• Өнөөдөр 2025-04-22

ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

2024-10-08,   229

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 
Наран ургах, шингэх: 07:02-18:18
 
Үс засуулбал өнгө зүс сайжирна.
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
 
Суудал: Шороо
 
Аргын тооллын аравдугаар сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 6, эрхтний тэнгэрт одтой, хөхөгчин могой өдөр.Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв муу үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, хонь, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 

ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188