• Өнөөдөр 2025-02-15

Ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилсан “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.
 
Хуралдааныг Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан даргалж, ЦХИХХЯ, ЗТЯ, ЭЗХЯ АҮЭБЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭГ, СХЗГ, ҮСХ, МҮХАҮТ, Монголбанк, Үндэсний Дата Төв болон Монгол Шуудан ХК зэрэг төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцов.  
 
Энэ удаагийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон АНДЭЗНК болон ЕХ-ны Монголын гадаад худалдааг дэмжих төсөлтэй хамтран 3 дугаар сард зохион байгуулах “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээний талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
 
Мөн Гишүүд “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, худалдаатай холбоотой үйл ажиллагааг цахимжуулах талаар цаашдын чиг хандлага, тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, оролцогч байгууллагуудын түвшинд зохицуулалт хийж ажиллахаар тогтов.

Ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188