугам сүлжээ, барилга, орон сууц зэрэг барилга, байгууламж барьж байгуулах, ашиглах үеийн хэмжил, зураглалын ажлын байрлал, өндрийн үндэслэл болж байдаг бөгөөд хэрэглээг дурдвал маш их.
4-5 цэг нь тухайн орчны хэмжил, зураглалын үндэслэл болдог бол тэмдэгтүүд нь бүхэлдээ Монгол Улсын геодезийн сүлжээг бүрдүүлэх бөгөөд цаашилбал Монгол Улсын солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байдаг.
-Геодезийн байнгын цэг, тэмдэгт маш чухал ач холбогдолтой юм байна. Улсын хэмжээнд хэдэн цэг, тэмдэгт байдаг, хадгалалт хамгаалалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд геодезийн долоон төрлийн сүлжээний 25000 орчим байнгын цэг, тэмдэгт байдаг. Жил болгон Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хэрэглээ ач холбогдлыг иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулдаг. Мөн Геодези, зураг зүйн тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцдаг. Харин Улсын хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги хяналт тавих үүрэгтэй байдаг.
Гэвч иргэд цэг, тэмдэгтийн хэрэглээ ач холбогдлын тухай сайн мэддэггүйгээс жил тутам цэг, тэмдэгтийг устгах, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулах тохиолдлууд байнга гарч байна.
-Ихэвчлэн ямар шалтгаанаар цэг, тэмдэгтийг устгаж байна вэ, устгасан тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Зам, барилга барих, өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцад болон зориудаар ч устгах тохиолдол нэлээн их гардаг.
Иймээс иргэдэд хандаж хэлэхэд иргэн таны эзэмшил, өмчлөлийн газрын хил, зааг, хэмжээ, талбайг тодорхойлох, газар дээрээ барьсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийх хэмжилт зураглалыг тухайн газар байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтэд тулгуурлан хийдэг тул иргэн та тухайн цэгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Хэрэв зайлшгүй тохиолдолд нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсвэл нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлж, зөвшөөрөл авч тухайн цэгийг нүүлгэн шилжүүлдэг. Нүүлгэн шилжүүлэх, шинээр байгуулах зардлыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж төлөх үүрэгтэй.
Цэг, тэмдэгтийг санамсаргүй болон санаатай устгаж, хэмжилт хийх нөхцөлийн алдагдуулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгож, устгасан болон гэмтээсэн цэг, тэмдэгтийг сэргээх зардлыг иргэн, аж ахуйн нэгж төлнө.
-Цэг, тэмдэгтийн бүртгэл, мэдээллийг хэрхэн хөтөлдөг вэ. Хэрэглэгч мэдээллийг хаанаас авах вэ?
-Манай байгууллага геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим санг байгуулсан. Цахим санг 2021 оны эхний хагас жилдээ багтаан хэрэглэгчдэд интернэтээр түгээх тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
| Ж.АЛИМАА: Иргэд геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэлгүй тул устгах тохиолдол гарч байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |