УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.
Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, УИХ-ын гурван тогтоол батлуулжээ.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа, “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авсан гэв.
Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.
Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгдсэн болохыг мэдээллээ.
| НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |