Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/118 дугаар тушаал гаргалаа.
Ингэснээр Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлийн замналыг Хайрханы шинэ эцэс, Цамбагарав, 176-р цэцэрлэг хүртэл сунгаж Д:4 “Хайрханы шинэ эцэс-Алтай-Цамбагарав-176р цэцэрлэг” болгон өөрчлөлт орлоо.
Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаалаар Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчиллээ.
Тодруулбал, тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчилнэ.
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа |
|