Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд УДЭТ-ын захирлаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар томилогджээ. Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм. Тэрбээр 2016, 2017, 2018, 2022 онд Үндэсний Их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.
СУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн тэрбээр хамгийн анх “Бооцоо” жүжгийг найруулж, үзэгчдийн анхаарлыг татаж байжээ. Үүнээс хойш Н.Наранбаатар "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" тэргүүтэй уран бүтээлийг найруулсан билээ.
.jpeg)
Гавьяа шагнал:
2005 онд Соёлын тэргүүний ажилтан цол
2006 онд Алтангадас одон
2013 онд Монгол Улсын Төрийн шагнал,
2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
2004 онд "Гэгээн Муза I” наадмын Шилдэг залуу уран бүтээлч шагнал
2005 онд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” шагналыг Шилдэг найруулагч шагнал
2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгээр “Гэгээн Муза VII” наадмын Шилдэг найруулагч шагнал
2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгээр “Гэгээн Муза IX ” наадмын Шилдэг найруулагч шагнал
2011 онд БСШУЯ-ны “Мөнгөн мод” наадмын “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч” шагнал
| УДЭТ-ын захирлаар томилогдсон Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар гэж хэн бэ |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |