Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрээс гурван алба хаагч, нийт 140 алба хаагчдад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран тус сургуулийн материаллаг баазыг түшиглэн “Модлог ургамал тарьж, ургуулах технологи”- ийн талаар мэдлэг олгох сургалтыг энэ сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ХААИС, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар оролцож, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг дэмжих томоохон арга хэмжээ бөгөөд энэ нь манай орон төдийгүй, даян дэлхийн байгаль орчин, экологийн асуудалд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа гэдгийг онцолсон юм.
Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчдад хандан сургалтад идэвхитэй оролцож, их зүйлийг сурч мэдэхийг уриаллаа.Сургалтыг ойжуулалт, агро ойжуулалтын тухай, тарималын агро технологи, усалгаа, бордоо, ургамал хамгаалал, арчилгаа гэсэн үндсэн сэдвийн хүрээнд тус сургуулийн эрдэмтэд лекц хэлбэрээр орж байна.
| МОДЛОГ УРГАМАЛ ТАРЬЖ УРГУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |