• Өнөөдөр 2026-08-05

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд

2026-08-05,   177

     Нийслэлд авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж буйтай холбоотойгоор энэ долоо хоногт зарим гудамж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон бүрэн хязгаарлахаар болжээ. Иймд жолооч, иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Тодруулбал:

     Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана.

  • Эхлэх хугацаа: 2026.08.06-ны 07:00 цагаас
  • Дуусах хугацаа: 2026.08.09-ний 00:00 цаг хүртэл

       Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Зам засварын хугацаа:

  • Эхлэх хугацаа: 2026.08.07-ны 23 цагаас
  • Дуусах хугацаа: 2026.08.10-ны 06 цаг хүртэл


ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188