Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцлоо.
Энэ оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох тус үзэсгэлэнд старт-ап компаниуд буюу гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.
“Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцсоноор орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан шинэ техник, шийдэл бүтээж буй старт-ап компаниудыг холбох, туршлага солилцох боломжтой гэдгийг Токио хотын захиргааг төлөөлөн санал солилцсон Есүкэ Кимура онцоллоо. Мөн Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн старт-ап компаниудыг тус технологийн үзэсгэлэнд оролцоход шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
“Sushi-Tech Tokyo” үзэсгэлэн нь “G-NETS” буюу “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форумын хүрээнд зохион байгуулагддаг. Уг технологийн үзэсгэлэнд 2023 онд нийт 30 орчим улсын, 100 гаруй хотын технологийн 300 гаруй компани оролцсон бөгөөд Монгол Улсаас “Metaforce” болон “Fibo Global” ХХК-иуд өөрсдийн шинэлэг шийдэл, технологи, үйлчилгээгээ танилцуулж байв.
| Гарааны бизнес эрхлэгчид “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцох боломжтой боллоо |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |