• Өнөөдөр 2025-03-28

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай УБЕГ-ын даргын тушаал батлагдлаа

2021-04-08,   515

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж тус тус заасны дагуу “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/215 тоот тушаал батлагдан гарлаа. 
 
Тушаалд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал түр зогсоосон болно. 
 
 
 

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай УБЕГ-ын даргын тушаал батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188