БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамжийн газрын судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Жу Хён Кютай өчигдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар Е-9 хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн мэдээллийн бааз бүхий цахим санг үүсгэх, албан хэрэгцээнд шаардлагатай статистик тоон мэдээллийг салбар тус бүрээр гарган цаг алдалгүй нэг эх сурвалжаас боловсруулан иргэд, олон нийтэд хүргэх, цаашилбал, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах тухай санал солилцов. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн монгол иргэдийн ослын шалтгааныг бүс нутаг, ажил мэргэжлээр нарийвчлан тодорхойлох ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газар нь үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоон, осолд орсон иргэдэд даатгалын нөхөн төлбөрийг олгодог байгууллага бөгөөд манай төвтэй 2021 оны 6 дугаар сараас хойш хамтран ажиллаж байна. Тус байгууллага 2004-2023 оны хооронд Монгол Улсын 3,947 иргэнд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 51,132,528,030 воныг олгожээ
| БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |