• Өнөөдөр 2025-04-22

Сураггүй болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ

2024-10-08,   267

         Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Тайлуут гэх газар аравдугаар сарын 7-нд 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 8-ны 00:10 цагт хүлээн авчээ.
 
          Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёр настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 8-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сураггүй болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188