“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Их засаг олон улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багш, оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр сургалт орж, мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Итали улсад 27 орны 350 төлөөлөгч чуулж жил бүр тэмдэглэхээр тогтсон билээ. Улмаар Олон улсын хадгаламж банкны хүрээлэн (ISBI) үүсгэн байгуулагдаж, хуримтлалын ач холбогдлыг сурталчлах арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирснээр 2024 онд 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Монголбанк тус аянд 2017 оноос хойш нэгдэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран жил бүрийн 10 дугаар сард улс орон даяар хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах өргөн хүрээтэй ажлуудыг хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд Монголбанк тус аяныг “Зорилготой хуримтлуулъя” уриатайгаар зохион байгуулж байна.
| Монголбанкны Дэд Ерөнхийлөгч оюутнуудад лекц уншлаа |
|
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |