Ургац хураалт, намрын бэлтгэл ажлын үйл явцын талаар мэдээлэл хүргэхээр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Энэ оны ургац хураалт, намрын бэлтгэл ажлын үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?
- Ургац хураалт, намрын бэлтгэл ажил жигдэрч байна. Ургацын болц гүйцсэн аж ахуйн нэгжүүдийн ургац хураалтын ажил эхэлсэн. Улаан буудайн болц гүйцсэн газрууд ургацаа хурааж эхлээд гурилын үйлдвэрүүдэд тушааж байна. Мөн "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК долоон байршилд будаа хураах бэлтгээ хангаад байна.
- Ургац хураалтын урьдчилсан дүн, мэдээлэл гарсан уу?
- Ургац хураалтын урьдчилсан дүн энэ оны наймдугаар сарын 25-нд гарсан. Улсын хэмжээнд 476 мянган тонн үр тариа хурааж авна. Үүнээс 429 мянган тонн хүнсний улаан буудай, 257 мянган тонн төмс, 210 мянган тонн хүнсний ногоо хурааж авахаар байна. Тэжээлийн таримал болон тосны ургамлыг тус бүр 100 гаруй мянган га газар тариалсан. Энэ нь бидний төлөвлөж байсан хэмжээнээс бага зэрэг нэмэгдсэн учир ямар нэгэн дутагдал гарахгүй гэж тооцоолж байна.
- Улаан буудайг хэчнээн га газар тариалсан бэ, гарц нь ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
- Өнгөрсөн жил бид хүнсний улаан буудайг 314 мянган га газар тариалсан. Энэ нь нийт төлөвлөж байсан хэмжээнээс 15 хувиар буурч, ойролцоогоор 56 мянган га газраар тариалалт багассан төлөвтэй байна. Тариалалтын газар багассан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал, тариаланчдын хэрэгжүүлж байгаа технологийн үр дүнд алдагдлаа ургацынхаа чанараар нөхөх боломжтой гэж харж байна. Улаан буудайн хувьд 429 мянган тонныг хурааж аваад дараа жилийнхээ үрийг нөөцлөн тодорхой хэмжээг нь тэжээл рүү шилжүүлж, гурил үйлдвэрлэлд 250 гаруй тонн буудай нийлүүлэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.
- Энэ нь улаан буудайн хэрэгцээг дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэсэн үг үү?
- Дотоодын хэрэгцээнд 305 мянган тонн буудай шаардлагатай байдаг. 255 мянган тонн буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Ургац хураалтын дараагаар нэгдсэн дүн гарснаар энэ тоо дээшээ, доошоо бага зэргээр хэлбэлздэг. Нөгөөтээгүүр УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сард баталсан гурилын Гаалийн албан татварыг тэглэсэн тогтоолтой холбоотой импортоор орж ирэх гурилын тоо хэмжээнд хязгаарлалт тавиагүй. Тиймээс ОХУ-аас импортоор орж ирж байгаа гурилын хэмжээ болон дотоодын ургацтайгаа нийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж харж байна.
- Энэ жилийн хувьд хүнсний ногоо, төмсний гарц нь ямар түвшинд байна, дотоодоосоо хэдэн хувийг хангах боломжтой байна вэ?
- Өнгөрсөн жил хүнсний ногооныхоо 85 хувийг дотоодоосоо хангаж байсан. Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногоог төлөвлөгдсөн тоо хэмжээнээсээ тодорхой хувиар илүү тариалсан. Тиймээс төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэж үзэж байна.
- Ургац хураалтын ажлын тоон мэдээ гарч эхэлсэн үү, хэзээ дуусах төлөвтэй байна вэ?
- Аж ахуйн нэгжүүд ургац хураалтын ажилд бүрэн ороод эхлэхээр долоо хоногт нэг удаа мэдээ авч нэгтгэдэг. Энэ сарын 10-наас ургац хураалтын үйл явцын талаар нэгдсэн мэдээг авч эхлэх үед тус ажлын хувь хэмжээ гарна. Ургац хураалт тэр дундаа улаан буудайн хураалт өмнөх жилүүдтэй харьцуулбал 10 хоногоор урагшилж эхэлсэн. Тиймээс бид ургац хураалт эхэлснээс 14-21 хоногийн дотор техник, тоног төхөөрөмжийн нөөц бололцоогоо ашиглан төлөвлөсөн хугацаандаа шахаж ажиллахыг зорино.
- Ургацын гарц, чанар өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар түвшинд байгаа вэ?
- Ургацын гарцыг улаанбуудай дээр авч үзвэл га –гийн ургац өмнөх жилүүдийн түвшнээс нэмэгдэж байгаа. Буудайны чанарын асуудал дээр ямар нэгэн доголдол үүсээгүй. Хүнсний улаанбуудайн хувьд чанар, стандарттай байдаг. Стандартын хувьд 10 гаруй үзүүлэлттэй. Энэ жилийн хувьд цавуулаг, сойлсон буудай гэх мэт чанарт сөргөөр нөлөөлөх асуудлууд хараахан гараагүй байна.
- Ургац хураалтад ажиллах хүчний талаар мэдээлэл өгч болох уу, хэчнээн хүн ажиллах вэ? Их дээд сургуулийн оюутнууд болон цэргүүд тус ажилд оролцох уу?
- Хүн хүчний бололцоо жилийн жилд дутмаг байдаг. Манай яамны зүгээс ургац хураалтын ажилд оюутан залуус болон цэргийн албан хаагчидтай хамтарч ажиллах санал, албан бичгийг Боловсрол шинжлэх ухааны яам болон Батлан хамгаалах яамдуудад хүргүүлсэн. Энэ тал дээр холбогдох аж ахуйн нэгжүүд маань их дээд сургуулийн оюутнуудтай гэрээ байгуулан, ургац хураалтад ажиллах хүн хүчнийхээ нөөцөө бүрдүүлээд явж байна. Сүүлийн жилүүдийн туршлагаас харахад Дотоод хэргийн их сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд түлхүү оролцсон. Мөн орон нутгийн оюутан, сурагчдаас гадна цэргийн алба хаагчдыг ургац хураалтын ажилд дайчилдаг. Энэ тоог нэгтгээд харвал нийт 3500 гаруй иргэн ургац хураалтын ажилд оролцдог. Энэ жилийн хувьд мөн адил энэ хэмжээндээ хүрч ажиллана гэж бодож байна.
- Их дээд сургуулийн оюутнуудын хувьд ургац хураалтын ажилд явснаар хичээл завсардах зэрэг асуудал тулгардаг. Энэ тал дээр мэдээлэл өгч болох уу, хэдэн хоногийн хугацаанд ажилуулахаар төлөвлөсөн байгаа вэ?
- Өмнөх жилүүдэд 14-21 хоногийн хугацаанд оюутнуудтай гэрээ байгуулж хамтарч ажилладаг байсан. Энэ жилийн хувьд аж ахуйн нэгжүүдийн хувьд бороо, цас орох зэрэг цаг агаарын хүчин зүйлүүдээс үүдэн тулгардаг саатлуудыг тооцоолоод оюутан, залуустай хийх гэрээгээ сараар байгуулж өгөх санал хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг бид холбогдох байгууллагуудад уламжилсан байгаа. Манай яамны хувьд бол дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй. Их дээд сургуулийн оюутнуудтай холбоотой санал хүсэлт, асуудал нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдах учир бид холбогдох санал хүсэлтүүдийг тус яаманд хүргүүлж ажилладаг.
- ХХААХҮЯ-аас ургац хураалттай холбоотойгоор энэ жил ямар, ямар ажил санаачлан зохион байгуулж байна вэ?
- Ургац хураалттай холбоотойгоор хийж гүйцэтгэх бэлтгэл ажлуудыг манай яам хариуцдаг. "Хөдөө аж ахуйн корпораци"–аараа дамжуулаад улсын хэмжээнд тариаланчдын буудайг хүлээн авахад зориулаад долоон байршилд байгаа элеваторууддаа засвар үйлчилгээ болон ариутгал хийсэн. Ингэснээр бид буудай хүлээж авах бэлтгэл ажлаа 100 хувь хангаад түрүүчээс нь буудайгаа аваад эхэлчихсэн явж байна. Мөн холбогдох яамдуудтай хамтарч ажиллах ажлын хэсгүүд томилогдоод бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тухайлбал, ургацын тээвэрлэлттэй холбоотойгоор замын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх тал дээр Зам, тээврийн яамтай, эрчим хүчээр таслахгүй байх тал дээр доголдол үүсгэхгүйн тулд Эрчим хүчний яамтай, шатахуун тасалдуулахгүй хангах ажлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай тус тус хамтарч ажиллахаар бэлтгэл ажлуудыг хангаад явж байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтыг боломжийн түвшинд хүрч ажиллана гэж найдаж байна.
| Ц.БОЛОРЧУЛУУН: ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООСОО 100 ХУВЬ ХАНГАЖ, 255 МЯНГАН ТОНН БУУДАЙ НИЙЛҮҮЛНЭ |
|
Жүдо бөхийн “Ташкент-2028 Гранд слам” тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-02-27 10:30:05
ОНЦГОЙ СЭТГЭЛГЭЭ, ДАВТАГДАШГҮЙ ИЛЭРХИЙЛЭЛ БАЙЛАА, ТЭР
2026-02-27 08:52:30
М.Намуун “СТРАНДЖА-2026” хүрэл медалийн болзол хангалаа
2026-02-27 08:45:58
ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ХАРВАРДЫН 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГТ ЭМЧ БИШ, ДҮҮ О.ГАНТУЛГА, ТУСЛАХ Н.ЭНХТУЯАГАА ИЛГЭЭЖЭЭ
2026-02-27 08:00:00
13 НАСТАЙ ОХИНД ХАР ТАМХИ ТАТУУЛЖ, БИЕИЙГ НЬ ҮНЭЛДЭГ БАЙЖЭЭ
2026-02-27 08:00:00
Ц.Жигдэн багшийн нэрэмжит чөлөөт бөхийн “U17”, “U23”-ын улсын аварга болно
2026-02-27 07:10:00
Ч.МАРАЛГОО: АВСТРАЛИЙН КАНБЕРРАД ХОТОД БОЛСОН ФЕСТИВАЛЬД АНХ УДАА 100 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2026-02-27 07:00:00
ТӨГС БУЛЧИНГ ТЕСТОСТЕРОНГҮЙГЭЭР УРЛАЖ БОЛОХ УУ
2026-02-27 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-02-27 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-02-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
2026-02-27 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн байна
2026-02-27 06:00:00
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
2026-02-26 17:03:34
2026-02-26 15:48:08
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Энхтуултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |