Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан. Учир нь, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик, сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаан дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртөөд байсан. Тэрбээр өнгөрсөн бямба гарагийн барилдаанаар зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажиллаж, шийтгэл нь дууссан аж. Монголын Үндэсний бөхийн холбооноос түүнд барилдах эрхийг нь албан ёсоор өгсөн эсэх талаар тодрууллаа. Тэрбээр “Би зургаан удаа хөлийн цэцээр ажиллаж, шийтгэлээ дуусгасан. Энэ талаарх өргөдлөө бөхийн холбоонд өгчихсөн байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Хариу ирэх юм бол хэзээ ч барилдахад бэлэн бэлтгэлээ хийж байна” гэв.
| Б.СЕРИК: БӨХИЙН ХОЛБООНООС БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭЧИХ ЮМ БОЛ ХЭЗЭЭ Ч БАРИЛДАХАД БЭЛЭН БАЙНА |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |