• Өнөөдөр 2025-05-21

Нийслэлийн 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

2024-10-09,   237

Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусан, өнөөдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.
 
Өргөтгөлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад холбогдох албаныхан өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр тус сургуульд ажиллаж, ашиглалтад ороход тулгараад байсан асуудлуудыг шийдвэрлэсэн.
 
Энэ мэтчилэн ачаалал өндөртэй сургуулиудын асуудлыг шуурхай шийдвэрлэж, гурван ээлжийг бүрэн халахад шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байна. Барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэв.

Нийслэлийн 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188