“Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий Отрын түр штабыг байгууллаа.
Монгол Улсын нийт бэлчээрийн 80 орчим хувьд цасан бүрхүүл үүсэж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой отор нүүдлээр Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон тооны мал бүхий айл өрх орсноор малчдын эрүүл мэнд болон малын бэлчээр хомсдох, улмаар малын халдварт, гоц халдварт өвчин гарч асуудал тулгарч байна.
Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шуурхай хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа “Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий Отрын түр штабыг тус захиргааны даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Тус штаб нь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын “Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт зөвшөөрөлгүй отор нүүдэл ихээр нүүдэллэн орж, бэлчээрийн даац хэтэрч малын халдварт болон гоц халдварт өвчин гарах эрсдлээс урдчилан сэргийлэх, отроор өвөлжиж буй малчин өрх, малын тоо, отроор орсон малын вакцинжуулалт, тарилгад хамрагдсан судалгаа явуулж, мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
| “Хэрлэнбаян-Улаан”-д Отрын түр штаб байгуулжээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |