Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичигтэй холбоотой асуудал үүсдэг. Харин энэ жил сурагчдын сурах бичиг хүртээмжтэй байгаа эсэх талаар Боловсролын ерөнхий газрын сурах бичгийн хангалт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбатаас тодрууллаа.
-2024-2025 онд хэчнээн сурах бичиг хэвлэсэн бэ. Сурах бичгийн хүртээмж хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ оны хоёрдугаар сард тендерээ зарлаад дөрөвдүгээр сард хэвлэлийн компаниудтай гэрээ хийж, тавдугаар сард номуудаа хэвлүүлж, зургадугаар сараас сурах бичгийн түгээлтээ хийж дууссан. Тэгэхээр энэ жил сурах бичгийн хэвлэлттэй холбоотой асуудал үүсээгүй. 1-5 дугаар ангийн сурагчдад 24 нэр төрлийн 658 мянган сурах бичгийг улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн бол 6-11 дүгээр ангийн сурагчдад 3.0 тэрбум төгрөгийн 1.1 сая сурах бичиг хэвлүүлсэн. Энэ жил нийт 5.4 тэрбум төгрөгөөр 1.8 сая ном хэвлүүлсэн гэсэн үг. Жил бүр захиалгын дагуу ном хэвлүүлэх төсөвт багтаан сурах бичиг хэвлүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд хичээл эхлэхтэй зэрэгцэн сурагчдад ном нь очоогүйгээс болж асуудал үүсдэг байсан бол энэ жил зургадугаар сарын 30-н гэхэд төрийн болон төрийн бус 800 орчим сургуульд сурах бичгээ хүргэсэн.
-Нэг ангид дунджаар хэчнээн ном хувиарлагдаж байгаа вэ?
-Тухайлбал, энэ жил Архангай аймагт нэгдүгээр ангид 6509 ширхэг ном хүргэгдсэн. Тус аймгийг 30 сургуультай гэж үзвэл, нэгдүгээр ангийн сурагч нэг бүрд Монгол хэл, Математик, Бэлтгэл хүүхэд бүрийн тоогоор очсон. Харин бусад ангийн сурагчдад ном тодорхой хэмжээний тоотой очдог. Жишээлбэл, Архангай аймгийн хэмжээнд II ангийн монгол хэлний ном 270 ширхэг очиж байна. Тэгэхээр бид сүүлийн таван жилийн хэвлэлтээрээ сурагчийг номоор хангана гэж үздэг. Сүүлийн таван жилийн хэвлэлтээр сурах бичгийн хангалтыг тооцдог. Хамгийн гол нь, тухайн жилийн төсөвт багтааж сурах бичиг хэвлэдэг гэдгийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Улсын хэмжээнд III ангид 80 мянга орчим хүүхэд байлаа гэхэд, таван жилийн дотор монгол хэлний 80 мянган номтой болно гэсэн үг.
-Сурах бичиг дамлан зарах асуудал жил бүр гардаг. Үүнийг Боловсролын ерөнхий газраас хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Дамлан зардаг асуудлыг цэгцлэхийн тулд сурах бичгийг цахимаар худалдаалах асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хуулинд сурах бичгийг худалдаалах асуудал орсноор зохицуулалт хийсэн гэсэн үг. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас сурах бичгийг худалдах ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 1-12 дугаар ангийн сурагчид болон эцэг, эхчүүд нь цахимаар ном захиалан авах хүсэлтэй бол www.APLUS.mn хаягт хандан сурах бичгээ тухайн сургууль, ангийн багшаар нь дамжуулан авах боломжтой болсон. Ингэснээр сурагчид дамлан зарж буй хэт үнэтэй сурах бичиг авах шаардлагагүй болж байгаа юм. Онлайнаар захиалж буй сурах бичиг нэг бүрийн үнэ 2900-9800 төгрөгийн үнэтэй байгаа. Мөн заавал сурах бичиг худалдаж авахгүйгээр онлайнаар номоо үзэж болно. Жишээ нь medle.mn дээр I-XII ангийн бүх сурах бичиг ном хэлбэрээр тавигдсан тул дунд, ахлах ангийн сурагчид medle.mn ээр ороод сурах бичгээ харах бүрэн боломж бүрдсэн.
-Боловсролын ерөнхий газар сурах бичиг хэвлүүлэхээр ямар компаниудтай хамтран ажилладаг вэ?
-Манайх жил бүр нээлттэй тендер зарладаг. Хуулийн дагуу тендерийн бичиг баримтаа бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцож болно. Манайхтай 7-8 хэвлэлийн компани хамтран ажилладаг. Энэ жил “Мөнхийн үсэг”, “Соёмбо принт”, “Улаанбаатар принт”, “Бит пресс” “Бест колор интернэшнл” гэх таван компани шалгарсан. Бага ангийн сурагчид 30 гаруй нэрийн, дунд, ахлах ангийн сурагчид 124 нэрийн сурах бичиг хэрэглэдэг. Хуулиараа бага ангийн сурагчдыг үнэ төлбөргүй номоор хангана гэж заасан тул тус сурах бичгийн хэвлэлийн зардлыг улсын төсвийн санхүүжилтээс гаргадаг. Мөн бага ангийнхны сурах бичгийн хангалт 93-98 хувьтай байгаа.
| Н.ОЮУНБАТ: ЭНЭ ЖИЛ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 1.8 САЯ НОМ ХЭВЛҮҮЛЖ, СУРАГЧДЫГ СУРАХ БИЧГЭЭР ХАНГАСАН |
|
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |